Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний орц найрлагыг хэрхэн ойлгох вэ?

 

Таны дуртай хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн яг ямар үйлчилгээтэй юм бол гэж та гайхаж сонирхож байсан л биз дээ? Дараагийн удаа та гоо сайхны тавиур дээрээ шинэ бүтээгдэхүүн нэмэхээсээ өмнө бүтээгдэхүүний шошгыг сайтар ойлгох нь маш чухал шүү. Гэвч хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн дээр маш жижгээр тэмдэглэгдсэн орц найрлага нь бүсгүйчүүдийн хувьд ойлгоход төвөгтэй байдаг билээ. Харин бүтээгдэхүүний арын хэсэгт байрлах тэрхүү толгой эргүүлж, бодлогошруулсан урт жагсаалтыг ойлгоход тань бид туслая. Анхаарлаа хандуулаарай бүсгүй минь та.

Худалдаж авахаасаа өмнө гол анхаарлаа хандуулах ёстой орц найрлага:

Хамгийн нэн түрүүн та бидний мэдэж ойлгох ёстой тодорхой хэдхэн орц найрлага байдаг байна. Үүнд: Витамин С ба Е, retinoids (эсийн нөхөн төлжилт ба эргэлтийг хурдасгах үүрэгтэй) , Idebenone (хүчтэй антиоксидант). Дээрх 2 найрлага нь нарнаас үүдэлтэй арьсны гэмтэл ба хялгасан үрчлээсний эсрэг үйлчилгээтэй юм. Alpha hydroxyl Acids (AHA-s) эсвэл lactic acid, glycolic acid гэсэн нэршлээр түгээмэл тохиолддог энэхүү найрлага нь арьсны үхэжсэн эсийг гуужуулж, наранд гэмтсэн арьсыг сэргээх үйлчилгээтэй билээ. Elizabeth Arden брэндийн арьсны эмч Dendy Engelman-ы Elle.com-д тайлбарласнаар худалдаж авахаасаа өмнө гол анхаарлаа хандуулах ёстой орц найрлага бол тодоор бичсэн буюу тодотгож өгсөн нэрсийн жагсаалт юм. Ер нь бол бүтээгдэхүүн дээр орц найрлагыг бичихдээ орц найрлагын хэмжээг нь ихээс нь бага руу нь буурсан байдалтайгаар тэмдэглэсэн байдаг.

Орц найрлага ба synergistic :

Мөн түүнчлэн, орц найрлага нь synergistic үр нөлөөтэй ба энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, жагсаалтаар хэдий хойгуур бичигдсэн ч гэсэн сайн үр дүнтэй байж болно гэдгийг бүсгүй минь та битгий мартаарай. Эмийн бодис буюу химийн бодисын төрөлд багтах орцтой бол процентын агуулгыг нь заавал хавсаргах бөгөөд гоо засалч, химич Ni’kita Elle.com –д өгсөн ярилцлагадаа процентын агуулгыг нь заавал дурдах нь зүйтэй юм гэжээ. Брэндүүд найрлагадаа удаан хадгалахад зориулагдсан нэмэлт орц хийх нь маш зөв хэрэг юм гэж тэрээр дурджээ. Иймээс хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй үр дүнтэй бүтээгдэхүүн хайхдаа үүнийг анхаарах хэрэгтэй юм байна шүү.