Эмзэг арьс арчилгааны зөвлөгөө & бүтээгдэхүүн ашиглах дараалал

 

Эмзэг арьс бол “нэлээд уйдамтгай” арьс юм.  Нар салхи, халуун хүйтэнд гарахад мөн химийн гаралтай  бүтээгдэхүүнүүд хэрэглэхэд арьс тань харшилж байвал та эмзэг арьстай  юм байна.  Харшил өгөх хэлбэр нь олон янзаар илэрдэг.

Юунаас болж арьс эмзэгшдэг вэ?

Нэлээд хэдэн шалтгаантай. Та төрөлхийн эмзэг арьстай байж болох юм. Аав ээж тэрбайтугай эмээ өвөөгийн чинь хэн нэгэн нь эмзэг арьстай бол таны арьс эмзэг байх магадлал тун өндөр. Мөн дараах хэдэн шалтгаануудаас  болоод таны арьс эмзэгшсэн байх магадлал бас бий.

  • Аливаа  зүйлд харшилтай бол арьс тань тэр зүйлд харшилна
  • Хуурай арьсны гадна давхарга нь нимгэн байдаг учраас голдуу эмзэг төрөлд ордог.
  • Нарны хурц туяа, салхи шороо, хүчтэй химийн бодис гэх мэт гадаад хүчин зүйлд харшилж  байвал эмзэг арьстай бүлэгт хамаарагдана.

Дээрх шинжүүдээс аль нэг нь илэрч байвал та эмзэг, харшламтгай арьстай  юм.  Эмзэг арьс байнга улайж, нар салхинд амархан түлэгдэж, заримдаа гөвдрүүтнэ. Мөн арьс байнга хуурайшиж,арьсны нүх сүвнүүд бөглөрсөн байдалтай байхаас  гадна арьс таталдах шинж тэмдгүүд илэрнэ. Эмзэг арьс бол тусгайлан арчилгаа  шаарддаг бөгөөд ямар арчилгаа  хэрэгтэй, ямар арчилгааг хийж  болохгүй вэ гэдгийг мэдэх нь маш чухал.  Хурц химийн гаралтай болон хурц үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Мөн түүнчлэн этанол, денатурат спиртийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Эмзэг арьстай хүмүүс хэрэглэж болно ба болохгүй дараах листийг мэдэж байхад илүүдэхгүй шүү бүсгүйчүүдээ.

Хэрэв та эмзэг арьстай бол дараах арьс арчилгааг хийж болно:

  •  Хамгаалалтаа бэхжүүлэх

Эмзэг арьс бол өөрийгөө хамгаалах чадвар багатай  байдаг. Сайн хамгаалалт хэрэглэсэнээр гадны нянгаас хамгаалж, арьсны чийг алдалтаас хамгаална. Squalene  ба  ceramides –ын найрлагатай бүтээгдэхүүнүүд арьсны өөрийн төрөлхийн гадаргууг улам бэхжүүлэх буюу арьсыг зузаан болгодог. Мөн үрэвслийг багасгаж, батга гарахаас сэргийлнэ.

Sensitive A-R cream (FROIKA, 40 ml)

Эмзэг арьсны улайлтын эсрэг уг тос нь арьсыг тэнцвэржүүлж мөн улайлт болон аалзан венийн өргөсөлтийн эмчилгээнд хэрэглэгдэнэ. Энэхүү эмчилгээний  зориулалт бүхий  тос нь церамидын давхаргыг ихэсгэж, арьсны хамгаалах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хялгасан буюу  бичил судаснуудын эргэлтийг тогтворжуулах үйлчилгээтэй. Мөн арьсны  цочролыг бууруулж, улайлтыг багасгадаг байна. Эмзэг мэдрэмтгий арьсанд маш сайн чийгшил өгч, хамгаалах үйлчилгээтэй. Элдэв үнэрт бодис, парабен, алкогол, цочрол үүсгэгч эсвэл өнгөт бодисын найрлагагүй болно

  • Салфеткан маскууд

Эмзэг арьстай хүмүүс  7 хоногт хэд хэдэн удаа салфеткан маск хэрэглэх нь зөв юм. Салфеткан масканд арьсыг татаж  чангалах болон тайвшруулдаг үйлчилгээтэй  чийгшүүлэх эссэнз байдгаараа  онцлог юм. Ихэвчлэн зөгийн бал, лаванда, календула, өргөст хэмхтэйг сонгосон нь дээр шүү.  Нэгэн TIP өгөхөд салфеткан маскаа хөргөгчиндөө хадгалаарай. Арьсыг илүү тайвшруулна.

