Яагаад хамтын ажиллагаа чухал вэ?

Эмх цэгцтэй, ирээдүйтэй өсөн дэвжих карьертэй болохын тулд та бусадтай хамт зайлшгүй ажиллах хэрэгтэй болдог. Учир нь баг, хамт олон болон ажиллах нь илүү боломж болоод илүү бүтээмжийг бий болгодог болохоор тэр юм.  Ингээд хамтын ажиллагаа бид бүхэнд яагаад чухал болохыг энэхүү нийтлэлээс уншаарай.

“Хэрвээ чи урагшлахыг хүсэж байвал эхлээд бусдад урагшлахад нь туслаарай”.

                                                                                         -Booker T. Washington-

1. Хүн бүрийн дахин давтагдашгүй үзэл бодол

Хурдацтайгаар хөгжиж буй 21р зуунд шинэлэг, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн бизнесийн санааг олох нь хамгийн чухал зүйл билээ. Бусдын үзэл санаа, бодлыг сонсож өөрийн бодлыг бусадтай хуваалцсанаар бизнес эхлэх суурь тавигдах бүрэн боломжтой. Тиймээс өрөөлийн бодлыг чагнаж байх нь тустай юм

2.Асуудлыг олон аргаар шийдвэрлэх боломж

Өөрийн тань харж чадахгүй өнцгөөс бусад хүмүүс харан асуудлыг шийдвэрлэх боломжтой. Учир нь бусадтай хамт ажилласнаар санаа бодлыг солилцож, аливаад бүтээлч арга барилаар хандахад тусалдаг. Хамтаараа хамгийн сайн шийдлийг олж чадна.2

3. Үр дүнд хурдан хүрэх боломжтой

Зугаатай бөгөөд илүү бүтээмжтэй ажиллахын үндэс бол яалтчгүй бусадтай хамтран ажиллах явдал юм. Баг хамт олноор ажиллах нь тогтсон хугацаанд, өндөр чанартай ажиллах системийг бий болгох боломжтой аж. Олон дунд ажлыг хувааж хийснээр илүү хурдан үр дүнд хүрнэ гэсэн үг юм.

4. Хамтын ажиллагаа ёс суртахуунд сургадаг

Хүмүүс олноор байгаа газар зөрчилдөөн үүсэх тохиолдол олонтоо. Учир нь бүхий л  хүмүүс өөр орчин нөхцөлд ажиллаж өөр хэв маягт дасан зохицсон байдаг. Харин зөрчилдөөн дунд хэрхэн биеэ авч явж байгаагаас цаашлаад хэрхэн бусдын дунд өөрийгөө цэгнэж байгаагаас харгалзан хувь хүн танигддаг. Магад та энэхүү орчин нөхцөлөөс бизнесийн хамтрагчаа  ч олж болох билээ.

WE Coworking Space нь хамтдаа өсөн дэвжих хүсэлтэй хүн бүрт нээлттэй бөгөөд эдийн засаг бизнесд урагшлах орчин нөхцлийг бүрэн хангаж өгөх боломжтой.

WE-тэй хамт хөгжицгөөе!

Эх сурвалж: YTI