Чийгшүүлэх суурь тосыг нас харгалзахгүй хэрэглэвэл зохилтой

Мэдээжийн хэрэг сэрум, тонерууд нүүрний арьсанд зориулсан шинэ  төрлийн багаж төхөөрөмжүүд, иллэг хийдэг нүүрний өнхрүүш (facial roller) гээд л энэ хорвоо дээр арьс арчилгааны түмэн янзын хэрэглэх зүйлс байгаа хэдий ч эцсийн дүндээ  арьс тань хангалттай чийгшилээ авч чадахгүй бол тэгээд л дуусаа. Энэ чийгшилийг та чийгшүүлэгч суурь тосноос авна. Өөрийн арьсандаа таарсан сайн чийгшүүлэгч суурь тос бол таны арьс арчилгаанд заавал байх ёстой алхамуудын нэг юм.  

Яг өөрийн арьсандаа  тохирсон зөв чийгшүүлэгч тос хэрэглэсэнээр арьс өөрийгөө гадаад орчны элдэв бохирдол, чийгшлээ  алдах зэрэг олон асуудлуудаас хамгаалж чаддаг байна. Арьсанд тань гайхалтай тохирох, өдөр бүр хэрэглэгдэх Чийгшүүлэгч  суурь тоснуудыг BS ээс танд санал болгож байна.

Өдрийн тос  бол өдрийн турш арьсыг тань чийгшүүлж, шаардлагатай тэжээлээр хангаж,  нүүр будгийг өөгүй тавиахад зориулагдсан байдаг. Харин шөнийн тос бол бүхэл шөнийн турш гол чухал чийгшилийг өгч, арьсыг нөхөн төлжүүлж  сэргээх үйлчилгээтэй байдаг. Ингэсэнээр таны арьс өглөөг гайхалтай эрч хүчээр дүүрэн, гялалзсан угтах болно.

Сайхан арьстай байхад та өөртөө  улам их итгэлтэйгээр алхах болно бүсгүй минь.  

Арьсанд тань гайхалтай тохирох, өдөр бүр хэрэглэгдэх Чийгшүүлэгч  суурь тоснуудыг Beauty Secrets– ээс танд санал болгож байна.

ANTI-AGING PRESCRIPTION CREAM


Нөхөн сэргээх үйлчилгээтэй Сүүн чийгшүүлэх тос нь арьсыг тань цайруулж гялалзсан тунгалаг арьстай болгоно. Сүүний уургийг бүрдүүлэгч нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны эд эсийг сэргээн, арьсыг зөөлөн толигор, уян хатан болгох үйлчлгээтэй.

NO 15 CREAM

Вандуйны ханднаас гаргаж авсан протейны агууламжтай уг нь тос маш хүчтэйгээр өргөж татаж  чангалах үйлчилгээтэй ба мөн арьсны уян хатан байдлыг сайжруулах үйлчилгээтэй. Үүний зэрэгцээ гадаад орчны бохирдлуудаас, тэр дундаа агаарын бохирдлоос  хамгаалж бүрхүүл үүсгэн,  урт хугацааны турш хадгалагдах чийг тэжээлээр хангаж өгөх дээд зэрэглэлийн тос юм.

COLLAGEN POWER LIFTING CREAM

Энэхүү байгалийн гаралтай өндөр концентраци бүхий хөгшрөлтийн эсрэг тос нь арьсыг чангалж чийгшүүлнэ. 75% -ийн тэнгисийн коллагены найрлагатай ба хүний арьсны эсүүдтэй төстэй молекулын бүтэцтэй далайн коллаген нь арьсны уян хатан чанарыг сайжруулж коллагены дутагдлыг нөхөж өгнө. Коллагены ханд нь арьсыг өргөж чангалдаг бол KFDA-ээр баталгаажсан аденозин нь хялгасан үрчлээс үүсэхээс сэргийлдэг. Өдрийн турш арьсыг зөөлрүүлж чийгшлээр хангана. Аливаа нэгэн нэмэлт үнэр, өнгө болон парабены агууламж байхгүй болно.