Хэр хэмжээний нойр таны арьсанд сайнаар нөлөөлөх вэ?

Та эмгэн хумсны салст, пептид гээд л ид шидийн юм шиг орц найрлагатай бүтээгдэхүүнүүдийг байнга түрхээд л байж болох боловч, туйлын үнэлж баршгүй нэг л зүйл байдаг. Тэр бол хангалттай нойр авах юм. Хангалттай нойр аваагүйгээс болж нүдний эргэн тойронд хар хүрээ татаж, зовхи унжиж хавагнаад зогсохгүй нүүрэн дээгүүр юм гарч хөгшрөлтийн шинж тэмдгүүд үзэгдэж эхлэх суурь бүрэлдэнэ. Хэр хэмжээтэй нойр таны арьсанд шаардалагатай, яагаад хангалттай нойр авах хэрэгтэйг тайлбарлая. 

Яагаад унтах хэрэгтэй вэ?

Эмч ба эрдэмтдийн  судалгаанаас үзэхэд насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-9 цаг унтах ёстой гэжээ. Тэр байтугай 6 цаг унтахад хүртэл зүрхний шигдээс болох магадлал ихэсч, үрэвслийн шинж тэмдгүүд гарч ирдэг.

Хүний бие организмд нойр яагаад тийм  их чухал вэ?

Тархины үйл ажиллагаа асар их хэмжээний энерги зарцуулдаг. Машин жолоодохтой ижил зүйл юм. Машин бензин шатааж ажилладаг шиг чи энерги зарцуулж ажиллана, ингэсний дүнд чи гарцаагүй маш их ядарна. Тархи зөвхөн УНТАЖ байхдаа л өөрийгөө хоргүйжүүлж байдаг эрхтэн. Арьс нь өөрийн хоногийн цагтай бөгөөд зөвхөн оройн цагаар л гэмтлээ засаж сэргээж, эд эсээ  төлжүүлж байдаг юм.

Нойр хүний  арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний бие унтаж амарахад, эд эсийн хэмжээ ихсэж, өдрийн туршид авсан гэмтлээ сэргээн засдаг. Бага зэрэг зүүрмэглэхэд л бидний биеийн олон янзын дааврууд биеийг сэргээж засаж  байдаг байна. Даавар болгон өдөр шөнөд зохицсон өөрийн гэсэн онцлог хэв шинжтэй.

Нойргүйдэл бол яг стресс шиг хүний биед олон таагүй зүйл үүсгэж  байдаг ба зарим даавруудын хэмжээ огцом бууж энэ нь батгашилт үүсгэдэг байна. Унтахад мелатонин үүсдэг ба энэ нь арьсны натрурал антиоксидант юм. Нойр муутай байснаар дархлаа суларч үрэвслийн шинж  тэмдгүүд үүсэхээс гадна генетик ба хоол тэжээлийн хооллолтын буруу хэвшилтэй ч болдог. Үрэвсэл ихэсхэд эд эсийн ажиллах үүрэг буурдаг. Улаан нүдэлж сэрэх эсвэл арьс цоохор болсон байх зэрэг нь үрэвслийн эхний шинж  тэмдгүүд юм. Тархинаас урвал үзүүлж үрэвслийн анхны шинж тэмдгүүд нь арьсан дээр илэрнэ. Арьс бол хамгийн түрүүнд үүнд өртдөг эрхтэн. Улмаар коллагенээ алдаж, уян хатан байдлаа алддаг. Хэдий чинээ бага унтах тусам арьсны олон янзын асуудал улам ихсэнэ. Гэхдээ унтаж байхдаа арьсаа бас хамгаалж байх хэрэгтэй. Шөнийн цагаар арьсны эд эсүүд хурдан хугацаанд сэргэж байдаг хэдий ч ус чийгээ алдаж байдаг. Тиймээс шөнийн тос, унтлагын маск байнга хэрэглэх хэрэгтэй. Мөн дотроосоо чийгшлээ  сайн базааж унтахаасаа өмнө ус уух хэрэгтэй. Ус чийгийн дутагдалд оруулах каффейн, согтууруулах ундаа зэргийг унтахаасаа өмнө огтхон ч хэрэглэж болохгүй.

LAVENDER BEDSIDE MASK

Хэдэн цагт орондоо орох нь зөв вэ?

22 цагаас 23 цагын хооронд унтвал хамгийн сайн цаг бөгөөд, энэ үед арьсны эд эс өөрийгөө сэргээж, эрчимжүүлж залуужуулж байдаг юм байна.

Sleeping Mask буюу унтлагын маск гэж юу вэ?

Sleeping Mask нь Барууны соёлоос К-бьюти буюу солонгосын арьс арчилгаанд хүч түрэн орж ирсэн бүтээгдэхүүн юм. Dr.Lorstcher -ын тайлбарлсанаар бол унтлагын маск нь зөвхөн шөнө унтаж байх явцдаа түрхэх зориулалттай бөгөөд арьсанд шаардлагатай бүх л чийг тэжээлээр шөнийн турш арьсыг хангах үйлчилгээтэй байдаг. Унтлагын маскны найрлагад багтах орц найрлагууд нь маш зөөлөн учраас арьсанд ямар нэгэн хор нөлөө үгүй. Шөнийн арьс арчилгааныхаа хамгийн сүүлд хэрэглэнэ. Унтлагын маскууд нь сэрум, чийгшүүлэх тос, ойл зэрэг бүтээгдэхүүнүүдийг арьсанд түгжих буюу илүү сайн шингээх зориулалттай бүтээгдэхүүн юм. Хэрэв та хуурай арьстай бол арган ойл (argan oil), лаванда, церамидын найрлагатай маск сонгоорой. Маш сайн чийгшүүлж уян зөөлөн болгодог байна.

Хэрэв таны арьс маш тослог, батга гарамтгий бол, хуурайшуулах бүтээгдэхүүн  хэрэглэх нь тийм ч таатай бус, харин ч эсрэгээр нь хөнгөн бага чийгшүүлэгчтэй унтлагын маск хэрэглээрэй. Гиалуроны хүчилтэй унтлагын маск нь арьсны нүх сүвийг битүүлэлгүйгээр арьсыг чийгшилээр хангаж, батга гарахаас сэргийлнэ. 

GOOD NIGHT WHITE SLEEPING MASK TUBE

Харин ретинол, витамин А -тай унтлагын маск нь хөгшрөлт явагдаж эхэлсэн арьсанд илүү тохиромжтой ба эдгээр найрлагууд нь арьсны байдлыг сэргээж уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Унтлагын маскыг 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой ба арьсанд тань нийцтэй байх тохиолдолд шөнийн тосны оронд өдөр бүр хэрэглэсэн ч болно гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Та доорх хоёр бүтээгдэхүүнүүдээс найруулаад өөрөө унтлагын маскаа хийгээрэй!