Эссэнц гэж юу вэ? түүнийг хэрэглэх аргууд

Та эссэнцийн талаар сонсож байсан уу? Юу болохыг нь мэдэх үү?

Эссенц бол Солонгосын арьс арчилгааны дэглэмийн гол зүрх бөгөөд Солонгост үүссэн арьс арчилгааны шинэ төрлийн бүтээгдэхүүн юм. Та Солонгосын арьс арчилгааны талаар уншиж байхдаа эссэнцийн талаар магадгүй анзаарсан байх. Та BB крем шиг тренд болсон дараагийн зүйлийг хайж байвал хариулт нь энд байна. Гэхдээ энэ бүтээгдэхүүний ард маш олон эргэлзээ байдаг тул үүнийг тодорхой болгоё.

Эссэнц гэж юу вэ гэдгийг тодорхойлохын өмнө эхлээд эссэнц нь юу биш болохыг эхлээд дурдъя.

Энэ бол тоник биш, гэхдээ ингэж бодож байгаад нь таныг буруутгах аргагүй юм. Энэ 2 хоорондоо бас ижил зүйл бий. Эссэнц нь гоёмсог (ихэнхдээ шилэн саванд) саванд савлагдсан байдаг тул таны тавиур дээр гайхалтай харагдах болно. Эссэнц нь цэвэрлэх зориулалтгүй. Өндөр дозоор хийсэн идэвхтэй найрлагатай тул нүүрээ цэвэрлэсний (2-3 удаа) дараа таны арьсны гүнд уг идэвхт бодисууд орох болно. “Найрлаганд нь гилуроны хүчил, глицерин зэрэг бусад эрчимтэй чийгжүүлж тайвшруулах байгалийн гаралтай найрлага орсон байдаг” хэмээн Clinique-н Clinique’s Even Better Essence Lotion-г гаргасан Бүтээгдэхүүн Хөгжүүлэлтийн дэд ерөнхийлөгч Жанет Пардо хэлсэн байдаг. Та нүүрний тослогоо арилгачихдаг тул эссэнц хэрэглэснээр арьсны pH тэнцвэрждэг байна. Энэ танийг өөрийгөө дахин мэдрэхэд тусална.

Эссэнц нь өндөр концентрацад боловсруулагддаг жижиг шилтэй сэрумнээс мөн ялгаатай.

Эссэнц болон усан лосьоний найрлагад их зүйл ордог бөгөөд энэ нь та хэрэглэж болохгүй гэсэн үг биш юм. Азийн зах зээлийн хэрэглэгч эмэгтэйчүүдэд маш их амлалт өгсөн уг бүтээгдэхүүн нь одоо Америкийн зах зээл рүү орж, технологи нь илүү сайжирсаар байна.Эссэнцийн зах зээл Америк руу чиглэж, зарим компаниуд бүр эссеэнц, тоникийг хооронд хольж эмчилгээний тоник/эссэнц/лосьон гэсэн бүтээгдэхүүн гаргаж нэгээр хоёрыг гэж хүртэл сурталчилах болсон. Гэлээ ч Солонгосын мэргэжилтнүүд сайн үр дүнд хүрэхийн тулд бүтээгдэхүүнүүдээ тусад нь хэрэглэх шаардлагатайг зөвлөдөг.

Эссэнцийг түрхэх арга

Эссэнцийг түрхэх нь бас нэгэн авьяас бөгөөд эмчилгээний лосьон, тоникоо түрхдэг шиг хөвөнд шингээхгүй харин гарандаа аваад эрүүнээсээ эхлээд дээшээ чиглэлд түрхэх хэрэгтэй. Чийгшил, тансаг байдлаас гадна эссэнцэд хөгшрөлтийн эсрэг найрлага байдаг. Эрт үед нь арьсандаа чийгшил өгснөөр арьсыг удаан хугацаанд эрүүл, тэжээллэг байлгадаг байна. Ази эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдийг бодвол илүү нимгэн чийгшлийн хамгаалалттай тул чийгээ хялбар алдаж байдаг. Эссэнц хэрэглэснээр урт хугацаанд илүү чанга, тогтвортой арьсны бүтэцтэй болдог байна.

Secret of Sahara Oil Essence

Хүрээлэн буй орчноос үүдэлтэй агаарын бохирдол, тоосжилт, чөлөөт радикалуудаас  арьсыг хамгаалж, давхар чийгшил өгөх үйлчилгээтэй органик эссэнц юм. Ялангуяа амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй хуурайшилтыг эмчилж, өдрийн туршид арьсыг чийгээр хангаж, хүчтэй тэжээл өгдөг. Huxley – Secret of Sahara Oil Essence нь Органик – Сахара сертификатаар баталгаажсан, өргөст лийрийн тосны найрлагатай бөгөөд энэ нь антиоксидант, витамин Е, линолевая хүчлээр дүүрэн байдаг. Парабен, эрдэс тос, синтетик будагч бодисын агууламжгүй. 

Хурдан хугацаанд хуурайшилтаас хагацахыг хүсвэл Huxley тосон эссэнцийг сонгоорой

Гэхдээ эссэнц бол сүүлийн шилдэг бүтээгдэхүүн биш бөгөөд бүх төрлийн арьсанд тохиромжтой ч биш юм. Та тослог, батгашилттай, арьсны сэбумны асуудалтай бол эссэнц танд тийм ч хэрэгтэй биш болов уу. Эссэнцэд дуртай хэрэглэгчид магадгүй цэвэрлэгээнээсээ болоод хуурай арьстай байдаг байх. Мөн зах зээл нь бүрэн төлөвшөөгүй тул дахин өөрчлөлт гарах байх. Тиймээс дараагийн удаа юу гарахыг харж л байя.