Хор гадагшлуулах хөтөлбөр (Detox)-ын 12 ашиг тус

Хор гадагшлуулах хөтөлбөр (detox) танд үнэхээр хэрэгтэй юу?

Үүний талаар сонирхож буй хүмүүст  xор гадагшлуулах хөтөлбөрийн талаар санал болгосон, анхааруулсан зөвлөгөө их байдаг. Хэрэв та зөв хэрэгжүүлбэл өөртөө олон ашиг тусыг авах болно. Ингээд танд xор гадагшлуулах хөтөлбөрийн амьдралдаа хэрэгжүүлж авч болох зарим ашиг тусыг хүргэж байна..

1. Эрч хүчийг нэмэгдүүлнэ

Хор гадагшлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ихэнх хүмүүс илүү эрч хүчтэй болсон гэж хариулдаг. Учир нь та xор гадагшлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байхдаа xор гадагшлуулах шаардлага гарахад нөлөөлсөн зүйлүүдийн хэрэглээг зогсоож байна гэсэн үг юм. Чихэр, каффейн, транс тос, ханасан тосны хэрэглээг бууруулж шинэхэн жимс ногоогоор орлуулснаар биед сөрөг нөлөөгүйгээр байгалийн эрч хүч нэмэгдүүлэгчийг авдаг. Хор гадагшлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байх хугацаандаа шингэн зүйл сайн ууж байх шаардлагатай. Хэрвээ та жирийн үед хангалттай ус уудаггүй бол хөтөлбөрийн үеэр шингэн сайн ууснаар эрч хүчээ нэмэгдүүлнэ.

2. Биеийн илүүдэл хаягдлыг гадагшлуулдаг

Хор гадагшлуулах хөтөлбөрийг барьснаар гарах хамгийн том давуу тал бол таны биед хуримтлагдсан илүүдэл хаягдлыг гадагшлуулдагт байдаг. Ихэнх xор гадагшлуулах хөтөлбөрүүд элэг, бөөр, бүдүүн гэдэс гээд биед бүхэлд нь цэвэрлэгээ хийхэд зориулагдсан байдаг. Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийх нь xор гадагшлуулах хөтөлбөрийн чухал хэсэг бөгөөд гэдсэн доторх хор гадагшлах шаардлагатай. Учир нь бөглөрсөн бүдүүн гэдэс тэдгээр хорыг дахин биед орж хуримтлуулдаг. Хөтөлбөрөө дуусгасны дараа ч гэсэн жимс ногоо хэрэглэх нь таны биед нэн тустай.

3. Жин хасахад тусалдаг

Хор гадагшлуулах xөтөлбөрийг хэрэгжүүлснээр богино хугацаанд жин хасах боломжтой байдаг ч эрүүлээр турахын тулд урт хугацаанд зөв хооллолтын дэглэм баримтлаарай. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд xор гадагшлуулах хөтөлбөрийн хурдацтай жин хасч, калори бууруулдагт нь анхаардаг. Та муу хүнсээ биед сайн хүнсээр орлуулж, шинээр авсан эрч хүчээ ашиглан дасгал хийж, идэвхтэй байхгүй бол богино хугацааны ийм үр дүн нь удаан үргэлжлэхгүй.

4. Хүчирхэг дархлааны тогтолцоо

Та xор гадагшлуулах хөтөлбөр хэрэгжүүлж байхдаа биеийнхээ эд эрхтнүүдийг цэвэрлэж, тэдгээрийг өөрсдийн үүргээ гүйцэтгэхэд нь тусалдаг. Ингэснээр таны бие амин дэм, ялангуяа витамин С-г илүү сайн шингээж авах боломжтой болж, дархлааны тогтолцоо сайжирдаг. Хор гадагшлуулах хөтөлбөрийн үеэр таны хэрэглэж байгаа төрөл бүрийн ургамлууд нь таныг эрүүл байлгахад чухал үүрэг бүхий тунгалгийн тогтолцоог дэмжиж өгдөг. Ихэнх xор гадагшлуулах хөтөлбөрүүд таны тунгалгийн шингэнийг биеэр тарааж, дархлааны тогтолцоог сайжруулах үүднээс хөнгөн дасгалд анхаардаг.

5. Эрүүл арьс

Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн тул xop гадагшлуулах хөтөлбөрийн үр дүн арьсан дээр харагдах нь ойлгомжтой юм.  Хор гадагшлуулах хөтөлбөрийн хажуугаар хийж болох бас нэг зүйл бол саунд сууж, биеийн илүүдэл хорыг хөлсөөр гадагшлуулах юм. Ингэснээр хөтөлбөрийн төгсгөлд таны арьс эрүүл, зөөлөн болсныг та анзаарах болно. Хор гадагшлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь батгыг эмчлэхэд сайн байдаг боловч хор гадагшлах үеэр өмнөхөөсөө ч дорддог. Бүрэн цэвэрлэгээ дуусахаас өмнө таны арьс загатнаж, эсвэл цоохортож болно. Энэ нь та зөв хэмнэлд явж байгаагийн шинж юм.

