Хүзүүний арьсаа сайхан харагдуулах 6 энгийн арга

Та бусад бүсгүйчүүдийн адилаар ихэнх цагаа зөвхөн нүүрний арьсаа арчилж, харин хүзүүний арьсаа арчлахаа орхигдуулаад байдаг юм биш биз-дээ. Хэчнээн нүүрний арьс чинь гайхалтай сайхан харагдсан хэдий ч, хүзүүний чинь арьс үрчлээтсэн, муухай харагдаж байвал  цаанаа л нэг онцгүй харагдана.  Харин аз болж хөгшрөлттэй тэмцэхэд хэзээ ч оройтдоггүй. Та дараах 6 зүйлийг л амьдралынхаа хэвшилд оруулсан байхад болно. Эдгээрийг мэдэж авч амьдралдаа хэрэгжүүлснээр нэмж үрчлээтэхгүй, мөн нэгэнт үүсчихсэн үрчлээс багасна.

1. Тамхиа хая:

Тамхины өндөр хэрэглээтэй хүний арьсыг тамхи  огт татдаггүй хүний арьстай харьцуулахад 5 дахин илүү үрчлээтсэн байдаг. Тамхи татах нь хүний хамгийн нэмгэн буюу эмзэг арьс болох  хүзүүний арьсанд үрчлээ үүсгэдэг.

2. Нүүрэндээ хэрэглэдэг тосоо ч мөн хүзүүндээ түрхээрэй:

Нүүрээ угааж, шүршүүрт орсны дараа та заавал нүүрний чийгшүүлэгч тосоо түрхэх шаардлагатай гэдгийг мартуузай. Харин энэ үедээ л хүзүүндээ бас уг тосноосоо түрхээд хэвшчих. Та хүзүүний үрчлээсэнд санаа зоволтгүй болно.  Beauty Secrets-ийн зүгээс санал болгож байгаа тос бол дээд зэргийн ангилалтай ECO YOUR SKIN брэндийн No 15 CREAM  юм. Вандуйны ханднаас гаргаж авсан протейны агууламжтай уг нь тос маш хүчтэйгээр өргөж татаж  чангалах үйлчилгээтэй ба мөн арьсны уян хатан байдлыг сайжруулах үйлчилгээтэй. Үүний зэрэгцээ гадаад орчны бохирдлуудаас хамгаалж,  урт хугацааны турш хадгалагдах чийг тэжээлээр хангаж өгөх дээд зэрэглэлийн тос юм.

N 15

3. Нарны хамгаалалт байнга хэрэглэ:

Хүзүүний арьсаа хөгшрөлтөөс хамгаалах шилдэг арга бол нарны хамгаалалттай тос түрхэх  юм. Арьс тань өдөр тутамд гадаад орчны нөлөөнөөс болж асар их бохирдож байдаг ба нарны хорт туяа болох UVA/UVB нь радикал гэмтлийг ихээр үүсгэдэг. Энэ бол буцааж болдоггүй гэмтэл ба  хөгшрөлтийг түргэсгэхийн зэрэгцээ ялангуяа хүзүүний арьсны үрчлээнд асар муу нөлөөтэй. Нэгэнт л үүсчихвэл ямар ч нэмэр байхгүй. Тиймээс наранд гарахаасаа өмнө та заавал цинк ба титаны найрлагатай SPF 30 ба түүнээс дээш үзүүлэлттэй тос түрхэж заншаарай. Цинк титаныг найрлагадаа агуулсан тос UVA/UVB хорт туяанаас маш сайн хамгаалдаг. 

4. Аль болох дээшээ харж унт:

Унтах хамгийн сайн байрлал нь дээшээ харж унтах бөгөөд ингэснээр маш олон сайн талуудтай хэдий ч, хамгийн сайн нь шөнийн турш таныг амарч байх үед хүзүүг өргөж өгдөг. Та доошоо эсвэл хажуугаараа харж унтахад нүүр хүзүүгээ дэрэндээ бүр шахчихсан босож ирдэг. Үүнээс болж хүзүүнд үрчлээ үүсдэг.

5. Омега агуулсан бүтээгдэхүүнийг оройн цагаар ид:

Омега 3 ба 6  хүчил нь биеийн натурал коллаген үүсэх гол зүйл юм.  Шөнийн цагаар энэ нь илүү эрчимтэй байдаг. Хачиртай талх болон салаатаа маалингын тосоор амтлаарай. Омега 3 аар баялаг хоол хүнс болох хүйтэн усны загас, авокадо зэргийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэ.  

6. Хүзүүний дасгал сайн хий

Сандал дээр суугаад толгойгоороо сайн гэдий. Амаа том ангайгаад доод уруулаа дээд уруулан дээгүүрээ давуул.  Амраад 10 удаа хийгээрэй энэ дасгалыг.  Өдөрт хэд хэдэн удаа уг дасгалыг хийснээр таны хүзүүний арьс чангарч сайхан харагдана шүү. Бүсгүй хүнийг хөгшин харагдуулдаг хамгийн гол зүйл бол хүзүүний арьс. Энэхүү зөөлхөн торгомсог арьстай хэсэг нүүрнээс ч  хурдан үрчлээтдэг. Арьсаа эрүүл, гэрэл цацруулсан чигээр нь хадгалж үлдэх нь таны залуу сайхан, өөртөө итгэлтэй харагдахын гол нууц юм.  

 

When Youth Recharging for Neck Bio Cellulose Sheet Mask . Уг хүзүүний арьсанд тусгайлан зориулагдсан мask нь olloidal platinum, enzymatic collagen мөн Сувдны нунтаг (powder)–ын найрлагатай  ба хүзүүний арьсыг зөөлрүүлж залуу харагдахад тань туслана. Мөн түүнчлэн Залуу насыг цэнэглэгч хэмээх уг маск нь арьсыг цайрууулах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй niacin amide ба adenosine хэмээх өндөр үр дүнтэй найрлагуудыг агуулсанаараа онцлог юм.

Эдгээр зөвлөгөөнүүд танд тусална гэдэгт найдаж байнa.

Залуу сайхан арьстай харагдахын нууц– хүзүүний арьсаа арчилах!