Эмгэн хумсны найрлага гэж юу вэ?

Нөхөн сэргээх үйлчилгээтэй Mizon брэндийн  SNAIL REPAIR EX EYE CREAM -ийн тухай жижигхэн тайлбар оруулъя. Та  бүхний зарим нь аль хэдийнээ хэрэглээд үзчихсэн, мэдэх байх л даа.  Харин зарим нэг нь эмгэн хумсны найрлагатай энэхүү зовхины тосны талаар огт сонсоогүй, ямар үр нөлөөтэй талаар ч  мэдэхгүй байж магад. Бидний зовхины эргэн тойрон дахь арьс нүүрний бусад хэсгийн арьсыг бодвол маш нимгэн байдаг. Тийм ч учраас зовхины  арьсанд тусгайлан зориулсан тос хэрэглэх хэрэгтэй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл.   SNAIL REPAIR EX EYE CREAM нь Зовхины арьс арчилгаанд зориулагдсан төгс бүтээгдэхүүн.

Эмгэн хумсны найрлагатай зовхины уг тэжээлийн тос нь зовхины арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй ба нүдний эргэн тойрон дахь бараан хүрээг арилгаж үрчлээг багасгах үйлчилгээтэй. Найрлагын 85% нь нэрэх аргаар гаргаж шүүж тунгааж авсан байдаг. Шаардлагатай тэжээлээр хангаж эрүүл сайхан зовхины арьсыг танд бэлэглэнэ. Мөн түүнчлэн цайруулах, хялгасан үрчлээг багасгах үйлчилгээтэй. Ямар ч төрлийн арьсанд харшил өгөхгүй буюу Hypoallergenic төрлийн эрчимжүүлсэн үйлчилгээтэй зовхины тос юм. Эмгэн хумсны найрлагатай бусад бүтээгдэхүүнүүдийнхээ  нэгэн адилаар химийн найрлага харьцангуй бага ба найрлагыг нь доор дурьдлаа.

Орц  найрлага:

Seed Acrylate / Sodium Acrylate Copolymer, Hydroxypropyl Starch Phosphate, Glyceryl Stearate Stearate, Allantoin, Adenosine (Sodium Acetate), Saccharomyces / Snail Secretion Ferm Hexanediol, Squalane, Niacinamide, Cetearyi Olivate Stearyl Alcohol, Limnanthes Alba (Meadowfoam) Seed Ol Tetraisostearate, Helianthus Annuus , Disodium Edta, Tocopherol, Water, Buitylene Glycol, Betula Platyphylla Japonica Juice, Glycerin, Portulaca Oleracea Extract, Propylene Glycol, Alcohol, Hydrolyzed Extensin, Gentiana Lutea Root Extract, Achillea Millefolium Extract, Artemisia Absinthium Extract. Anna Montana Flower Extract, Camellia Sinensis Leaf Extract, Centella Asiatica Extract, Sodium Hyaluronate, Palmitoyl Tripeptide-5, Beta-Glucan, Lilium Candidum Flower Extract, Leontopodium Alpinum Flower Extract, Convallaria Majalis Root Extract, Magnolia Liflora Flower Extract, Paeonia Albiflora Root Extract, Potassium Sorbate, Copper Tripeptide-1, Palmitoyl Pentapeptide-4, Rh-Oligopeptide-1

Snail Secretion Filtrate – 80%-даа эмгэн хумсны салстыг агуулсан бүтээгдэхүүн.  Эмгэн хумсны салст нь арьсанд ямарваа нэгэн харшил муу нөлөө байхгүй, маш их хэмжээний  антиоксидантаар баялаг, уураг ба глюколик хүчлээр баялаг юм. Мөн түүнчлэн бактерийн эсрэг үйлчилгээтэй, зарим  судалгаанаас харахад шархыг үр дүнтэйгээр эдгээж байгаа нь нотлогдсон. Ялангуяа нарны хорт туяанаас болж үүссэн бор нөсөө  толбонуудыг ч арилгах чадвартай гэсэн судалгаа гараад байна. Батгатай арьсанд мөн үр нөлөөтэй ба батганаас болж үүссэн сорвийг арилгадаг болох нь хэдийн нотлогдсон.

Meadowfoam Seed Oil  бол маш тогтвортой антиоксидант бөгөөд энэ нь гүн чийгүүлэх үйлчилгээтэй тосны хүчлээс  бүрддэг байна. Тослог наалдамхай бус шинж чанартай, эрчимтэй хэрэглэсэн тохиолдолд арьсны өнгөн хэсгийг бэхжүүлэх үйлчилгээтэй.

Niacinamide Энэ орц нь эд эсийг бэхжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Судалгаанаас  үзвэл серамидын хэмжээг ихэсгэх, нөсөө толбо сэвхийг арилгаж арьсыг цайруулах үйлчилгээтэй болох нь  нотлогджээ.

Sodium Hyaluronate -Гиалуроны хүчил гэж ч ихэнхдээ нэрлэгддэг ба өөрийн усны жингээс 1000 дахин илүү чийгийг хадгалдаг байна. Арьсыг чийгээр хангаж, цусны эргэлтийг сайжруулан, тэжээлийг арьсанд гүн нэвчихэд тусалдаг.

Palmitoyl Pentapeptide-4 – Маш сонирхолтой орц найрлаг бөгөөд Matrixyl гэсэн нэршлээрээ  танд танил санагдаж магадгүй. Эд эсийг сэргээж, коллаген эластины үйлдвэрлэлийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар энэ орц нь хорт туяанд гэмтсэн арьсанд ретинолын үүрэг гүйцэтгэдэг болох нь тогтоогдоод байна.