Шилэн бортогон дахь залуу нас

Та ямар төрлийн арьстай  байх нь хамаагүй, үргэлж л чийгшүүлж  байх нь гол бөгөөд ингэснээр залуу өнгөлөг, сайхан арьстай болохоос гадна хангалттай чийгшүүлснээр хойшид гарч  болзошгүй зарим нэг арьсны асуудлуудаас сэргийлнэ. Арьс арчилгааны 3 дугаар алхам буюу чийгшүүлэх нь чийг тэжээлийг арьсанд түгжиж  өгнө гэсэн үг юм.

Тэнцвэржүүлэх- Тэнцвэржүүлэх тос

WATER VOLUME AQUA GEL CREAM

Ямар ч  төрлийн арьсыг чийгээр хангахын тулд чийгшүүлэгч  тос л түрхэнэ. Энэ төрлийн чийгшүүлэгч тоснууд ус ба тосны түвшинг тэнцүүлсэн байдаг ба арьс уян зөөлөн болно. Гэхдээ хэзээ ч гялалзахгүй. (тослогоос  болж гялтагнах)

Хөнгөн зөөлөн бүтэцтэй Water Volume Aqua Gel Cream нь ойн самрын найрлагатай бөгөөд илүүдэл тослогыг хянаж, нүхжилтийг багасгадаг үйлчилгээтэй. Мөн гол найрлага болох глицерин нь арьсыг тослогтуулах мэдрэмж өгөлгүйгээр чийгшүүлэхдээ гайхалтай. Чихэр өвсний найрлага нь цайруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй  бол, коллаген нь чийгшүүлж чангална

Цэвэрлэгээ- Цэвэрлэх үйлчилгээтэй чийгшүүлэх тос

SECRETS OF SAHARA ANTI GRAVITY CREAM

Антиоксидантаар баялаг уг чийгшүүлэгч тос нь өнгөө алдсан болон хуурайшиж  ширүүн болсон арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Anti-Gravity Cream нь арьсыг чийг тэжээлээр ханган, хүрээлэн байгаа орчноос үүдэлтэй стрэсс, чөлөөт радикалууд, бохирдол ба чийг алдагдлын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Huxley брэнд нь баталгаажсан органик найрлагуудыг бүтээгдэхүүндээ ашигладагаараа онцлог юм. Сахарын органик өргөст кактусын тосыг агуулдаг ба энэ нь антиоксидант, витамин Е, linoleic хүчлээр  маш баялаг юм. Гүн чийгээр хангаж, арьсыг татаж чангалан, хялгасан үрчлээг арилгана. Хүний биед ямар ч  харшил өгөхгүй ба, парабен сульфат, синтетик өнгө оруулагч, минерал тосны найрлагагүй.

Чийгшүүлэх- Чийгшүүлэх тос

HYALURONIC ULTRA SUBOON CREAM

 

иалуроны хүчил болон модны шүүсээр баялаг уг тос нь арьсыг гүн чийгшүүлж, торгомсог зөөлөн болгоно. Ямар ч нэмэлт өнгө будаг, парабен, үнэргүй Гиалуроны хүчилтэй тос. 30%-ийн цэвэр гиалуроны хүчлийн найрлагатай уг тос нь ядарсан болон хуурай арьсанд илүү тохиромжтой.

Хэрэв та хуурай болон эмзэг арьстай бол өтгөн бүтэцтэй, тослог ихтэй чийгшүүлэгч тос эсвэл facial oil ( тос) хэрэглэх нь тохиромжтой ба гүн тэжээлээр хангаж сэргээнэ.

Цайруулах –Цайруулах үйлчилгээтэй чийгшүүлэх тос

SECRET OF SAHARA GLOW AWAKENING CREAM

Aрьсанд түрхсэн даруйд шингэж, хурдан үйлчилгээгээ үзүүлдэг давуу талтай үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Сахарын цөлд ургадаг өргөст лийр, кактусын үрийн найрлагатай Secret of Sahara Glow Awakening Cream нь арьсыг гэрэлтүүлж, xүрээлэн буй орчноос үүдэлтэй агаарын бохирдол, тоосжилт, чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалж, цайруулах өндөр үйлчилгээтэйгээс гадна гүн чийгшүүлдэг.  Уг тосонд агуулагдах антиоксидант,  витаминууд нь арьсыг  цагааруулж, хоргүйжүүлэх эрчимт үйлчилгээ үзүүлдэг бол няцинамид нь батганы сорив,  нөсөө толбо, уян налархай чанар алдагдалт, улайлт гэх зэрэг арьсны асуудлуудыг анагаах шидтэй юм.

Чангалах –Чангалах тос

NO 15 CREAM

Вандуйны ханднаас гаргаж авсан протейны агууламжтай уг нь тос маш хүчтэйгээр өргөж татаж  чангалах үйлчилгээтэй ба мөн арьсны уян хатан байдлыг сайжруулах үйлчилгээтэй. Үүний зэрэгцээ гадаад орчны бохирдлуудаас, тэр дундаа агаарын бохирдлоос  хамгаалж бүрхүүл үүсгэн,  урт хугацааны турш хадгалагдах чийг тэжээлээр хангаж өгөх дээд зэрэглэлийн тос юм.

Батгашилт – Батгашилт эмчлэх тос

ALL IN-ONE SNAIL REPAIR CREAM

92%-нь эмгэн хумсны ханднаас  гаргаж авсан найрлага бүхий уг тос нь шинэчлэн сайжруулагдсан ба чийгшүүлэх үйлчилгээтэй тос  юм. Азид хэдэн саяараа борлогддог, өндөр үр дүнтэй найрлагаараа алдартай bestseller бүтэгдэхүүн билээ. All-In-One Snail Repair Cream нь чийгшүүлэхийн сацуу хялгасан үрчлээг тэнийлгэж, нөсөө толбо, батганы сорвийг бүдгэрүүлнэ. Тослог болон холимог, батга гарамтгий арьсанд маш тохиромжтой.  Хуурай арьсанд төдийчинээ тохиромжтой бус, хэрэв хэрэглэхээр бол сайн чийгшүүлэгч тостой  давхар хэрэглэх боломжтой.