Үс тань загатнаад байна уу?

Хэрэв та хуурай  загатнасан үстэй, мөн хуйхнаас чинь маажих тоолонд цагаан хайрс маягийн юм унаад байвал магадгүй  та хагатчихлаа гэж бодох нь гарцаагүй. Гэхдээ энэ нь маш хуурайшчихсан хуйхны шинж тэмдэг байх ч талтай. Үсний хаг болон хуурайшсан хуйх 2 -ын илрэх шинж тэмдэг нь загатнах, цагаан хайрс маягийн юм үснээс байнга унах зэрэг ижил төстэй боловч  2 өөр нөхцлөөр бий болдог байна. Хуурай хуйхтай бол арьс нь харшилж цагаан хайрс унадаг.  Харин үсний хагтай байх үндсэн шалтгаан бол хуйх хэт тослогтсоноос болно.Тэдгээр илүүдэл тослог нь хуралдсан давхаргыг бий болгодог ба энэ нь эргээд хууларч унадаг. Тэгэхээр үсний хагыг үүсгэдэг илүүдэл сэбум буюу тослогжилтыг хянаж тухай бүрт нь арга хэмжээ  авч байхгүй бол үс хагтах аюултай байх нь.

Үс тань загатнаад байна уу?

Aromatica брэндийн  Tea Tree Purifying Tonic нь илүүдэл сэбум буюу тослогын хэмжээг хянаж хуйхны арьсыг сэрүүцүүлж хуйхыг цэвэрлэх үндсэн үүрэгтэй. Мөн хуйхнаас гарч байгаа эвгүй  үнэрийг арилгана. Хаа ч аваад явах боломжын эвтэйхэн савалгаатай. Уг бүтээгдэхүүн нь бохирдол болон тослогжилтын илүүдлээс үүсэлтэй үс хуйхнаас гарах эвгүй үнэрийг хормын дотор арилгана.

Уг тоник нь хуйханд тэжээл өгч сэрүүцүүлэх үйлчилгээ  үзүүлнэ. Илүүдэл себумыг хянаж хуйхыг зөөлөн болгоно. Маш их ажлын ачаалал, спиртийн их хэрэглээ, тамхи зэргээс шалтгаалж хуйхны арьсны нүх нээгдэж, үсний уг нь сулардаг. Гаа ба  peppermint нь халсан хуйхыг сэрүүцүүлж сэргээнэ. Ганц минутыг дотор л сэргээнэ.Tea Tree Purifying Tonic –ыг хуйхандаа цацаж  иллэг хийхэд гаа ба цайны модны сэнгэнэсэн үнэрийг мэдрэх болно.