Хуурай арьсанд зөв тонер сонговол хамгийн төгс өөрчлөлт болно

Хуурай, хэт чийгшил дутагдсан арьстай бүсгүйчүүд тонерыг нэг их хэрэглээд байдаггүй. Гэтэл та ямар ч арьстай байсан тос заавал ялгаруулдаг тул  зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй. Үнэндээ арьс арчилгааны хамгийн эхний алхам бол тос чийгийн тэнцвэрийг хадгалах юм шүү дээ.

Ингээд хуурай арьстай бүсгүйчүүддээ зориулаад Algenist-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэх хэлтсийн дэд ерөнхийлөгч Тамми Яицерын зөвлөгөөг хүргэе ээ.

Тонер гэж юу вэ ?

Энгийнээр хэлбэл, toner гэдэг нэр томъёо нь арьсны тосыг багасгахын тулд арчиж хэрэглэдэг алкохол агуулсан  шингэн юм. Харин орчин үеийн тонеруудын найрлага эрс өөрчлөгдөж, шинэ түвшинд хүрсэн нь үнэхээр бахдмаар явдал юм.  Арьсны хөрсийг хуулж, хатаахын оронд олон тооны гиалуроны хүчил, глицерин гэх мэт супер элемэнтүүдээр баяжуулснаар бүх төрлийн арьсанд тохиромжтой, арьсны бүтцийг тэнцвэржүүлэх гол түлхүүр болжээ. Үүгээр зогсохгүй арьсыг гүн цэвэрлэж, зөөлрүүлэн чийгшүүлж, цаашлаад дараа нь түрхэх серум, тос зэрэг бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд шингэхэд дэмжлэг үзүүлнэ гээд бод доо.

Гэхдээ зөвхөн сайн боловсруулсан, зөв найрлага бүхий тонеруудад л хамаарна. Хэрвээ та хуурай арьстай бол Монголд худалдаалагдаж байгаа хамгийн шилдэг тонеруудаас өөрт тохирохоо сонгоод хэрэглээрэй.

Эдгээрийг та серум, өдрийн тос түрхэхээсээ өмнө хөвөнгөөр арчиж хэрэглэснээр будгийг маш гоё шингээж, өдрийн туршид хуурайшилтыг мартах болно.

AHA & BHA Daily Clean Toner

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ. АНА болон папая жимсний хүчил нь арьсыг маш зөөлнөөр гуужуулж цайруулах бол ВНА нь нүх сүвийн бөглөөг гарган илүүдэл тослог болон бохирдлыг гүн цэвэрлэнэ.

Refresh Water

Мист, гуужуулагч тоник усны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх дээд зэргийн уг бүтээгдэхүүн нь арьс арчилгааны чухал шатуудын нэг юм. Спиртийн агууламжгүй уг Hemish Refresh Water нь нүүр будгын үлдэгдлийг ул мөргүй сайтар цэвэрлэхийн зэрэгцээ ямар ч харшил үүсгэхгүй. Байгалийн гаралтай ургамал, цэцгийн хандыг найрлагадаа агуулах Refresh Water нь тоник ба зөөлөн гуужуулагч болохоос гадна өдрийн туршид арьсыг тань сэргээх мист болдгоороо онцлог бүтээгдэхүүн юм. Жүржийн ханд ба органик AHA, BHA нь арьсыг зөөлнөөр гуужуулж гүн цэвэрлэдэг бол, сарнайн усны найрлага нь PH-ыг тэнцвэржүүлнэ. Аливаа нэгэн нэмэлт үнэр болон парабены агууламжгүй болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Эмзэг мэдрэмтгий арьсанд хэрэглэхэд хүртэл тохирно.

За ингээд эдгээр тонеруудаас тохирохоо сонгож хэрэглээд хуурайшиж, арзайсан арьсандаа БАЯРТАЙ гэж хэлцгээе.