Өөртөө итгэх итгэл бүсгүй хүний хамгийн том ГОЁЛ

Монголчууд бид өвлийг өнтэй давж, урин хаврыг хавтай угтсаны баяр цагаан сарын хаврын тэргүүн сарын баяраа тэмдэглээд тун удаагүй байна. Нар ханын толгойд тусах нь эртсэж, нялх ногооны үнэрт сэтгэл баясдаг хавар цаг айлчлан ирлээ.  Тал нутаг маань цагаан нөмрөгөө тайлж ногоон торгон нөмрөгөөр гангарах цаг өдөр өдрөөр айсуй… “Чи бүх цэцгийг тасалж чадах ч хавар ирэхийг хэзээ ч болиулж чадахгүй ” хэмээн Нобелийн шагналт найрагч, улс төр судлаач Пабло Неруда нэгэнтээ хэлсэн байдаг.  “Beauty Secrets-ын My Top Shelf “ булангийн зочноор  дэлгэр зуны цэцэг шиг нэгэн үзэсгэлэнт бүсгүй оролцож, түүнтэй хөөрөлдөх завшаан надад тохиолоо.

Миний  нэрийг Бямбанямын Янжиндулам гэдэг. 2017 онд БНСУ-ын Үндэсний  Урлагийн Их Сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн.  8 наснаасаа 18 нас хүртлээ спортын гимнастикийн шигшээ багын тамирчин байсан бөгөөд  ОУХМ Мастер зэрэгтэй. Би спортод маш их хайртай. Спорт надад олон зүйлийг өгсөн, тэр дундаа зөвхөн хөдөлгөөний тал дээр ч биш аливаа зүйлээс шантрахаа больдог мөн ямар ч тохиолдолд зорьсондоо хүрэхийн төлөө тууштай зүтгэж өөрийгөө ялан дийлэхэд сургадаг. Гимнастикаас зодог тайлсны дараа миний амьдрал Солонгос улстай салшгүй холбоотой болсон.

2009 онд Солонгосын Jump театрт жүжигчнээр нэг жил ажиллахдаа урлагт илүү ихээр дурласан минь Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийн жүжигчний ангид элсэн ороход хүргэсэн. Амралтаараа эх орондоо ирэх хугацаандаа U Film продакшны уран бүтээл болох “Амьдралоги” кинонд ажиллах завшаан тохиоcoн нь залуу уран бүтээлчийн хувьд маш том туршлага болсон. Өнгөрсөн жил  “Mongolian connection” кино төслийн мөрдөгчийн дүр дээр ажилласан бол энэ жил Бүгд Найрамдах Солонгос улсын нэг ангит кино төслийн гол дүрийн жүжигчнээр ажилласан.

Солонгосын алдартай жүжигчид болон кино багтай хамтарч ажилласнаар ажлын туршлага арга байрлалаа хуваалцсан, үр дүнтэй бөгөөд үнэ цэнтэй цаг хугацаа байсан. Уншигчиддаа нэг нууцыг задлахад кино маань Солонгостоо төдийгүй Монголд нээлтээ хийхээр бэлтгэж байгаад хувьдаа их догдолж байгаа. ( инээв )

Багаасаа спортоор хичээллэсэн учир дасгал хөдөлгөөнгүй байж чаддаггүй болохоор 7 хоногийн 6 өдөр gym-д явдаг. Хэзээ ч тасалдаггүй, хэзээ ч цагаасаа хожигддоггүй (өглөө бүр 7:00 д ).  Гоо сайхандаа анхаарч аль болох эрт унтахыг хичээдэг. ( ихэвчлэн 10 цаг гээд л унтчихдаг, хэхэ ) Эрт унтаж хэвшсэнээр арьс гэрэлтэж, стрессээс ангид, залуу сайхан байдлаа хадгалах нэг арга юм болов уу гэж боддог. Ер нь кофеноос илүү ногоон цай, зөгийн балтай ус их уудаг. Тэр бүр хоолны дэглэм бариад байдаггүй ч бага зэрэг жин нэмэхээрээ гурил, будаа, пүнтүүз, төмс, чихэр шоколадыг хооллолтоосоо хасдаг. Сүүлийн үед найз Сэлэнгээгийнхээ (топ модел) заасан КЕТО (ketogenic diet) дэглэмийг бариж байгаа. Урин дулаан цаг ирж байгаа болохоор охид бүсгүйчүүддээ энэ дэглэмийг санал болгомоор байна. Маш эрүүлээр, өлсөхгүйгээр жингээ хасах боломжтой арга юм л даа… Ер нь аливаа зуйлд тэвчээр маш хэрэгтэй. Хоолны дэглэмийг 5, 10хан өдөр бус бие организмдаа хэвшил болтол барьж сурах нь чухал.

