Хэрхэн 20 минутад 8 цагийн нойр авсан мэт харагдах вэ?

Шөнө дөл болтол сууж  ажиллах, эсвэл хагас сайн өдрийн шөнө найзуудтай  үүр цайтал партидах 2-ын аль алинд нь л таны арьсанд сөрөг нөлөө  өгнө. Бүтэн 8 цагийн нойроо авч чадаагүй тохиолдолд танд маш ихээр өө дарагчийг хэрэглэх зайлшгүй  нөхцөл үүснэ. Энэ тохиолдолд буюу маш ихээр будаад ч ядарсан царай, амраагүй арьсаа нууцалхад зовхины доогуур тавьдаг маскнууд маш үр  дүнтэй.

Зовины  буюу нүдний эргэн тойрон дахь арьс маш нимгэн, маш эмзэг арьс байдаг. Хайхрамжгүй хандвал хуурайшиж, хавантан наснаасаа ч эрт хөгширдөг. Харин зовхины маскууд зовхины арьсыг гүн чийгээр хангаж үрэвслээс сэргийлдэг. Гэхдээ та аль хэдийнээ өөрт тохирох зовхины тос хэрэглэдэг бол нэмээд зовхины маск хэрэглэх хэрэгтэй  гэж үү гэсэн асуултад арьсны мэргэжилтнүүд хариулж байна. Зовхины тос бол өдрийн туршид зовхины орчим арьсыг чийг тэжээлээр хангаж, хамгаалалт үүсгэдэг бол зовхины маск нь бүүстэр буюу түргэн хугацаанд огцом чийгшүүлэх үйлчилгээг өгнө. Тэгэхээр жилийн аль ч улиралд, ямар ч баяр ёслолын үед оройтож, бага амарсан үедээ ядарсан зовхиндоо сэргээш болгон  зовхины маскыг хэрэглээрэй.

 

BS Tips:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

BULGARIAN ROSE WATER HYDROGEL EYE PATCH

Энэ зовхины маск нь маш олон төрлийн эрдэс бодис, витаминууд найрлагандаа агуулсан бөгөөд хайдрогел материалаар хийгдсэн учир концентраци өндөртэй буюу маш өтгөн эмчилгээний эссэнцийг арьсны тань гүнд сайн нэвтрүүлнэ. Энэхүү хөгшрөлтийн эсрэг маск нь Болгарын сарнайн найрлагатай учир залуужуулах үйл явцыг идэвхжүүлж өнгөц үрчлээг багасгахаас гадна арьсыг тань цайруулж, хөгшрөлттэй холбоотой урган гардаг нүдний доогуурх хар хүрээг арилгаж нүдний доод зовхийг чангалан, арьсыг сэргээж эрч хүчтэй болгоно. Мөн зөвхөн зовхи гэлтгүй хэрэгцээтэй хэсэгт хэрэглэж болно. Ямарваа нэг нэмэлт үнэргүй, мөн парабены агууламжгүй болно.