Уг нь би цагаан арьстай ч, улайгаад байгаа нүүрээ яалтай

Эмзэг мэдрэмтгий, эсвэл хуурай арьстай хүмүүс л энэ зовлонг ойлгоно доо. Хацар нүүр халуу дүүгээд , хачин муухай мэдрэмж тийм биз.

 Нүүр улайхад хэд хэдэн шалтгаанууд

1. Эмзэг, мэдрэмтгий арьс

Хэрвээ та эмзэг мэдрэмтгий арьстай бол нүүрний савангаас эхлээд бүхий л гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрийн арьсандаа тохируулан сонгох шаардлагатай.

2. Ягаан батга

Ягаан батга нь  хялгасан судас шинээр бий болгодог. Энэ нь арьсны улайлт үүсэх бас нэг шалтгаан болдог.

3. Хэт хуурайшилттай арьс

Арьсанд ус чийг дутсанаас хуурайшилт үүснэ. Хуурайшилт нь арьсны үрэвслийг илүү өдөөдөг ба үүний үр дүнд улайлт бий болдог.

4. Судасжилт үүссэн телеангиоэктазий 

Арьс нимгэрснээр хялгасан судаснууд илүү тод улаан харагддаг байна. Хацар, хамар хэсэг хамгийн нимгэн арьстай байдаг тул улайж харагддаг. Арьсаа хэт их ширүүн үрж гуужуулах, цэвэрлэх зэрэг буруу арчилгаа нь арьсыг нимгэн болгодог.

5. Харшил

Арьс арчилгааны бүтээгдэхүүн харшилж, батга гарах, цочроох найрлагатай эсэхийг шалга. Нүүр цэвэрлэгч, арьс арчилгаа, үсний бүтээгдэхүүнүүдээ нэг дор хэрэглэхгүй нэг нэгээр нь хэрэглэж үз. Ингэснээр харшил өгч байгааг тодорхойлж болно.

Мөн амьдралын буруу хэвшилээс үүдэн арьс улайдаг. Үүнд: архины зохисгүй хэрэглээ, халуун ногоо, халуун хүйтний харшил, гоо сайхны эмчилгээ, нар салхины нөлөөлөл, сэтгэл хөдлөл зэрэг орно.

6. Тэгвэл биед ямар өөрчлөлт явагддаг бол?

Улайлт нь симпатик мэдрэлийн судаснаас эхтэй ба энэ судас нь цусан дахь адерналинийг идэвхжүүлж ялгаруулах үүрэгтэй. Симпатик мэдрэлийн системийг бид хянах боломжгүй.

Нүүр улайлтын эсрэг авах арга хэмжээнүүд 

1. Нүүрээ аль болох бага угаа

Бүлээн усаар угаа, халуун, хүйтэн ус нь арьсыг хуурайшуулдаг. Нүүр цэвэрлэгч  ямар ч хатуулаггүй, спирт агуулаагүй байх ёстой.

  • Нүүрээ угаасныхаа дараа зөөлөн хөвсгөр алчуураар арч. Хүчтэй үрж болохгүй.
  • Сарнайн ханд орсон цэвэрлэгч хэрэглэ. Энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг.
  • Хэрвээ улайлт тань батгатай холбоотой бол та эмзэг арьстай биш гэсэн үг. Бензол пероксид агуулсан бүтээгдэхүүнүүдыг хэрэглээд үзээрэй.

Rose Purifying Cleansing Water Сарнайн ус нь арьсны улайлт, батга, харшилийг арилгаж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Уг capнайн ус нь арьсны нүхжилт, гүнд орсон тос, бохирдлыг сайн цэвэрлэдгээрээ алдартай цаг хугацааг хэмнэсэн бүтээгдэхүүн юм.

2. Улайлтын эсрэг эмчилгээ хийх

Арьс тань амархан улайж байна гэдэг бол эмчилгээ шаардлагатай байна гэсэн үг. Тиймээс өөрт тохирох зөвхөн улайлтын эсрэг үйлчилгээ бүхий тос хэрэглэх хэрэгтэй.

Sensitive A-R Cream Улайлтын эсрэг тос Энэхүү тос нь бичил цусны эргэлтийг хэвийн болгон, судасжилтаас хамгаалдаг хамгийн үр дүнтэй тос бөгөөд арьсан дахь улайлтыг багасгаж тайвшруулан, чийгшүүлнэ. Үе үе нүүр улайх, халуу оргих, судасжилт үүсэх, ягаан батга, арьсны мэс ажилбар, гоо сайхны эмчилгээний дараах улайлт, эмзэг цочромтгой арьс, байнгын хуурайшилттай арьсанд хэрэглэхэд тохиромжтой.