Детокс бидэнд ямар ач тустай вэ? (Асуулт-Хариул)

2010 онд байгаль орчин судлаачдын бичсэн олон улсын бэстселлэр “Slow Death by Rubber Duck: The Secret Danger of Everyday Things”номын зохиолчдын нэг Брюс Лоуритай хоргүйжүүлэлтийн талаар хийсэн ярилцлагыг толилуулж байна.

Асуулт:

Хүмүүс биеэ хоргүйжүүлэх нь амжилттай байдаг эсэх талаар маргадаг. Та санал нэгдэх уу?

Хариулт:

Бидний бие организм төрөлхийн хоргүйжүүлэх чадвартай. Бидний биеийн ихэнх эрхтэн, тэр дундаа элэг, биеийг цэвэрлэх, хорыг гадагшлуулах үүрэгтэй бөгөөд энэ шинж чанар нь олон зууны туршид өөрчлөгдөж ирсэн. 1950-иад оноос хойш өргөнөөр хэрэглэгдэж буй синтетик хорыг бидний бие организм маань шингээхэд бэлтгэгдээгүй/зориулагдаагүй тул бид зарим төрлийн бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийж, байгалиас заяагдсан хоргүйжүүлэх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй юм.

Бидний өдөр тутамд хэрэглэдэг химийн найрлага бүхий хортой бүтээгдэхүүнд шампунь (парабен), косметик (жагсаавал их урт болно), даавуу, матраас (галд шатдаггүй, PFC), хуванцар сав (BPA стирен), пестицидтэй хүнс зэрэг ордог. Эдгээр химийн хор нь хөхний болон түрүү булчирхайн хорт хавдар, хоол боловсруулах замын эмгэг, бамбай булчирхайн эмгэг, нөхөн үржихүйн хүндрэл, бага насны хүүхдийн астма, хэт хөдөлгөөний эмгэг (ADHD) зэрэг өвчлөл, хорт хавдар үүсгэдэг. Эдгээр химийн гарал үүсэлтэй бүтээгдэхүүнээс бид аль болох зайлсхийж, тогтмол детокс буюу хороо гадагшлуулж байх ёстой.

Асуулт:

Шуудхан асуухад, Та бидний биеийг цэвэрлэхэд тус болж байгаа эсэхийг шинжлэх ухааны аргаар нотолж чадсан уу?  Хамгийн адармаатай, санаанд оромгуй ур дун нь юу байсан бэ?

Хариулт:

Жилдээ нэг удаа 48 цагийн цэвэрлэгээ хийх бус харин хоргүйжүүлэх амьдралын хэв маягийг бий болгох нь хамгийн чухал буюу цорын ганц хоргүйжүүлэх арга юм.

Хоргүйжүүлэлтийн хамгийн чухал нь усыг амьдралын хүч гэдгийг ойлгоход оршино. Хүний биеийн 2/3 нь ус байдаг учир бид бие организмаа цэвэр, шүүсэн усаар тогтмол хангаж байх нь чухал. Элэг, бөөрөө цэвэрлэхийн хажуугаар саун буюу чийг усыг халуунтай хослуулах нь хоргүйжүүлэх нэгэн чухал арга юм.

Хөлрөх нь сайн үзэгдэл юм. Биеэ хоргүйжүүлэхийн тулд өдөрт 6-8 аяга ус ууж, долоо хоногтоо ядаж 3 удаа идэвхтэй хөдөлгөөн хийж хөлсөө гаргах хэрэгтэй. Энэ нь саун ч байж болно. Саунд суухад бид биеэсээ хөлсөөрөө хуванцрыг гадагшлуулж байна л гэсэн үг. Биед хуримтлагдсан зарим хор шээсээр гадагшилдаг ч хөлсөөр илүү хурдан гадагшилдаг. Хоргүйжүүлэх олон арга дундаас хамгийн сайн нь ус сайн ууж, хөлрөх явдал юм. Саунд сууснаар таны арьсанд гайхалтай сайн нөлөө үзүүлнэ.

