Батга гарах 5 шалтгаан, түүнээс хэрхэн салах вэ?

Тэгэхээр та өглөө оройгүй нүүрээ давхар сайн гэгч нь цэвэрлэж, сэрум түрхэж, маск тавин, элдэв төрлийн батганы эсрэг бүтээгдэхүүн түрхээд ч батганаас салахгүй байна уу? Шилжилтийн насны гормоны өөрчлөлтийн үе хэдийнээ өнгөрчхөөд байхад ч тэр. Зарим нэг гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалж байж магадгүй.

1. Бохир гоо сайхны багснууд

Хэрэв та нүүр будгийн багс байнга хэрэглэдэг, хамгийн сүүлд хэзээ угааж  цэвэрлэснээ  санахгүй  байгаа бол батга үржих маш том нөхцөлийг бүрдүүлж өгч байна л гэсэн үг юм. Багсны ширүүн үснүүд нь элдэв янзын бохирдлыг өөртөө соронз адил л татдаг гэж арьс, гоо засалчид анхааруулдаг байна. Багсаа байнга цэвэрлэж угаахыг зөвлөж байна. Xамгийн сайн найдвартай арга нь зориулалтын багс цэвэрлэгчээр угаах юм. Багсанд тогтсон бохирдлыг гүйцэд сайн цэвэрлээд бүлээн усаар зайлж, дэлгэж хатаана.

Нянгийн эсрэг үйлчилгээтэй нүүр будгын хэрэгсэлд нэвтэрсэн шороо тоос, бохирдол ба будгын үлдэгдэл зэргийг төгс цэвэрлэх шингэн.

2. Үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүдийг түрхсэнээр

Хуйхны ирмэгийг даган батга гараад байвал үсэнд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс чинь болсон байж магад. Үсний будаг болон их өтгөн бүтэцтэй үс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь арьсны нүх сүвийг бөглөн батга гаpах суурь болдог гэж арьсны мэргэжилтнүүд үзэж байна. Үсний цацлаг ба үсний будаг хэрэглэхдээ маш болгоомжтой бай, эсвэл органик орц найрлагтай бүтээгдэхүүн туршиж үзээрэй. Харин нурууны батгатай бол үсээ шампуниар угааж ангижруулагчаар зайлсны дараа биеэ мөн адил биеийн шингэн савангаар угаагаарай. Учир нь үс угаасан савангийн хөөс сайн зайлахгүй бол батга гарах нэгэн үндэс болдог.

3. Бохир дэрний уут 

Шөнө унтахаасаа өмнө хэчнээн нүүрээ угааж цэвэрлэсэн ч гэсэн нүүрнээс ялгарсан тос хөлс дэрний уутанд тань үргэлж наалдаж үлддэг гэдгийг мартаж болохгүй. Үс хялгас ба арьсны бохирдол нь дэрний уутанд наалдаж үлдэж дараагийн шөнө нь таны арьсанд уг бохирдлыг дамжуулдаг. Тиймээс 7 хоног бүр ор дэрний цагаан хэрэглэлээ сольж байгаарай.

4. Jet Setting / Онгоцоор аялах

Нислэгийн дараа таны нүүрэн дээр юм гардаг бол та ганцаараа биш гэсэн үг шүү. Нислэгийн үеэр арьс маш ихээр тослогийг ялгаруулж хуурайшилт үүсдэг. Бүр тослог арьстай хүмүүст ч тохиолддог. Онгоцоор аялж байхдаа инээдтэй харагдана гэж айхгүй бол салфеткан маск тавьж болно, яг л олны танил хүмүүс шиг.

Аялалд авч явахад маш авсаархан хэрэглэхэд амар хирнээ гүн чийгшил өгөх маск бол I’M PRO AMPOULE PAD M. Задлаад л арьсандаа сайн шингэтэл арчихад гүн чийгшил өгнө

5. Бохирдсон гар утсаа хэрэглэх 

Хацар нүүрээр нь байнга юм гараад байна уу?  Гар утасныхаа дэлгэцийг сайтар цэвэрлэх цаг нь болжээ гэсэн үг юм. Таны утасны дэлгэц асар их тослогжилт, бохирдол нянг өөртөө 24 цагийн турш тээгээд явдаг гэж төсөөлдөө. Муухай байгаа биз?

Заа тэгээд нэгэнт гарсан батгыг яах билээ? Энэ гидроколлойд агуулсан наалт нь нянгийн халдварыг зогсоож, мөн арьсанд бохирдол үүсгэсэн бүхий л нян, тос, бактерыг гаргаж ирж эмчилнэ. Ингэснээр батга гаралтыг бүрэн арилгах болно. Энийг наагаад үзээрэй!