Эрчүүдээс дутахгүй эрэмгий дайчин бүсгүйн ертөнц…

Зуны зугаатай дэлгэр өдрүүд дахин уулзахын ерөөл талбин одохуйяа, газраар хөглөрөх шаргал навчис ганган байгальд үзэмж нэмсээр намар цаг ирлээ.

My Top Shelf  булангийн маань шинэ  улирлын шинэхэн дугаарын зочноор шавилхан биетэй ч шаггүй хөдөлмөрч, ажил хэрэгч нэгэн бүсгүй оролцож энгийн яриа өрнүүлснийг бүсгүйчүүд та бүхэндээ Beauty Secrets толилуулж  байна.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн дарга, “Ард Капитал” ХХК Үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Болдын Өлзийбаярын

Гоо сайхны бяцхан ертөнцөөр

Бидний  хэлж заншсанаар Япон школтой асар зарчимч энэ бүсгүй бол эрчүүд голдуу байх салбарт зориглон орж, тэднээс илүү гарна уу л гэхээс дутахааргүй өдий зэрэгтэй  ажиллаж байгаа нь түүний дайчин занг илтгэх бизээ. Өлзий эгчтэй  цөөхөн хором хөөрөлдсөнөө сийрүүлэн хүргэж байна.

Би гэр бүл, гурван хүүхэдтэй. Том охин маань Канад Улсад оюутан. Бага хоёр маань сургуулийн сурагчид.  Би өөрийгөө их азтайд тооцож явдаг. Нийгэм хуучин тогтолцооноос зах зээлийн эдийн засаг руу  шилжиж орсон тэр шилжилт хөдөлгөөний үед би Япон Улсад тэтгэлгээр суралцах аз тохиосон. Yokohama University бизнес удирдлагын сургуулийг бизнес удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн анхны монгол эмэгтэй. Мөн Япон Улсад анхлан суралцсан цөөхөн монгол эмэгтэй оюутнуудын нэг гэдгээрээ маш их бахархдаг. Их Британид Westminster University макро эдийн засаг ба Засгийн газрын шинэчлэл чиглэлээр суралцаж магистрын зэрэг хамгаалсан. Хоёр шатны сургуулиа хоюуланг тэтгэлгээр сурч төгссөн.  Сургуулиа төгсөж ирээд МСS компанийн бизнес удирдлагын газарт ажиллаж  байгаад, Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар хэдэн жил ажилласан туршлагатай. 2009 онд “Ард Капитал” үнэт цаасны компаниа нээж одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж  байна. Хөрөнгийн зах зээл бол эрэгтэйчүүдийн салбар. Гэхдээ Хөрөнгийн зах зээлийн холбоог удирдаад гурван жил болж байна.

Эмэгтэй  хүн байгалиасаа өгөгдөл нь гэр бүл, үр хүүхэд гээд өөрийгөө хоёрт тавиад байдаг тал бий  ч өөрийгөө голж огт болохгүй. Юм юмыг амжуулж, зоригтой байх хэрэгтэй. Чадвар мэдлэг туршлагаа зөв тооцоолоод, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл зорилгодоо үнэнчээр зүтгэж тэмүүлэх хэрэгтэй. Өөрийгөө огт хаяж болохгүй. Өөртөө итгэж, өөрөөрөө  бахархаж сурах хэрэгтэй. Ажиглаад байхад өөрийгөө голох, өөртөө итгэлгүй  байхаас шалтгаалж сайхан боломжуудаа алдах тохиолдол ч бий.

Хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа хамгийн их IPO гаргасан, амжилттай онцгой  жил болж байна.  Хөрөнгийн зах зээл идэвхжсэнтэй холботойгоор асар завгүй, хоногийн 24  цаг багадах үе гарах хэдий ч эмэгтэй хүн огт өөрийгөө мартаж  болохгүй Долоо хоногт 3 удаа заавал йогонд явдаг. Амьдралын маань хэвшил болоод удаж байна. Нийгмийн асар их бухимдал, завгүй амьдралын хэмнэлдээ тааруулж йогаар хичээллэж эхэлснээр их өөрчлөлтүүд өгсөн. Йог бол бясалгал, өөрийнхөө биеийг өөрөө сонсч сурна. Би хэн бэ гэж өөрийгөө сонсдог, өөрийгөө  мэдэрдэг чадвар суулгадаг. Йогоос би АМАР АМГАЛАНГ мэдэрдэг.

Нас  бага зэрэг ахиад ирэхээр гоо сайхнаа орхигдуулж болохгүй гэдгийг ойлгоод байгаа.  Долоо хоногт нэг удаа заавал гоо сайхан ба бүтэн биеийн иллэг хийлгэж  алжаалаа тайлдаг. Japanese Beauty Club-аар үйлчлүүлдэг. Эдний ажилдаа сэтгэлээсээ хандах хандлага, ажилчиддаа хандаж буй байдал, япон характер, япон менежмент нь үнэхээр биширмээр.

Бүсгүйчүүддээ өгөх гоо сайхны зөвөлгөө:

Яаж ч ядарсан байсан будгаа цэвэрлэж орондоо ороорой. Мөн нарны тос. Hарны тос түрхэлгүй xэзээ ч битгий гэрээсээ  гараарай.

