Ямар орц найрлагуудыг хольж буюу цуг хэрэглэж болохгүй вэ ?

Гоо сайхан ертөнцийг аварна гэж ярьдаг. Энэхүү гоо сайхныг цогцлоох тоо томшгүй олон бүтээгдэхүүн байдаг ба өөр өөр төрлийн арьсанд зориулагдсан үйлчилгээтэй юм. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд төрөл бүрийн арьсанд тусгайлан зориулагдсан байдаг боловч таарч тохирохгүйн улмаас зарим тохиолдолд арьсыг гэмтээх явдал гардаг. Мөн түүнчлэн, зарим орц  найрлагуудыг хооронд нь хольж хэрэглэж  болдоггүй байх нь. Тиймээс ямар бүтээгдэхүүнүүдийг хольж хэрэглэж болохгүй вэ гэдгийг мэдэх та  бидний  хувьд маш чухал юм.

Витамин Ц (Vit C) & AHA (alpha-hydroxy acids)

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд үнэтэйн хэрээр маш үр дүнтэй байх ёстой. Хэрэв та хоорондоо таарахгүй найрлaгуудтай бүтээдэхүүнүүд хэрэглэвэл зүгээр л мөнгөө хий дэмий үрлээ л гэсэн үг юм. Витамин Ц ба АНА (glycolic and lactic acid) –ыг тус тусад нь хэрэглэвэл маш өндөр үр дүнтэй. Харин хамтад нь хэрэглэсэн тохиолдолд бие биенийхээ үйлчилгээг саармагжуулж арьсанд ямар ч үр дүнгүй байх болно. Энэ 2 найрлага  2-уулаа арьсыг цайруулж арьсны барзгарыг засдаг. Витамин Ц нь антиоксидантаар баялаг учир хөгшрөлтөөс сэргийлдэг бол АНА нь хялгасан үрчлээ ба арьсны нөсөө  толбонд гайхалтай  сайн нөлөөтэй.

C 15 Serum

Витамин С, E -ийн өндөр концентрацтай серум нь арьсыг антиоксидантаар хангаж, чөлөөт радикалаас хамгаалж, арьсны колагений үйлдвэрлэлийг дэмжинэ. Нөсөө толбо/ сэвх үүсэхээс өмнө арьсыг нөхөн сэргээж, сэвх, толбыг бүдгэрүүлэн арьсыг цайруулах үйлчилгээтэй.

Retinol and Salicylic Acid & Benzoyl Peroxide

Retinol ба salicylicacid арьсны улайлт, харшил болон арьсны  хогжруутан гуужилт үүсэх гол шалтгааныг үүсгэдэг. Retinol and benzoyl peroxide 2-ыг хамтад нь   хэрэглэвэл бие биенийхээ  ашигтай  талыг үгүйсгэдэг муу  талтай. Дээрх 3  шинж тэмдэг илрээд эхэлвэл salicylic acid benzoyl peroxide 2 –ынхоо аль нэгийг л хэрэглээрэй гэж зөвлөх байна.  Salicylic acid нь бөглөрсөн нүхжилт ба хар толгойтой батганы эсрэг үйлчилгээтэй байдаг бол Retinol нь хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Retinol & AHAS/BHAs

Дээрх 3  бүтээгдэхүүнүүдийг цуг хэрэглэсэн тохиолдолд арьсны гадна өнгөн хэсгийн эд эсийг хуулж маш хүчтэй харшил өгдөг. Арьсны  өнгөн хэсгийн хэт их гуужуулснаар арьсыг гэмтээж, арьс өөрийн чийгшлээ алдаж хөгшрөн, бактерийн гаралтай халдвар үүсдэг байна.

AHA & BHA Daily Clean Toner

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцэй арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ. АНА болон папая жимсний хүчил нь арьсыг маш зөөлнөөр гуужуулж цайруулах бол ВНА нь нүх сүвийн бөглөөг гарган илүүдэл тослог болон бохирдлыг гүн цэвэрлэнэ.

Retinol & Батганы эсрэг бүтээгдэхүүн ба гуужуулагчид

Retinol ба батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь арьсыг гуужуулдаг. Нэмээд гуужуулагч  хэрэглэсэн тохиолдолд арьсыг асар их цочроож хорсгон , улайлт үүсгэж харшил үүсгэдэг. Тиймээс retinol  болон батганы  эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэж  байгаа тохиолдолд  давхар гуужилт хийх шаардлагагүй юм.

Эцэст нь хэлэхэд хэрэглэж  байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ орц  найрлагыг сайн судлаад  үзээрэй, дээрх хооронд нь хольж  хэрэглэж болохгүй  орц  найрлагуудтай  бүтээгдэхүүнүүд хэрэглэж  байх вий гэж сэргийлэх нь зөв байх нь.  Эрүүл мэнд болон санхүүгийн хувьд хохирох аюултай.

Acence Blemish Out Pink Spot 

Энэхүү маш өндөр концентраци бүхий бүтээгдэхүүн нь батганы эсрэг үйлчилгээтэй.  Өнгөн хэсгийн шар өнгийн давхарга нь АHА, БHА найрлагадаа  агуулах бөгөөд үхэжсэн арьсыг гуужуулж, хар батгыг цэвэрлэдэг бол, ягаан хэсэг нь арьсны үрэвслийг намдаана. Эдгээр найрлагууд цугтаа арьсыг гадны гэмтлээс хамгаалж, арьсны үрэвслийг намдаадаг. Бүх төрлийн арьсанд  тохиромжтой ба батга  гарамтгий арьсанд  илүү тохиромжтой.

Apple Peeling Smootie

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.