6. Илүү сайн амьсгал

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ багтаасан xор гадагшлуулах хөтөлбөр сонгоорой. Учир нь тэдгээр хор нь биеэс гадагшлах ёстой байдаг. Амьсгал муу байхын нэг шалтгаан нь бөглөрсөн бүдүүн гэдэс гэж үздэг. Цэвэрлэгээ хийгээд, хоол боловсруулах тогтолцооны ажиллагааг сайжруулснаар таны амьсгал дээрдсэнийг мэдрэх болно. Xор гадагшлуулах хөтөлбөрийн үеэр таны амьсгал өмнөхөөсөө ч муудаж болзошгүйг анхаараарай. Гэхдээ цэвэрлэгээ дууссаны дараа өмнөхөөсөө дээрдэх болно. Учир нь биеэс хор гадагшлах үеэр энэ шинжүүд нь байгалийн явц байдаг.

7. Эрүүл өөрчлөлтийг дэмждэг

Урт хугацааны хэвшлийг өөрчлөх хэцүү байдаг боловч. Xор гадагшлуулах хөтөлбөр бол таны өмнөх амьдралын хэв маяг болоод шинэ хэв маягийн хоорондох ялгааг танд харуулна. Хэрвээ та чихэр, каффейн, шарсан, шаржигнасан хоолонд дуртай бол хоргүйжүүлэх хөтөлбөрөөр та эдгээр хүслээ дарахад тусална.

Хэрвээ та эдгээр хүнсийг хэрэглэхээ зогсоовол хязгаарлагдмал амжилт олох боловч буцаад л өмнөх хэмнэлрүүгээ орно. Харин та биеийн цэвэрлэгээ явуулан эрүүл хүнс хэрэглэвэл өөрийгөө өөр хэмжээнд аваачин, шинэ зуршлаа үргэлжлүүлэх боломж өндөр байх болно.

8. Эрүүл сэтгэн бодох чадвар

Зөв xор гадагшлуулах хөтөлбөр танд цэвэрлэгээний үеэр өөрийн бодол санаандаа анхаарал хандуулах боломж олгодог. Уг цэвэрлэгээ болон хор гадагшлуулах үеэр өөрийн биеэ илүү мэдрэх үүднээс бясалгал хийхийг зөвлөдөг. Xор гадагшлуулах хөтөлбөр хэрэгжүүлэгчид ихэнхдээ тогтворгүй бодол санаанаасаа ангижирч, өмнөхөөсөө илүү сэргэг, эрүүлээр бодох чадвартай болсноо илэрхийлдэг. Учир нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг чихэрлэг, тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд бидэнд залхуу мэдрэмж төрүүлж, сэтгэн бодох чадварт ихээр нөлөөлдөг.

9. Эрүүл үс

Таны үс үхэжсэн байгааг мэдрэх үед таны үсний ургалт ихэнхдээ үсний уутан хальсанд явагдаж байдаг. Тиймээс ердийн xор гадагшлуулaлтын үеэр таны бие бүтэн хүчин чадлаараа ажиллах нь чухал байдаг. Таны үс дотоод хороороо дамжин муу ургах үед та өөрчлөлтийг мэдрэх болно. Ихэнх тохиолдолд үс илүү гэрэлтэж, хүрэхэд зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Хор гадагшлуулах нь үсний халцралтыг зогсооход хангалттай нөлөөлөхгүй ч судалгаагаар илүү хурдан эрүүл үс ургуулж байгааг тогтоожээ.

10. Эрүүл мэдрэмж

Хор гадагшлуулах хөтөлбөрийн нэг давуу тал нь эрүүл мэдрэмж төрүүлдэгт оршино. Хэрвээ та бүдүүн гэдэсний цэвэрлэгээг хөтөлбөрийн нэг хэсэг болгон барьж байгаа бол эрүүл мэдрэмж төрүүлэх шалтгаан бий. Учир нь та жин нэмдэг хүнсээ хэрэглэхээ зогсоон, эрүүл органик хүнс ногоогоор орлуулбал танд эрүүл мэдрэмж төрүүлнэ. Хор гадагшлуулах хөтөлбөрийн үеэр их идэхгүй байх нь чухал бөгөөд ингэснээр танд эрүүл мэдрэмж төрүүлж танд шаардлагатай байсан эрч хүчийг өгнө.

11. Хөгшрөлтийн эсрэг ашигтай үйлчилгээ

Биед хуримтлагдсан хор нь таныг хөгшрүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Биед үүссэн чөлөөт радикалын гэмтлийг бууруулснаар та зөвхөн богино хугацааны өөрчлөлтийг бус урт хугацаанд өөрчлөлтийг харах болно. Та xор гадагшлуулах хөтөлбөрөө дуусгаад биед хор хуримтлагдахад нөлөөлсөн амьдралын хэв маягруугаа шууд буцаж орж болохгүй. Илүү сайжруулсан хоолны дэглэм, өдөр тутам идэвхтэй хэв маягаар амьдарснаар та амьдралынхаа хором бүрийг илүү сайхнаар өнгөрөөх болно.

12. Сайхан амьдралын мэдрэмж

Хор гадагшлах үед танд сайхан мэдрэмж төрж улмаар үүнийгээ дагаад сайн сайхан зүйл тохиолдоно. Хор гадагшлуулах нь жин хасах, шинэ хоолны дэглэм эхлүүлэхэд зориулагддаг. Та сайхан амьдралын шинэ шатанд гарснаар амьдралын бүхий л хэсгээ сайжруулж байна гэсэн үг юм. Таны харилцаа сайжирч, ажлын бүтээмж нэмэгдэж, амьдралыг улам сонирхолтой болгодог.