Өсвөр насны охидын сэтгэл зүй

Сэтгэл зовнил

15-17 насны охидууд энэ насны хөвгүүдийг бодоход 2 дахин илүү сэтгэл санааны тогтворгүй байдалд өртдөг байна. 

Яагаад гэхээр охид хөвгүүдийг бодоход сэтгэлийн хөдөлгөөн ихтэй ба зан араншин тогтворгүй, хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд энэ сэтгэлийн хөдөлгөөний мэдрэг байдал нь тэднийг эмзэг өртөмтгий, сэтгэл зовнилын асуудалтай болгож байгаа юм. Балчир наснаасаа сэтгэл зовнил өвчнөөр өвдсөн өсвөр насныхан өсөж том болоод амьдралаа зохиохдоо ч энэ сэтгэл зовнилоосоо гарч чадахгүй байх магадлал өндөр учир эрт багад нь оношилж эмчилгээ хийх нь чухал юм. 

Сэтгэл зовнилын дараах шинж тэмдгүүд байдаг. 

  • Сэтгэлийн хөөрөлд байнга автаж, байнгын тайван бус байдал ажиглагдана.
  • Их амархан ядарна
  • Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, эсвэл ухаан санаанд нв юу  ч орохоо байх
  • Булчин зангирах 
  • Нойрны асуудалтай байх, (унтаж чадахгүй байх, сайн амарч чадахгүй байх)

Сэтгэл зовнилын асуудалд хамгийн түгээмэл эмчилгээ бол танин мэдэхүйн ба харьцааны тал дээр нь суурилсан эмчилгээ хийх юм. Тархи толгойнд нь байгаа сөрөл бодлуудаас нь аль болох холдуулж, өөр эерэг зүйл бодож хэвшүүлэх, сургах юм.   

Сэтгэлийн гүн хямрал

Судалгаанаас үзэхэд өсвөр насны охидын ⅓ -т сэтгэлийн гүн хямралын шинж тэмдгүүд илэрсэн байдаг ба үлдсэн ⅔ нь сэтгэл гутралыг эмчлэх эм байнга уудаг гэжээ. 

Гүн сэтгэл гутралын дараах шинж тэмдгүүд илэрдэг.  

  • Байнгын гунигтай, сэтгэл түгшсэн эсвэл “хоосон” мэдрэмжтэй
  • Бүх итгэл найдвараа гээчихсэн мэт мэдрэмж төрж, гутранги үзэлтэй байдаг
  • Бүх зүйлд өөрийгөө буруутгаж, хэнд хэрэггүй мэтээр өөрийгөө төсөөлж, туслалцаа авах боломжгүй мэтээр өөрийгөө төсөөлөх
  • Эрч хүчгүй болж, амархан ядарч өөрийгөө орхигдсон золгүй амьтан гэж төсөөлнө.
  • Амьдралаас таашаал авахаа больж, хобби, спортын элдэв төрлийн үйл ажиллагаануудад сонирхол буурна.
  • Анхаарлаа хандуулж чадахаа больж, ой тогтоолт муудан, шийдвэр гаргаж чадахаа болино. 
  • Нойргүйдэлийг асуудалтай болж, үүрээр сэрчихээд унтаж чадахаа болих, эсвэл хэт их унтах 
  • Хоолны дуршилаа алдан хэт их турна эсвэл хэт их идэж жин нэмнэ
  • Үхлийн талаар амиа хорлох талаар бодон, амиа хорлохыг завдана.
  • Тайван бус байдалтай, уур уцаартай болно.

Эмчилгээний хувьд эмийн эмчилгээ, сэтгэц заслын эмчилгээ зэргүүд хийгддэг.

Идэх буруу хэвшил 

Өсвөр насны охид хөвгүүд аль аль нь идэх буруу хэвшилтэй байдгаас, охидын 90% нь эмнэлэгт хэвтэх дээрээ тулдаг. Ихэвчлэн тэдний өсвөр насанд илрэх хэдий ч бүр балчир бага насанд заримд нь илрэх тохиолдол ч бий. Харин шинж тэмдгүүдийг нь таних нь тун чухал. Анорексия буюу хэт турах, таргалах айдас, замбараагүй идэх зэрэг шинж тэмдгүүд байна. Эмчилгээний хувьд сэтгэл засал, эмэн эмчилгээ эсвэл эдгээрийн хавсарсан эмчилгээ боломжтой. 

Өөрийгөө хорлох , гэмтээх 

Өөрийгөө гэмтээх нь гэдэгт өөрийгөө хордуулах, өөрийгөө гэмтээх, албаар зориудаар өөрийгөө өвтгөх шинжүүд багтдаг. Амиа хорлолтоор ч энэ бүхэн төгсөх тохиолдол гардаг. Дэлхий даяар 25 наснаас өмнөх үхлийн 2 дугаарт ордог байна өсвөр насныхны амиа хорлолт нь.   

Өөрийгөө гэмтээх нь сэтгэцийн өвчин биш бөгөөд дараах зүйлүүдтэй холбоотой. 

  • Сэтгэлийн гүн хямрал
  • Буруу идэх хэвшил
  • Сэтгэл зовнил
  •  PTSD ( гэмтлийн дараах стресс)
  • Сэтгэцийн хувьд тогтворгүй байх