Салфеткан маскны тухай 5 баримт

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс хамгийн түгээмэл нь салфеткан маскууд юм.  (sheet masks)

Сүүлийн үед масктай холбоотой, тэр дундаа салфеткан масктай холбоотой буруу  ташаа мэдээллүүд маш их байдаг болж. Бид тэдгээр худал мэдээллүүдэд няцаалт өгөх салфеткан маскны тухай 5 үнэн  баримтыг бүсгүйчүүддээ хүргэж байна.

Ташаа ойлголт N1. Салфеткан маскыг өдөр бүр хэрэглэж болохгүй

Өдөр бүр салфеткан маск хэрэглэх нь арьсанд сөрөг үр нөлөөтэй гэдэгт ихэнх эмэгтэйчүүд итгэдэг. Гэсэн хэдий боловч, энэ нь үнэн гэхээсээ  илүүтэйгээр цуу яриа юм. Та ямар арьстай эсэх, мөн маскны чанараас л шалтгаална. Чанарын хувьд асуудалтай маскыг өдөр бүр нүүрэндээ тавиад байвал юу болох уу???

Мөн түүнчлэн арьс судлалын мэргэжилтнүүд та тослог арьстай бол өөрөөр хэлбэл батга гарамтгай арьстай бол өдөр бүр хэрэглэхээс зайлсхий гэж зөвлөдөг.

Тослог арьстай бүсгүйчүүдийн хувьд 7 хоногт 1-2 удаа чийгшүүлэх үйлчилгээтэй салфеткан маск тавих нь аюулгүй бөгөөд үр дүнтэй. Ингэснээр үхэжсэн арьс хуримтлагдахаас сэргийлнэ. Харин та хуурай болон холимог арьстай бол өдөр бүр ийм төрлийн маск хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Чийгшүүлэх маскыг 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл арьсыг чийгээр хангаж цайруулна.   

Онцлох гүн чийгшүүлэх маск: Water Wish

Simply When Water Wish Ultra soft буюу  маш зөөлөн ноолууран хөвөн материалтай уг маск нь найрлагадаа Aloe Vera Leaf and Oatmeal Extracts (Зуун настын навч ба Овъёосны ханд)- г агуулсан ба арьсыг чийгээр хангах үйлчилгээтэй . Simply When брэнд нь массыг хамрах зорилготой  гарсан дээд зэрэглэлийн брэнд юм. “affordable luxury” буюу боломжын үнэтэй хэрнээ дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн хайж байгаа залуу хэрэглэгчдэд зориулсан брэнд гэж ойлгож болно. Хийгдсэн материал нь хүүхдийн арьс шиг маш зөөлөн ноолууран хөвөн ба амьсгалдаг материал юм. Маш өндөр шалгуураар сонгож  авсан дээд зэрэглэлийн найрлагууд бүхий уг маск нь 20 минут Спад орсонтой ижил үйлчилгээг бүх цаг үе, нөхцөл байдалд танд мэдрүүлнэ. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Ташаа ойлголт N2. Маскыг хэр удаан тавина төдий чинээ сайн.

Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд салфеткан маск арь арчилгааных нь нэг шат байдаг. Арьсаа сайхан гөлгөр толигор харагдуулж сэргээхийн тул 20 минут, заримдаа бүр 50 минут ч хүртэл байлгадаг. Энэ нь цагийн гарз төдийгүй 20, 30 минутаас хэтэрвэл арьсанд тань муу үр дагавартай. Салфеткан масканд шингээсэн байдаг эссэнц, тэжээл зэргийг арьсанд бүрэн шингээхэд ердөө л 10-20 минут хангалттай байдаг байна. Тийм учраас л богинохон хугацаанд арьс чийгтэй толигор харагддаг байна. Харин 20-30 минут илүү тавихад арьсанд шингээсэн чийг тэжээлээ маск маань өөртөө буцаагаад шингээгээд авчихдаг байна.  

Онцлох цайруулах маск: Snow Song

Simply When Snow Song  Ultra soft буюу маш зөөлөн ноолууран хөвөн материалтай уг маск нь найрлагадаа Niacinamide and Vitamin C  ( Витамин Ц ба Ниацинамид)-ыг агуулсан ба бараан толбыг ба нарны хорт цацрагаас  үүдэлтэй тобо нөсөөг арилгах үйлчилгээтэй. Simply When брэнд нь массыг хамрах зорилготой  гарсан дээд зэрэглэлийн брэнд юм. “affordable luxury” буюу боломжын үнэтэй хэрнээ дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн хайж байгаа залуу  хэрэглэгчдэд зориулсан брэнд гэж ойлгож болно. Хийгдсэн материал нь хүүхдийн арьс шиг маш зөөлөн ноолууран хөвөн ба амьсгалдаг материал юм. Маш өндөр шалгуураар сонгож  авсан дээд зэрэглэлийн найрлагууд бүхий уг маск нь 20 минут Спад орсонтой ижил үйлчилгээг бүх цаг үе, нөхцөл байдалд танд мэдрүүлнэ.

Ташаа ойлголт N3. Хуулдаг маск?, Cалфеткан маск?, Xамгийн шилдэг нь.