Асуулт:

Бидний хийж болох хамгийн энгийн зүйл юу вэ?

Хариулт:

Хоргүйжүүлэх амьдралын хэв маяг бол эрүүл амьдралын хэв маяг. Yүнд:

-Ногоо их идэж, мах, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэх. Файбeраа ихэсгэж, амьтны гаралтай өөх, тосноос татгалзах;
-Органик хүнс хэрэглэж, хорт хавдар үүсгэгч пэстицидээс татгалзах;
-Хоргүй хувийн ариун цэврийн болон ахуйн бүтээгдэхүүн хэрэглэх – шошго тэмдэглэгээг анхааралтай унших;
-Цэвэр, шүүсэн ус тогтмол хэрэглэх;
-Долоо хоногт хэд хэдэн удаа хөлсөө гаргах;
-20 минут work-out байсан ч хамаагүй тогтмол дасгал, хөдөлгөөн хий.

Та дээрх зүйлсийг тогтмол, байнга хийснээр таны биед  хор бага хуримтлагдаж, та өөрийн эрүүл мэндээ ч сайжруулж байна гэсэн үг. Одоо богино хугацааны detox-ийн тухай яръя. Бид ердийн үед тогтмол хорьж чаддаггүй зүйлээ 48 цаг хорьж байгаад буцаад л эрүүл бус амьдралын хэв маягаа үргэлжлүүлдэг. Тиймээс бид бодлоо өөрчлөн, хоргүйжүүлэх амьдралын хэв маягаар эрүүл амьдарч, тогтмол биеэ detox хийж байх хэрэгтэй (учир нь бид байнга өөрсдөө ч мэдэлгүйгээр химийн хоронд өртөж байдаг). Харин та хааяадаа амтат барбекью, соустай хавирга, шарсан төмс идэж болно. Гэхдээ энэ нь дандаа гэсэн үг биш. Бяслагaны цуглуулга таны сул тал байж болно, өдөр бүр л идэхгүй бол шүү дээ.

Асуулт:

Бяслагaны цуглуулгын талаар ярихдаа та номондоо их өргөн хүрээнд өөх тос хэрхэн хорт бодисыг хуримтлуулдаг талаар ярилаа. Энэ талаар дэлгэрүүлээч?

Хариулт:

Зүрх судасны өвчин эмгэг хэт их өөх тосны хэрэглээнээс болдог тул өөх тос, хорт бодис хоорондоо маш их холбоотой.

Бидний хамгийн түрүүнд санаа зовних ёстой синтетик химийн найрлага бол липофилик юм- энэ нь өөх тосонд татагддаг. Тиймээс хэрвээ бид өөхтэй мах эсвэл бяслаг идвэл пестицид болон бусад тосонд шингэдэг химийн бодис биеийн өөхөнд шингэдэг. Тэгэхээр бид бүр ч илүү хортой химийн бодисоор хооллож байна гэсэн үг.

Xоёрт, бид тослог ихтэй хүнс хэрэглэвэл биедээ төдий чинээ хэмжээний өөх тос хуримтлуулдаг. Ингэснээр тосонд шингэдэг химийн бодисыг тэр хэмжээгээр авна гэсэн үг.

Гуравт, бид хэт их мах, сүү хэрэглэдэг бол төдий чинээгээр ногоо бага хэрэглэж байна л гэсэн үг юм.  Жимс, ногоо нь хүний биед нааштай нөлөө үзүүлдэг. Гэхдээ жимсэнд илүү их сахар агуулагддагийг битгий мартаарай. Жишээ нь,  ногоонд тос маш бага байдаг, уусах, уусахгүй файбeр их байдаг нь хоргүйжүүлэлт явуулахад маш хэрэгтэй байдаг. Мөн жимс, ногоо нь маш чухал анти-оксидант агуулдаг.

Иймд 2018 онд хоргүйжүүлэх амьдралын хэв маягийг зуршил болгое! Хамгийн гол нь эхлэх! Чингэхдээ дээр дурьдсан 6 энгийн зөвлөмжийг дагахад л хангалттай юм.