Хооронд нь хольж хэрэглэвэл арьс арчилгаанд илүү үр дүнтэй байх орц найрлагууд

Цэлцэгнүүр ба хуш самрын нухаш, дарс ба бяслаг… бүтэн сайн өдрийн залхуу оройны зөөлөн буйдан ба чи гэх мэт. Амьдрал дээр зарим зүйлс хосоороо цугтаа байхдаа л ашиг тустай байдаг, дангаараа бус. Энэ нь арьс арчилгаан дээр ч энэ зарчим үйлчлэх нь бий. Ямар орц найрлагуудыг цуг хэрэглэж арьс арчилгаандаа  оруулвал гайхалтай сайхан үр дүнг өгөх вэ гэдэг асуултад хэд хэдэн арьс судлалын мэргэжилтнүүдтэй холбогдож хариулт авсан байна. Та анхаарлаа хандуулна уу.

Хөгшрөлтийн эсрэг:

Ретинол/Витамин А + Витамин Ц  

Витамин Ц бол хүний арьсанд маш их хэрэгцээт зүйл. Хүний биед хэрэгцээт зүйл ч гэсэн тэр болгон бусад бүтээгдэхүүнүүдтэй таарч тохирдоггүй ч гэсэн өөр нэгэн хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнтэй гайхалтай сайхан зохицдог байна. Сайн мэдээ гэвэл ретинол нь хүчлийн орчинд үйлчилгээ нь идэвхждэг. Тиймээс энэ 2 орц найрлагыг хооронд нь хольвол үнэхээрийн итгэмээргүй үр дүнг өгдөг байна. Витамин Ц нь чөлөөт радикалуудыг саармагжуулдаг ба ингэсэнээр ретинолыг исэлдэхээс сэргийлж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг нь улам идэвхжүүлдэг байна.

Vitamin A Shot

Энэ их сонирхолтой бүтээгдэхүүн юм. Тариа шиг харагдаж байгаа биз?

Өндөр концентрацтай, маш өтгөн бүтэц найрлагатай уг Витамин А нь арьсанд зориулагдсан бүтэн хайрцаг витамин л гэсэн үг юм. Одоо хамгийн сонирхолтой хэсэг нь гэвэл энэ бүтээгдэхүүнээс өөрийн хэрэглэж буй ямар ч бүтээгдэхүүндээ нэмээд хэрэглэж болдгоороо онцлог юм. Тийм ээ, та өөрийн түрхэж байгаа тосон дээрээ энэ Витамин А- с нэгхэн шахаад хийхэд болно. Ингээд л таны тос ретинол буюу Витамин А- гийн орц найрлагатай болчихлоо гэсэн үг.

I’m Pro Ampoule Pad C

Ганцхан минутын дотор эрүүл эрч хүчтэй, өнгөлөг арьстай болгох энэхүү ампул маск нь 10% ийн концентрац бүхий цэвэр витамин Ц -гийн найрлагатай пад маск юм.

Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн нь 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцэхүйц үйлчилгээтэй юм. Витамин Ц-тэй бүтээгдэхүүнүүд амархан ууршиж, үйлчилгээ нь сулардаг бол энэхүү нэг удаагийн хэрэглэх пад танд амласан үр дүнг санааг тань зовоохгүйгээр өгөх болно. Аяллаар авч явахад эвтэйхэн ба зарим залхуурсан шөнүүдэд илүү тохиромжтой. 

