Эмзэг aрьсыг хэрхэн арчлах ба юун дээр илүү анхаарах вэ?

Эмзэг арьс бол “нэлээд уйдамтгай” арьс юм.  Нар салхи, халуун хүйтэнд гарахад мөн химийн гаралтай  бүтээгдэхүүнүүд хэрэглэхэд арьс тань харшилж байвал та эмзэг арьстай  юм байна.  Харшил өгөх хэлбэр нь олон янзаар илэрдэг.

Юунаас болж арьс эмзэгшдэг вэ?

Нэлээд хэдэн шалтгаантай. Та төрөлхийн эмзэг арьстай байж болох юм. Аав ээж тэрбайтугай эмээ өвөөгийн чинь хэн нэгэн нь эмзэг арьстай бол таны арьс эмзэг байх магадлал тун өндөр. Мөн дараах хэдэн шалтгаануудаас  болоод таны арьс эмзэгшсэн байх магадлал бас бий.

  • Аливаа  зүйлд харшилтай бол арьс тань тэр зүйлд харшилна
  • Хуурай арьсны гадна давхарга нь нимгэн байдаг учраас голдуу эмзэг төрөлд ордог.
  • Нарны хурц туяа, салхи шороо, хүчтэй химийн бодис гэх мэт гадаад хүчин зүйлд харшилж  байвал эмзэг арьстай бүлэгт хамаарагдана.

Дээрх шинжүүдээс аль нэг нь илэрч байвал та эмзэг, харшламтгай арьстай  юм.  Эмзэг арьс байнга улайж, нар салхинд амархан түлэгдэж, заримдаа гөвдрүүтнэ. Мөн арьс байнга хуурайшиж,арьсны нүх сүвнүүд бөглөрсөн байдалтай байхаас  гадна арьс таталдах шинж тэмдгүүд илэрнэ. Эмзэг арьс бол тусгайлан арчилгаа  шаарддаг бөгөөд ямар арчилгаа  хэрэгтэй, ямар арчилгааг хийж  болохгүй вэ гэдгийг мэдэх нь маш чухал.  Хурц химийн гаралтай болон хурц үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Мөн түүнчлэн этанол, денатурат спиртийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Эмзэг арьстай хүмүүс хэрэглэж болно ба болохгүй дараах листийг мэдэж байхад илүүдэхгүй шүү бүсгүйчүүдээ.

Хэрэв та эмзэг арьстай бол дараах арьс арчилгааг хийж болно:

  •  Хамгаалалтаа бэхжүүлэх 

Эмзэг арьс бол өөрийгөө хамгаалах чадвар багатай  байдаг. Сайн хамгаалалт хэрэглэсэнээр гадны нянгаас хамгаалж, арьсны чийг алдалтаас хамгаална. Squalene ба ceramides –ын найрлагатай бүтээгдэхүүнүүд арьсны өөрийн төрөлхийн гадаргууг улам бэхжүүлэх буюу арьсыг зузаан болгодог. Мөн үрэвслийг багасгаж, батга гарахаас сэргийлнэ.

Өндөр концентрацитай, маш өтгөн бүтэц найрлагатай уг ceramide нь арьсанд зориулагдсан бүтэн хайрцаг витамин л гэсэн үг юм. Өнгөн хэсгийн арьсыг хамгаалан бэхжүүлж, нарны хэт ягаан туяанаас хамгаална.
SHOP

  • Салфеткан маскууд

Эмзэг арьстай хүмүүс  7 хоногт хэд хэдэн удаа салфеткан маск хэрэглэх нь зөв юм. Салфеткан масканд арьсыг татаж  чангалах болон тайвшруулдаг үйлчилгээтэй  чийгшүүлэх эссэнз байдгаараа  онцлог юм. Ихэвчлэн зөгийн бал, лаванда, календула, өргөст хэмхтэйг сонгосон нь дээр шүү.  Нэгэн TIP өгөхөд салфеткан маскаа хөргөгчиндөө хадгалаарай. Арьсыг илүү тайвшруулна.

21.5% витамины комплекс сэрумтай уг маск нь арьсыг цайруулж, чийгээр хангаж, тайвшруулахаас гадна хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.
SHOP

Эмзэг арьсанд хэрэглэж болохгүй зүйлс:

  • Найрлагуудыг үл тоож огт болохгүй.

Бүтээгдэхүүн сонгохдоо найрлагыг харах нь эмзэг арьстай хүмүүсийн хувьд маш чухал шат. Ямар ч  судалгаа  шинжилгээгүй шууд бүтээгдэхүүн сонгох нь маш сөрөг талтай  гэдгийг анхаарах нь зүйтэй. Өнгөрсөн удаад ямар найрлагатай  ямар бүтээгдэхүүнээс харшил өгснөө бас сайн бодоорой.

  • Нарны хамгаалалтыг алгасах

Нарны хамгаалалт бол бүх төрлийн арьсанд л зайлшгүй хэрэгтэй, эмзэг арьсанд бүр зайлшгүй  шаардлагатай.  Нарны хорт туяа нь арьсны улайлт , түлэгдэлт, мөн эрт хөгшрөлт явагдахад нөлөөлнө. Нарны хамгаалалт сонгохдоо titanium dioxide эсвэл zinc oxideгэх мэт арьсанд бага харшил өгдөг найрлагатайг нь сонгоорой.

Силиконы агууламжгүй Zinc Oxide найрлагадаа агуулсан ба SPF50/PA++++ бүхий дээд зэрэглэлийн нарны хамгаалалт юм. Non-nano, Physical sunscreen буюу ямар ч химийн бодис агуулаагүй зөвхөн Zinc Oxide,Titanium dioxide зэрэг минерал найрлагатай.
SHOP

  • Хэт их цэвэрлэх

Зөөлөн хөөсөн цэвэрлэгч, тосон цэвэрлэгчээр өдөрт 2  удаа нүүрээ  цэвэрлэх хэрэгтэй. Магадгүй та фитнесс хийсний дараа нүүрээ  угаамаар санагддаг байх л даа. Гэхдээ ингэж  өдөрт олон удаа  угааснаар арьсыг арьсыг эмзэгшүүлж, харшил өгөх магадлалыг ихэсгэдэг байна.

Эцэст нь хэлэхэд харшилтай бол заавал харшлын эмчид үзүүлж, юунаас харшилдгаа мэдэж  авснаар ирээдүйд гарах эрсдлийг багасгах сайн талтай.

Бусад бүх төрлийн арьсны нэгэн адилаар эмзэг арьс ч бас хөгширдөг. Бараг илүү хурдан үрчлээтэж, хялгасан үрчлээнүүд үүсдэг гэхэд хилсдэхгүй. Тараг болон гүзээлзгэнийг рольж миксердээд нүүрэндээ  хэдэн минут байлгаарай. Гүзээлзгэнэ бол байгалийн гаралтай цэвэр hydroxyl хүчил юм. Бусад хүчилтэй харьцуулахад харьцангуй зөөлөн учраас salicylic хүчлийг хэрэглэх нь тохиромжтой.

Capryloyl, Salicylic Acid LHA,  Gluconolactone (PHA) найрлагадаа агуулах ба арьсны бохирдлыг цэвэрлэж, үхэжсэн арьсыг гуужуулах зөөлөн цэвэрлэгч гел юм. Ph 5.5  тай учраас арьсны тэнцвэрт байдлыг сэргээнэ.
SHOP


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд