Хуурай арьсны арчилгаанд юуг анхаарууштай вэ?

Төрөхдөө ямар арьстай төрнө насан туршдаа тийм л арьстай байна гэсэн үг. Таны арьс олон үе шатыг дамжиж цаг агаар гэх мэтийн олон зүйлээс шалтгаалан өөр өөр болох боловч төрөлхийн шинжээ хэзээ ч орхихгүй.  

Арьсыг ерөнхийд нь Хуурай, Тослог, Хэвийн буюу Энгийн, Холимог, Эмзэг мэдрэмтгий гэж ангилдаг ба хоорондоо ялимгүй ялгаатай байдаг гэж ярьдаг ч нэлээд нарийвчлан судлаад үзэцгээе.

Хуурай арьс

Хуурай арьстай эсэхээ яаж мэдэх вэ?

Өвлийн улиралтай салшгүй холбоотой. Урт амралтын үе, цасан шуурга, зузаан ноосон цамц нь хуурай арьс бий болох шалтгаан болдог . Агаар хуурайшиж температур доошлох тусам арьс маань дасан зохицож эхлэнэ. Бүх хүмүүс ийм дасан зохилдлоготой байдаг. Гэвч таны арьс бүх л улирлын турш хуурайшаад байгаа бол энэ нь таны арьсны онцлог бөгөөд улирлын хувьсалтай огтхон ч хамаагүй. Таны арьсны өөхөн булчирхай арьсыг чийгшүүлж хамгаалах хангалттай хэмжээний тосыг ялгаруулж чадахгүй тохиолдолд арьс хуурайшдаг.  Энэ нь дараах олон шалтгааны улмаас үүддэг : хэт хурц саван, цаг агаар, наранд хэт удаан байх, экзема өвчний үед болон генетикийн шалтгааны улмаас гэх мэт.  Ийм арьсыг чийгшүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулах ёстой ба хэт хуурай арьснаас болж эрт хөгшрөлт мөн үрэвсэлт өвчин ч үүсэх магадлалтай. 

HYALURONIC ACID 100

Гиалуроны хүчил нь өөрөө чийгийг хадгалах ид шидтэй бөгөөд aрьсны чийгийг маш удаан  хугацаанд хадгалах чадвартай. Гиалуроны 50%-ийн хүчлээс үүдэлтэй тул арьсыг дотроос нь чийгшүүлж, чийгшилийг найдвартай барина.

LIVELY SuperBarrier™ HYALURONIC ACID TONER

Арьсыг гадна ба дотроос нь  гүн чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчилтэй  тонер. Уг тонер нь 5 өөр төрлийн бүтэцтэй молекулуулаас бүрдэх гиалуроны хүчлийг найрлагадаа шингээсэн бөгөөд арьсны бүх давхаргад нэвчиж шингэн гүнээс нь чийгшүүлдэг. 

Хуурай арьс нь байнга загатнах, улайх, үрэвсэх мөн харшил өгөх гэх зэрэг таагүй мэдрэмжийг өгдөг.  Эмзэг мэдрэмтгий ба хуурай арьс нь хоорондоо ижил төстэй шинжүүдтэй. Хэрэв таны арьс ягаандуу бөгөөд эмзэгдүү бол та хуурай арьстай гэсэн үг. Шүршүүрт орсны дараа таны арьс ягаарч эмзэгшиж байгаа бол таны хэрэглэж байгаа саван ба бусад бүтээгдэхүүнүүд чинь хэт хатуу найрлагатай, ус нь хэт халуун байсан байна гэсэн үг юм. Өвлийн хуурай ширүүн уур амьсгалтай үед ууранд суух нь арьсыг тань тайвшруулж, чийгшүүлж сэргээнэ. Хэрэв та толинд ойрхноос анхааралтай харвал саарал гуужсан эсвэл өнгөө алдсан арьс ажиглагдана. Арьс хуурайшсанаас болж холцруутаж хуулрана, арьсны өнгө шаравтар болно мөн өнгөлөг байдлаа алдана. Үхэжсэн арьс таны арьсны гадаргуу дээр байсаар байгаатай холбоотой юм. Тослог байдал дутагдсанаас болж эрт үрчлээ үүсэх магадлал маш өндөр. Зөөлөн орц найрлагатай гоо сайхын бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй ба 7 хоногтоо хэд хэдэн удаа үхэжсэн арьсаа гуужуулаарай. Хэт халуун шүршүүрт орох,  хүчтэй найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэт зуршлуудаа хаясан нь дээр шүү.

APPLE SMOOTHIE PEELING GEL

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

Чийгшүүлэх төрлийн маскийг өдөр тутам хэрэглэж болно хэрэв та маш хуурай арьстай бол.

RICH MOIST SOOTHING TENCEL SHEET MASK

Энэхүү салфеткан маск нь эмзэгшиж мэдрэг болсон, харшилд өртөж үрэвссэн арьсанд зориулагдан үйлдвэрлэгдсэн. Гэмтсэн өнгөн давхаргыг сэргээх чадвартай. Panthenol, Зуун настын ханд, Гиалуроны хүчил зэрэг орцуудтй учир ядарч, өнгөө алдсан арьсыг сэргээж, хуурайшсан арьсыг чийг тэжээлээр хангана.