“Хуурай” сойзны ашиг тус, хэрхэн хэрэглэх арга

Tа тусгайлан хийгдсэн Норвегийн саунд л харж болох урт модон сойзыг мэдэх үү?

Сойзны сайн талууд

Тэр тусмаа биеэс хор гадагшлуулахад. Үнэндээ хор гадагшлуулж байх үедээ өдөрт 1-2 удаа биеэ зөөлөн бөгөөд шигүү сойзоор үрэх шаардлагатай байдаг. Харин энэ дадлаа байнгын болгох нь илүү чухал. Сойзоор биеэ үрснээр цусны эргэлт сайжирч, үхэжсэн арьс гуужиж, тунгалгийн зангилааг сэргээж, хоол боловсруулалтыг дэмжиж, целлюлит багасаж, биеийн болон эсийн бохирдлыг арилгадаг.

Эдгээр давуу талуудаас хамгийн чухал нь тунгалгийн тогтолцоог сэргээж байгаа явдал юм. Тиймээс ч 10 өдрийн хор гадагшлуулах хөтөлбөрт хуурай багсаар үрэхийг бас багтааж оруулсан байдаг. Тунгалгийн тогтолцоо нь цус хурааж,тээвэрлэн эсийн бохирдлыг цэвэрлэх үүрэгтэй. Тунгалгийн тогтолцоо цусаар дүүрсэн тохиолдолд биед хор хуримтлагдаж, өвчин эмгэг үүсгэдэг. Хуурай сойзоор үрэх нь арьсыг эрүүлжүүлж, тунгалгийн тогтолцоог ч сэргээдэг.

Yрт сойз нь нурууны гол зэрэг хүрэхэд хэцүү хэсгүүдэд хүрч үйлчилдэг бол богино сойз нь гаранд эвтэйхэн, хэрэглэхэд хялбар байдаг. Хамгийн чанартай болон тренд болж байгаа хуурай сойзыг бид судлахад Aromatherapy Associates -ийн доорх зурган дээрх хуурай сойз байлаа.

                                 

Хуурай сойзны ач тус, хэрэглэх арга

Биеийг эрч хүчтэй болгодог учраас мэргэжилтнүүд орой биш өглөөдөө биеэ хуурай сойзоор үрэхийг зөвлөдөг. Зарим хүмүүс дан хуурай сойзоороо үрдэг бол зарим нь биеийн тос түрхдэг. Сойзондоо биеийн тос түрхдэг бол та биеэ үрэхээсээ өмнө усанд ороорой. Yр дүнгээ сайжруулах үүднээс Сарнай болон Жасмин цэцэгтэй тосыг хэрэглээрэй. Харин шууд хуурай сойзоор үрдэг бол та дараа нь усанд ороод биеэ тослоорой. Мэдээж саун, ууртай хамт үүнийг хийх нь бүр ч гайхалтай.

Тэгэхээр биеэ сойзоор үрэхдээ хөлөөсөө эхлээд зүрхрүүгээ чиглүүлэн дээшээ үрнэ. Мөн гараа үрээд дараа нь үрэлтээ дээшлүүлнэ. Сойзоороо багахан илэх юм уу тойрог хэлбэрээр үрээрэй. Гэдсээ цагийн зүүний эсрэг чиглэлд үрээрэй. Биеэ хэт гуужуулах нь уг үрэлтийн гол зорилго биш тул та хэт хүчтэй дарах буюу хатуу сойз хэрэглэхээс татгалзаарай. Ямар ч төрлийн сойз болон гуужуулалт нь арьсыг гэмтээх ёсгүй зөөлөн байх хэрэгтэй. Дор хаяж 3-5 минут зарцуулаарай. Тогтмол тойрог хэлбэрээр гуужуулж үрэх нь целлюлитийг ч бага зэрэг бүдгэрүүлдэг байна.

Ингээд бүгдээрээ хурдхан хуурай сойзтой болцгооё!

XOXO, Beauty Secrets