Aрьс арчилгааны тал дээр Солонгост очоод л сурсандаа… Тэд гоо сайхандаа маш хянуур ханддаг. Нүүрэн дээр нь батга гарсан ч эмнэлэгт очдог, няхуур хүмүүс. Арьс арчилгааны хамгийн чухал зүйл бол арьсаа маш сайн цэвэрлэдэг байх. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад хүнд будах үеүд их байдаг л даа. Би өөртөө тохирсон чанартай гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө харамладаггуй. Орой бүр double cleansing хийж, шөний арьс арчилгаандаа маш их анхаарал хандуулдаг. Учир нь хүний арьс шөнийн цагаар бутээгдэхүүн хүлээж авах чадвар нь хамгийн өндөр байдаг. Солонгосын 100% байгалийн гаралтай, хусны шүүс орсон е-NATURE брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглээд 2 жил болж байна. Би өдөр болгон салфеткан маск тавьдаг. Арьсыг чийгээр хангаж байж үрчлээнээс сэргийлнэ. Хамгийн сүүлд WHEN брэндийн маскууд туршлаа. Миний дуртай маскуудын нэг болсон. Коконатын шүүсээр хийсэн болохоор их таалагдаад байгаа.
The Last Choice, Make Up Base маскуудыг хэрэглэж үзээд байнадаа. Би төрөлхийн ийм долгионтой хөвсгөр үстэй болохоор өдөр тутамдаа индүү сэнс бага хэрэглэдэг.

Харин та нартаа нэг нууц задлахад тэр бүр салон орох боломжгуй байдаг бол гэмтсэн үснийхээ үзүүр дээр салфеткан маск тавьбал богино хугацаанд маш гоё торгомсог болгодог шүү. Өдөр тутамдаа нүүрээ маш бага буддаг голдуу натурал будалтыг илүүд үздэг. Ер нь л 5 минутын будалт хийгээд л гардагдаа. Уруулаа өнгөлөөд, сормуусаа будаад л гарчихдаг. Харин нарны хамгаалалттай тосоо бол байнга хэрэглэнэ. Хувцаслалт тал дээр их анхаардаг. шинэ трэнд гэхээсээ илүү өөрийгөө илэрхийлж болох загвараар хувцаслах дуртай. (lady chick style) Футболка, жинсэн өмд, пиджак , намхан ултай гутал эсвэл дундаж өндөртэй туфль. Хамгийн дуртай хувцас бол сорочкан цамц, жинсэн өмд. Ихэнхдээ намхан гутал өмсөх дуртай. Одоо хийж байгаа зуйл маань багаасаа мөрөөддөг байсан мөрөөдөл бөгөөд Зайсан Хилл худалдааны төвд “Adore Boutique” эмэгтэй бэлэн хувцасны бутик ажиллуулж байна. Сүүлийн үед тренд болж байгаа элегант загваруудаас ганц ганцханыг, материал чанар, утас, оёдлыг нь маш нарийн харж сонгож авчирдаг.

Биеийн арьс арчилгаандаа маш их анхаардаг. Халуун хөөстэй баннд хэвтэx дуртай. Сүүлийн сонголт бол THANN брэндийн Aromatic Wood коллекц. Чихэрлэг жүрж болон үнэрт задь модны төгс зохицлыг энэ бүтээгдэхүүнээс мэдэрч болно. Сэнгэнэсэн сайхан үнэртэй, сэргээх мэдрэмж өгөх скраб, биеийн шингэн саван, биеийн тос нь миний  хамгийн дуртай бие арчилгааны бүтээгдэхүүн болоод байгаа. Гэрэл зураг авах, лаа цуглуулах их дуртай. Лаа нь гэрийн болон тухайн орчны энергийг цэвэрлэж, тавтай сайхан орчныг бүрдүүлдэг гэдэгт олон бүсгүйчүүд санал нийлэх байх. (инээв)

Дуртай кино?

Salt, Colombiana, Me Before You… Хэд ч үзсэн уйддаггүй. Бараг сцен сценээр нь цээжилчихээд үзээд л байдаг. (инээв) Мэдээж эмэгтэй жужигчний хувьд романтик кино төсөл дээр ажиллах юмсан гэсэн бодол байдаг.

Биеийн аль хэсэгтэй дуртай вэ?

Би биеийн бүх хэсэгтээ л дуртай, тэр тусмаа урууландаа.

Хамгийн их хүндэлж, үлгэр дуурайлал авдаг хүн?

Хамгийн их хүндэлж, үлгэр дуурайлал авдаг хүн маань ЭЭЖ минь. Багаасаа л ээжийнхээ нандин занг биширч, даган дууриаж, үлгэрлэж өслөө.

Girl crush?

АвиддарьБиеэ маш сайхан авч явдаг, үлгэр дуурайлал авууштай бүсгүйчүүдийн нэг .

Эцэст нь бүсгүйчүүддээ хэлэхэд хэн нэгнийг даган дууриахаас илүү, өөрийнхөө бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн тэр үед эмэгтэй хүн өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй болдог. Бүсгүй хүн болгон өөрийн нууцлаг гоо сайхан, дотоод ертөнцийн үзэсгэлэнт дүртэй. Чамайг зөвхөн өөртөө итгэх итгэл тань л хамгийн үзэсгэлэнтэй сэтгэл татам харагдуулдаг юм шүү гэж хэлмээр байна.

 

Ярилцлагыг Б.Оюунцэцэг
Гэрэл зургийг Ц. Балжинням

Subscribe for your March #beautybox!