Wish Formula брэндийнDay Day  365 Pad маскийг хэрэглээд жил орчим болж байна. Байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн нэг болж чадсан. Гол нь ажлаас оройтож ирээд нүүрээ угаагаад л pad маскаараа ганц минут арчаад л өглөө нь маш гоё амарсан сайхан арьстай сэрдэг. Орой болгон маск тавиад хэвтээд байдаггүй надад зориулчихсан юм шиг бүтээгдэхүүн шүү. Солонгосоос найз маань бэлэг захь гэхээр нь энэ маскаа захиж авчруулсaн. Гэтэл бараг монголоос үнэтэй байна лээ. Монголдоо ийм үйлчилгээг ойрхон, хямдаар авчирч, бидэнд дэлхийн түвшиний бүтээгдэхүүн хэрэглэх боломж олгож, дэлхийд ойртуулсан үйлчилгээгээр хангаж байгаа Beauty Secrets-ийн хамт олондоо талархаж явдаг шүү.

Би ер нь минимал хэв шинжтэй. Мөн нөгөө талаар амьдралын мөчлөгүүд маань ийм байна. Залуу  байхад шинэ гарч байгаа бүх л юмыг авмаар санагдаад л , дизайнеруудын шинээр гаргасан цүнх болгоныг барьж  үзмээр, уруулын будагны өнгө  болгоноос авмаар санагддаг үе байдаг юм байна лээ. Харин жоохон нас нэмээд 40 гараад ирэхээр амьдралын амтыг өөр зүйлээс  мэдэрдэг болсон байна, өөрийгөө аль болох тайван байлгах, өөрийнхөө дуртай  зүйлээ  хийх, найз нартайгаа сууж сайн дарс  уух гэх мэт.  Ус их уудаг. Зорилго тавьж уудаг. Өөрийн жиндээ тааруулж уух ёстой юм байна лээ. Өөрөө жижиг биетэй болохоор өдөрт 1.5 литр ус уудаг.

Халуун ваннaд орох дуртай. Бас л япон соёл, тэнд амьдарч байхдаа сурсан. Бараг нүүрний арьснаасаа илүү биеийн арьсаа арчилдаг гээд хэлчихэд буруудахгүй шүү. Миний дуртай бие арчилгааны брэнд бол The Body Shop. Анх Англид байхдаа хэрэглэж эхлээд өдийг хүртэл үнэнчээр хэрэглэж байна. Shea Butter line-д нь хамгийн их дуртай. Их гоё үнэртэй, гол нь чанартай. Дээр хэлсэнчлэн би ер нь биеийн арьсаа их сайн арчилдаг. Би аливаа гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгохдоо тодорхой брэнд гэж туйлширдаггүй. Гол нь өөрийн арьсанд сайн таарч байгаагаа л сонгодог доо…

Цүнхнээсээ салгадаггүй зүйлс

гарын тос,  уруулын будаг, нүүрний энгэсэг. Christian Dior-ын пудрийг бараг л ухаан орсон цагаасаа хэрэглэж  байна даа. Нүдээ тодруулж будах дуртай.

   

 

Хүзүүний зүүлт цуглуулах хоббитой. Handmade, өвөрмөц  хийцтэй хүзүүний  зүүлт гадаадад явахдаа авдаг. Ажил хэргийн шугамаар гадныхантай их уулздаг учраас үндэсний өнгө аяс шингээсэн даашинз,  дээл хувцас сүүлийн үед түлхүү өмсдөг болсон. Хамгийн сүүлд хийсэн худалдан авалт маань MISAKI брэндийн сувдан ээмэг зүүлт, бугуйн цаг. Сувд бол эмэгтэй хүнийг чамин, бардам, сэтгэл татам харагдуулдаг. Миний хамгийн дуртай зүүлт бол сувдан зүүлтнүүд.

 

Аль болох дотоодын компаниудаа  дэмжихийг хичээдэг. Зарим үндэсний бүтээгдэхүүнүүд чанарын хувьд хэр тааруу байх тохиолдол байна. Гэхдээ цаашдаа сайжраад явах байх гэж  найддаг.

Ний нуугүй хэлэхэд өөрийнхөөрөө, төлөвшсөн насан дээрээ байгаа. Нас явах тусам өөрөө өөртөө урдахаасаа  илүү сэтгэл ханамжтай, өөрөө  өөртөө  дурлачихсан байгаа. Хүүхнүүдийг ч ийм байгаасай гэж хүсдэг. Дуртай ажил мэргэжил, хамт олон, сайхан гэр бүлтэй, сэтгэл хангалуун, сэтгэл тайван сайхан байна. Эмэгтэй хүн болгон өөрийн гоо үзэсгэлэнтэй.

Бүсгүй хүн болгон Нандин шигтгээ, нуугдмал сувдыг өөртөө  нууж явдаг, түүнийгээ хясаанаасаа гаргаасай, өөртөө  итгэлтэй, өөртөө хайртай, аз жаргалтай байгаасай л гэж хүсдэгдээ гэснээр бидний энэ удаагийн ярилцлага өндөрлөсөн билээ.