Хөнгөн зөөлөн бүтэцтэй, гүн чийгшүүлэх Klairs-ийн шинэхэн Fundamental Water Gel Cream

Dear Klairs-ийн  ‘fundamental line’ хэрэглэгчдийн хүртээл болоод хэдийнээ  сайн танил нь болсон билээ. Klairs-ийн бусад “line” уудаас хамгийн хамгийн тааламжтай сюрприз барьдаг нь fundamental төрөл яахын аргагүй  мөн. Өөр өөр бүтэцтэй өөрийн гэсэн онцгой хэв маягтай 4 төрлийн бүтээгдэхүүнтэй байсан бол 5 дахь бүтээгдэхүүнээ хүлээж аваад байна. Та энэ line -ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзсэн даруйдаа энгийн нэгэн зовхины тос ба энгийн нэгэн чийгшүүлэх тостой огт адилгүй гэдгийг ухаарах болно. Арьсыг тань гүн чийгээр хангаж сэргээх үйлчилгээтэй шинэ бүтээгдэхүүнээр fundamental line бүл нэмлээ. 2020 оны эхний хагаст бүсгүйчүүддээ  хийсэн хамгийн анхны хөрөнгө оруулалт бол шилэн саван дахь гүн чийгшүүлэх үйлчилгээтэй Fundamental Water Gel Cream юм.  

Бүх төрлийн арьсанд тохирох бүх л өдөр, бүх л жилийн турш хэрэглэх Fundamental Water Gel Cream.

Бүтээгдэхүүний бүтэц: “хөнгөн зөөлөн, бас гүн чийгшүүлнэ”

Fundamental Water Gel Cream гэж нэрнээсээ л ямар бүтээгдэхүүн бэ, ямар бүтэцтэй вэ гэдэг нь мэдэгдэх гайхалтай бүтээгдэхүүн юм. Энэ нь гелэн бүтэцтэй, зууралдаж наалддаггүй тос юм.  Энэ чийгшүүлэх тос нь ямар ч төрлийн арьсанд тохирох ба жилийн бүх л улиралд хэрэглэх боломжтой өдөр шөнийн тос хайж байгаа хэн бүхний хувьд төгс сонголт байх болно. Hydra Emulsification System’ хэмээх аргын дагуу  гель ба тос 2-ын дундах төгс тэнцвэрт бүтэцтэй тос бүтээгджээ. 

FUNDAMENTAL WATER GEL CREAM

Гелэн төрлийн уг чийгшүүлэх тос нь арьс арчилгааны анхан шатны хэрэгцээг хангах чадвартай. Чэжү ногоон цайны ус ба Panthenol  нь уг бүтээгдэхүүний үндсэн найрлага бөгөөд арьсыг гүн чийгээр хангана. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. 63.7% Camellia Sinensis навчны ханд бөгөөд дараах үр дүнтэй

Чийгшүүлж, цэвэрлэх, арьсыг толигор болгох ногоон цайны хандаар баяжуулагдсан.  

Klairs брэнд нь орц найрлагаа үргэлж энгийн бөгөөд үр дүнтэйг сонгож ашигладаг. 2 төрлийн гол найрлагууд байдаг ба энэхүү шинэ чийгшүүлэх тос нь тайвшруулах үйлчилгээтэй centella asiatica ба гүн чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчлийг найрлагадаа агуулсан, арьсыг чийгтэй цэвэрхэн болгож тайвшруулдаг юм.  

63,7%  camellia sinensis навчны ханд нь: 

  • Арьсыг тайвшруулах 
  • Арьсыг цайруулах 
  • Антиоксидантын үйлчилгээтэй  
  • Чийгийг арьсанд удаан хугацаанд  барих  үйлчилгээтэй. 

Харин panthenol нь 

  • Арьсыг чийгшүүлдэг витамин В5ын найрлагатай
  • Харшил өгч цочирсон арьсыг тайвшруулна
  • Арьсны гүнд чийгийг хүргэнэ 

Гель ба тосны тэнцвэрт байдлыг дээд зэргээр хослуулж чадсан уг бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх вэ? 

Өдрийн цагт чийгшүүлэгч тос болгон хэрэглэнэ.

Бусад чийгшүүлэх тоснуудын нэгэн адилаар арьс арчилгааныхаа хамгийн эцэст хэрэглэнэ. Хуурай ба тослог гээд л та ямар ч  төрлийн арьстай бай, та арьсаа гүн чийгшүүлэхийг хүсвэл энэхүү хөнгөн бүтэцтэй тосыг хэрэглээрэй.  

Сүүн шингэн ба сэрум хэрэглэмээргүй санагдвал та энэ тосыг сонгож болно. 

Зуны улиралд та арьс арчилгаандаа олон юм давхарлан хэрэглэмээргүй бол сүүн шингэн ба сэрумээ түр хойш тавиад уг тосыг сонгон хэрэглээрэй. Бүтэц нь хамгийн төгс шүү. Ялангуяа та тослог арьстай бол тонероор чийгшүүлснийхээ дараа шууд гелэн бүтэцтэй уг тосыг сонгож түрхэхийг зөвлөж байна.   

Өвлийн улиралд энгийн чийгшүүлэх тосныхоо өмнө уг тосыг түрхээрэй. 

Хэрэв та чийг дутаж хуурайшсан арьстай бол Fundamental Water Gel Cream арьс арчилгаандаа  заавал оруулаарай. Ялангуяа өвлийн хуурай хүйтэн цагт нэг л чийгшүүлэх тос хангалттай  бус юм шиг санагдах үедээ энэ тосыг түрхээрэй. Хөнгөн зөөлөн бүтэцтэй учир арьсанд хурдан шингэж дараагийн өтгөн бүтэцтэй тосыг түрхэхэд сайн суурь болж чадна. 

Унтлагын маск болгож хэрэглээрэй. 

Арьсаа илүү гоё толийлгохыг хүсэж байвал  унтахын өмнө  тосоо түрхээрэй. Зөөлөн бүтэцтэй учраас арьсанд хурдан шингэж, тавгүй байдал үүсгэхгүйгээр шөнийн турш чийг ба тэжээлээр арьсыг хангана.