Салфеткан маскууд хэрэглэхэд эвтэйхэн бас амар, тйимээс ч дэлхий  даяар гоо сайхны их түгээмэл хэрэгслүүр болж ирсэн. Богино хугацаанд агшин зуурын үр дүнг өгдөг болохоор хэрэглэгчид ч дуртай байдаг. Харин хуулдаг төрлийн маскууд бол гүн цэвэрлэгээнд зориулагдсан байдаг. Харин угаадаг маскнууд нь хуулдаг маскуудыг бодвол илүү аюулгүй. Нүүрэндээ бүхэлд нь, эсвэл асуудалтай хэсэгтээ л түрхээд угаана. Нэг төвөгтэй тал нь заавал ус хэрэгтэй мөн цаг нэлээд орно.

Онцлох угаадаг маск: Intense Moisture Mask

Eco Your Skin-ий гоо сайханчид уг маскыг арьсанд зориулсан олон төрлийн витамины багц гэж  нэрлэжээ. Витаминууд, минералууд, гамма линолений хүчил нь хамтдаа маш эмзэг мэдрэмтгий, экзема их гардаг төрлийн арьсанд гайхалтай  зохицох нийлэмж болдог байна. Лаванда, гүйлсний үрийн тос, эвкалиптыг бага зэрэг нэмсэн ба энэ нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй байна. Betaine арьсыг чийгээр хангана. Asiatic pennywort ба black willow (хар бургас), каолины шавар нь арьсыг цэвэрлэх үйлчилгээтэй. Бүтэц нь угаадаг маск гэхээсээ илүү хөнгөн бүтэцтэй тос шиг бөгөөд тэжээлээр хангах чадвартай. Тайвшруулах лаванда ба эвкалиптин (хагдардаггүй далдуу) үнэртэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Ташаа ойлголт N4. Шүршүүр болон халуун ваннa-д орохдоо маск хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Шүршүүр болон халуун ваннa-д орохдоо маск тавина гэдэг нь хамгийн бүтэшгүй муу санаа юм. Хэрэв салфеткан маск хэрэглэвэл арьсанд чинь уc хүрээд хэзээ ч наалдахгүй. Ямар ч үр дүн үзүүлэхгүй. Хамгийн зөв үе бол шөнийн цаг. Арьсны мэргэжилтнүүд “aлтан цаг” гэж нэрлэдэг, яагаад  гэвэл арьсны эсүүд шөнийн цагаар илүү идэвхтэй, юм хүлээж авахдаа сайн байдаг байна. Шөнийн цагаар маск хэрэглэвэл үр дүн нь бүр илүү гэж үздэг.

Онцлох шөнийн салфеткан маск: Facial Blanket Mask

Нойрсож байхдаа ч  “Sleeping Beauty” гоо сайхныг өөртөө бий  болго. Энэхүү маскыг олны танил хүмүүсийн арьсны хөгшрөлтөөр дагнасан спа үйлчилгээнд 25 жилийн турш ажилласан мэргэжилтэн бүтээжээ. Уг ид шидэт мэт маск нь зөөлөн торгомсог маск ба хайдрожел маск 2 -ын аль алинынх нь давуу  талуудыг өөртөө шингээсэн ба Korean Food and Drug Administration -ээр хүлээн зөвшөөрөгдсөн найрлагуудыг агуулдаг байна. Arbutin нь арьсыг цайруулдаг бол Adenosine нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй ба EGF нь эд эсийг нөхөн сэргээхэд голлох үүрэг гүйцэтгэнэ. Маш сайн наалддаг учир нүүрэн дээрээ  хөнжил нөмөрцөн юм шиг л таатай эвтэйхэн мэдрэмжийг танд өгөх болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Ташаа ойлголт N5. Маск тавьснаар арьс арчилгааны олон шатлалуудыг алгасч болно.  

Салфеткан маскууд болон бусад төрлийн маскуудын үр дүн гайхалтай сайн боловч арьс арчилгааны тань бусад бүтээгдэхүүнүүдийг хэзээ ч орлож чадахгүй. Бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд хажуугаар нь бусад төрлийн бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглэснээр үр дүнг нь үзэх болно. Маскаа хэрэглэсний дараа заавал чийгшүүлэгч тос хэрэглээрэй гэж зөвлөх байна. Залхуурсан үед бол унтлагын маскууд маш амар байдаг шүү!

Онцлох унтлагын маск: Secret of Sahara: Good Night Mask

Шөнийн туршид арьсыг цочроолгүйгээр үрэвсэл намдаан, нөсөө толбо бүдэгрүүлэн, гэрэлтүүлэн. Өглөөний хаванг бууруулж, таны арьс арчилгааны шат дарааллыг багасган цагийг хэмнэнэ. Өргөст хэмх, лийр, кактусын үр зэргийг агуулдаг тул арьсанд тэжээл өгч, хангалттай чийгшүүлдэг. Мөн найрлаганд орсон цээнэ цэцгийн ханд нь нөсөө толбыг бүдэгрүүлж, гэрэлтсэн сайхан арьстай болгоно.