Витамин Ц + Витамин Е

Витамин Ц ба Витамин Е-г цугт нь хэрэглэсэн тохиолдолд антиоксидантын үйлчилгээ нь улам идэвхжиж, арьсны хөгшрөлтөд нөлөөлж байдаг гадаад гол хүчин зүйлүүдээс арьсыг хамгаалдаг.
Витамин Ц ба витамин Е -г хөгшрөлтийн эрт шинж тэмдгүүд илэрсэн үед арьсны эд эсийг сэргээх зориулалтаар хэрэглэдэг. Витамин Ц нь коллагеныг сэргээж арьсыг тэнэгэр залуу харагдахад туслахаас гадна гадаад орчны бохирдлоос хамгаална. Нарийн хялгасан үрчлээг ч мөн багасгадаг сайн талтай. Харин витамин Е бол маш хүчтэй орц найрлага бөгөөд чөлөөт радикалуудаас арьсыг гэмтэхээс хамгаалж, арьсыг хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээтэй.

Skin Lab Vitamin Serum

Орц найрлагуудын төгс хослол- aрьсанд өдөр тутам хэрэгтэй витаминууд болох Е витамин, С витаминуудар баялаг, арьсанд дээд зэрэглэлийн тэжээл өгөх сeрyмийг Eco Your Skin брэнд бид нарт гаргаж өгчээ…

 

Гоо сайхны зах зээлд #1-т жагсах цоо шинэ тренд болох “tube serum” “шахдаг сэрум” -ыг хөгжүүлэх зорилгоор бүтээгдсэн сэрум юм. Тансаг зөөлөн бүтэцтэй, гүн тэжээлээр хангах үйлчилгээтэй. Гелэн хэлбэрийн бүтэцтэй учир чийгшлээр сайн хангана. Усан гэлэн бүтэц нь чийгийг удаан барина.

Батга гарамтгий арьсанд: Салицилийн хүчил + Benzoyl Peroxide

Нүүрэн дээрх батгатайгаа тэмцэнэ гэдэг нь согтууруулах ундаа уух хангалттай шалтаг тиймүү?

Харин шилтэй вино сонгохын оронд өөр 2 зүйлийн коктэйлийг сонгоорой. Салицилийн хүчил + benzoyl peroxide хоёулаа батгатай эрчимтэй тэмцдэг орц найрлагууд юм. Нүүр нь батгашаад байгаа хүмүүс бактерийн эсрэг үйлчилгээ бүхий benzoyl peroxide-ыг гуужуулагч үйлчилгээ бүхий салицилийн хүчилтэй хамтад нь хэрэглэвэл маш үр дүнтэй гэдгийг арьс судлаачид баталж байна.

AHA & BHA Daily Clean Toner 

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ.

АНА болон папая жимсний хүчил нь арьсыг маш зөөлнөөр гуужуулж цайруулах бол ВНА болон cалицилийн хүчил нь нүх сүвийн бөглөөг гарган илүүдэл тослог болон бохирдлыг гүн цэвэрлэнэ.

Харин хуурай арьсанд: Салицилийн хүчил + Гиалуроны xүчил

Та хуурай арьстай юу? Бид танд төгс хослолыг санал болгож байна. Салицилийн хүчил нь натурал аргаар арьсыг гуужуулдаг бол гиалуроны хүчил нь чийгшлийг сэргээдэг байна.

Refresh Water 

Мист, гуужуулагч тоник усны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх дээд зэргийн уг бүтээгдэхүүн нь арьс арчилгааны чухал шатуудын нэг юм.

 

Жүржийн ханд ба органик AHA, BHA нь арьсыг зөөлнөөр гуужуулж гүн цэвэрлэдэг бол, сарнайн усны найрлага нь PH-ыг тэнцвэржүүлнэ. Аливаа нэгэн нэмэлт үнэр болон парабены агууламжгүй болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Эмзэг мэдрэмтгий арьсанд хэрэглэхэд хүртэл тохирно.

Hyaluronic Acid 100 

Уг серум нь гүн чийгшүүлэхээс гадна арьсны давхаргыг бэхжүүлж, чийг алдагдахаас сэргийлдэг ийн бэстсэллэр бүтээгдэхүүн юм.

Гиалуроны 50%-ийн хүчлээс үүдэлтэй тул арьсыг дотроос нь чийгшүүлж, чийгшилийг найдвартай барина.