Эрүүл хуйх=Эрүүл үс

Өөрийн баримталдаг гоо сайхны тогтсон хэвшил  (beauty routine), баримталдаг зарчмуудаа бодоод үзвэл бараг л биеийн хэсэг болгондоо дадал болгосон арчилгаатай байгаа байхаа. 

Арьс арчилгаа, нүүр будаг, үс, хумс гээд л биеийн бүх хэсэгт зориулсан арчилгаа байдаг, бүр өгзөгний арьсандаа тавьдаг салфеткан маск хүртэл өнөө цагт байдаг болжээ. Та итгэнэ үү байна уу өөрөө л мэд. Бид энэ их арчилгааныхаа хажуугаар орхигдуулж байдаг нэг хэсэг байдаг. Энэ бол ХУЙХ.  Хуйхны цэвэрлэгээ ,хуйхны эрүүл мэнд бол орхигдуулж  болохгүй зүйл юм. SCALP FACIAL гэж сонссон уу? Энэ нь ерөнхийдөө толгойны, хуйхны массаж, гоо сайханд ордогтой  ижил зүйл юм. За арай өөрөөр бодоод үзье л дээ. Та өдөр бүр нүүрээ угаадаг тиймүү? Заримдаа бүр нүүрний арьсан дээрх бохирдол завааныг арилгах гэж, арьсны нүх сүвийг цэвэр байлгах гэж өдөрт 2 удаа ч угаадаг. Тэгвэл одоо үснийхээ тухай бодоод үзээрэй. Хуурай шампунь, үсэнд зориулсан тос, спрейнүүд, үсний янз бүрийн зориулалтын иллэгний тос гээд л тоо томшгүй  олон бүтээгдэхүүн бид үсэндээ хэрэглэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүд үс ба үсний уутанцарт наалдаж үлдэн үсийг өнгөгүй бүрзгэр, хагтуулах зэрэг олон муу үр дагавартай. Энэ тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Хуйхны иллэг цэвэрлэгээ хийлгэх хэрэгтэй. Гоо сайханд очвол олон тооны үйлчилгээ санал болгоно мэдээж. Тэд үсний  уутанцарыг тань микроскопоор хараад эмчилгээний бүтээгдэхүүнүүд санал болгож  хийх зарчмаар явагдана. Гэхдээ та гоо сайхны газар очиж хуйхны эмчилгээ, цэвэрлэгээ хийлгэсэн ч болно, мөн гэртээ зөв бүтээгдхэүүн аваад өөрөө өөртөө хийсэн ч болно.  Энэ бол таны сонголт. Хамгийн зөв, аюулгүй сонголт бол хуйхны скраб аваад гэртээ цэвэрлэгээ хийх явдал юм.

Үс чинь гялалзаад л , гайхалтай  зөөлөн намирсан болно гээд боддоо. Найз залуу,  нөхөртөө ч мөн хийж өгөөрэй.

Scalp Scrub

Beauty Secrets -ээс зөвлөж байгаа бүтээгдэхүүн бол Aromatica  брэндийн Rosemary Scalp Scrub юм. Уг гуужуулагч ба цэвэрлэгч нь далайн давсны найрлагатай ба үс ба хуйхны хуралдсан бохирдлыг цэвэрлэнэ. Rosemary Scalp Scrub нь Израйлын сөнөсөн тэнгисийн давсыг найрлагадаа  агуулдаг ба хуйхыг гуужуулж цэвэрлэнэ. Rosemary, brinjal, coriander ба oregano орцууд нь үсний угийг тэжээлээр хангана. Хэрэв таны үс хагтаад, хуйхнаас чинь эвгүй үнэр ялгараад байвал хуйхны арьсаа гуужуулах хэрэгтэй гэсэн дохио шүү.

Гэртээ хийж болох бас нэгэн зөвлөгөө бол хуйхаа зориулалтын самаар зөөлөн самнаж, хуйхандаа иллэг хийх. Тайвшруулж, хуйхны цусны эргэлтийг сайжруулснаар үс хуйх  эрүүлжинэ. Бүр та шүршүүрт орж байхдаа ч самнасан болно.