Хуурай батгатай арьсыг хэрхэн арчилах вэ?

Хүмүүс ихэнх тохиолдолд тослог арьсыг батгатай шууд холбодог боловч хуурай арьс нь мөн батганы үүсвэрийн шалтгаан болдог. Батга нь арьсан дээрх үсний нүх сүв бөглөрснөөр үүсдэг. Арьсан дээр ялгарсан тос, үхэжсэн арьсны эс, тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүн, тоос шороо, бактери нь арьсан дахь нүх сүвийг бөглөж, батга гарах шалтгаан болдог.

Хуурай арьс гэдэг нь гэмтсэн арьсыг хэлдэг байна.

Арьсны липидийн давхарга нь арьсны эд эсийн эргэлтийг тогтвортой байлгаж, нян, вирус, мөөг зэргээс хамгаалдаг. Харин арьс хуурайшсанаар липидийн давхарга нь эдгээр үүргээ гүйцэтгэх чадвар нь буурч арьсны эсийг цочроож, үрэвсэх, батга үүсгэх магадлалыг бий болгодог байна.

1. Арьс хуурайшихад нөлөөлж болох зарим түгээмэл хүчин зүйлсээс нэрлэвэл:

  • Натрийн лаврын сульфат зэрэг хатуу бодис агуулсан саван, цэвэрлэгч.
  • Benzoyl peroxide, retinoids арьсыг хуурайшилтыг үүсгэдэг.
  • Шүлтлэг бодис- хэтэрхий шүлтлэг гоо сайхны бүтээгдэхүүн. PH-тэнцвэртэй бүтээгдэхүүнийг хайж олох хэрэгтэй.
  • Халуун ус, халуун шүршүүр, удаан халуун баннд орох
  • Зарим эм, Accutane гэх мэт.

2. Хуурай арьснаас хэрхэн салах вэ?

  • Эхний ээлжинд саван хэрэглэхээ больж, нүүр цэвэрлэгч рүү шилжих.
  • Нүүр цэвэрлэгчийг зөв сонгох: хөөсөрдгүй цэвэрлэгч нь хөөсөрдөг цэвэрлэгчээс бага хуурайшуулдаг байна.

Organic Flowers Foaming Gel

Найрлагадаа ус агуулаагүй бөгөөд усны оронд арьсыг тайвшруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй уг ургамлын гаралтай гелэн цэвэрлэгчийг сонирхоод үзээрэй.

Мөн арьс усанд хүрэх тоолонд чийгшлээ алдаж байдаг болохоор Та өглөө нь нүүрээ усанд хүргэхгүйгээр мицеллы усаар арчиж заншаарай.

Rose Purifying Cleansing Water  

Энэхүү Rose Purifying Cleansing Water нь сарнайн усны найрлагатай өндөр борлуулалттай бүтээгдэхүүн бөгөөд сарнайн ус нь арьсны улайлт, батга, харшилийг арилгаж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Уг capнайн ус нь арьсны нүхжилт, гүнд орсон тос, бохирдлыг сайн цэвэрлэдгээрээ алдартай цаг хугацааг хэмнэсэн бүтээгдэхүүн юм.

Арьсаа чийгшүүлэнгээ батганаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Арьсан дахь чийгээ хадгалахын тул Та өдөр бүр арьсаа чийгшүүлж байх хэрэгтэй.
  • Эмзэг мэдрэмтгий арьсны чийгшүүлэгч сонгож байх: учир нь маш хөнгөн найрлагатай байдаг ч үр дүнтэй юм.
  • Батганы эсрэг тос болон лосион сонгож хүмүүс их алдаа хийдэг, учир нь арьсыг маш ихээр хуурайшуулдаг байна.

Hyaluronic Acid 100 – г хэрэглээд үзээрэй;

 

Гиалуроны хүчил нь өөрөө чийгийг хадгалах ид шидтэй. Гиалуроны хүчил нь Солонгост нэлээд түгээмэл найрлагын нэг болоод байгаа төдийгүй, арьсны чийгийг маш удаан  хугацаанд хадгалах чадвартай. Арьсанд шингэх чадвар өндөртэй уг серум нь бүх төрлийн арьсанд тохиромжтой боловч хуурай арьсанд илүү тохиромжтой юм.

Water Volume Ex

Энэ тосны цор ганц онцлог нь Hydra ToX технологоор бүтээгдсэн бөгөөд маш хөнгөн зөөлөн гелэн хэлбэрийн тос юм. Snow замаг, Moringa Хандны холимог найрлага нь цаг агаарын өөрчлөлт ба гадаад орчны улмаас бий болсон арьсны хуурайшилтыг эмчилж арьсыг цэвэрлэнэ. Арьсны  гүнд нэвтэрч чийг тэжээлээр ханганa.