Paw Paw Polis Royal Honey Mask

Papaw  Polis Royal Honey Mask нь хуурайшиж холцруутсан арьсанд илүү тохиромжтой, 100% целлолюз материалтай ба наалдамхай бус шинж чанартай зөгийн балыг өөртөө шингээсэн Honey Trap брэндийн бас нэгэн bestseller бүтээгдэхүүн юм. Найрлагад нь багтах royal honey нь арьсыг уян зөөлөн болгож, чийг тэжээлээр хангадаг бол папаяа жимсэнд арьсны үхэжсэн эсийг гуужуулах байгалийн гуужуулагч агуулагдсан байдаг ба мөн арьсыг сэргээх өндөр тунтай антиоксиданттай байдаг. Папаяа жимсэнд папайн гэх энзим байдаг бөгөөд энэ нь арьсны эсийн гадаргууг гуужуулж, чийгшүүлэх, нүхжилтийг хэмжээг багасгах, үрчлээнээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.

  • Гуужуулагч гел

Хэрэв та эмзэг арьстай бол нүүрний  арьсаа гуужуулахаас айдаг байх л даа. Хүчтэй найрлагатай гуужуулагч нь арьсыг гэмтээх талтай. Гелэн буюу зөөлөн найрлагатай гуужуулагч нь эмзэг арьсанд хамгийн тохиромжтой.

Apple Smoothie Peeling Gel

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

Эмзэг арьсанд хэрэглэж болохгүй зүйлс:

  • Найрлагуудыг үл тоож огт болохгүй.

Бүтээгдэхүүн сонгохдоо найрлагыг харах нь эмзэг арьстай хүмүүсийн хувьд маш чухал шат. Ямар ч  судалгаа  шинжилгээгүй шууд бүтээгдэхүүн сонгох нь маш сөрөг талтай  гэдгийг анхаарах нь зүйтэй. Өнгөрсөн удаад ямар найрлагатай  ямар бүтээгдэхүүнээс харшил өгснөө бас сайн бодоорой.

  • Нарны хамгаалалтыг алгасах

Нарны хамгаалалт бол бүх төрлийн арьсанд л зайлшгүй хэрэгтэй, эмзэг арьсанд бүр зайлшгүй  шаардлагатай.  Нарны хорт туяа нь арьсны улайлт , түлэгдэлт, мөн эрт хөгшрөлт явагдахад нөлөөлнө. Нарны хамгаалалт сонгохдоо titanium dioxide эсвэл zinc oxideгэх мэт арьсанд бага харшил өгдөг найрлагатайг нь сонгоорой.

  • Хэт их цэвэрлэх

Зөөлөн хөөсөн цэвэрлэгч, тосон цэвэрлэгчээр өдөрт 2  удаа нүүрээ  цэвэрлэх хэрэгтэй. Магадгүй та фитнесс хийсний дараа нүүрээ  угаамаар санагддаг байх л даа. Гэхдээ ингэж  өдөрт олон удаа  угааснаар арьсыг арьсыг эмзэгшүүлж, харшил өгөх магадлалыг ихэсгэдэг байна.

No. 1 King’s Berry Cleansing Oil

King’s berry гэж  нэршилээр алдартай black chokeberry нь зайлшгүй шаардлагатай  phyto тэжээл, ба витаминууд, антиоксидантаар баялаг бөгөөд арьсны нүх сүвийг цэвэрлэхийн зэрэгцээ арьсыг чийгшүүлж зөөлөн торгомсог болгоно. Өндөр үйлчилгээтэй  антиоксидантууд нь арьсыг гадна  орчны  бохирдолоос  хамгаалан, арьсны уян хатан байдлыг сайжруулна. Спирт, үнэртүүлэгч, parabens, benzophenone ба нэмэлт өнгө оруулагч бодисгүй болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Нүүрээ  цэвэрлэлгүйгээр унтаж  огт болохгүй. Хичнээн байгалийн гаралтай  будаг ч бай арьсны нүх сүвийг бөглөдөг болохоор арьсны харшил үүсгэдэг.

Эцэст нь хэлэхэд харшилтай бол заавал харшлын эмчид үзүүлж, юунаас харшилдгаа мэдэж  авснаар ирээдүйд гарах эрсдлийг багасгах сайн талтай.

Бусад бүх төрлийн арьсны нэгэн адилаар эмзэг арьс ч бас хөгширдөг. Бараг илүү хурдан үрчлээтэж, хялгасан үрчлээнүүд үүсдэг гэхэд хилсдэхгүй. Тараг болон гүзээлзгэнийг рольж миксердээд нүүрэндээ  хэдэн минут байлгаарай. Гүзээлзгэнэ бол байгалийн гаралтай цэвэр hydroxyl хүчил юм. Бусад хүчилтэй харьцуулахад харьцангуй зөөлөн учраас salicylic хүчлийг хэрэглэх нь тохиромжтой.

 

 

 

 

 

Skin Quiz