Хоолны нарийн чанд дэглэм таныг тураах уу?

Хоолны дэглэм зөв алхам мөн үү ?

“The  Biggest Loser” хэмээх телевизийн шоу нэвтрүүлэгт оролцоод дунджаар 58 кг хаясан оролцогчдоос 6 жилийн дараа дахин судалгаа хийхэд бусад ижил насны болон ижил биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад өдөрт шатааж байгаа калори хэмжээ нь 500- аар бага байсан бөгөөд үүгээр яагаад шоу дууссанаас хойш оролцогчдын 70% нь алдсан жингээ эргээд нэмсэн бэ гэдэг нь тайлбарлагдах байх. Оролцогчид хэт богино хугацаанд жин хаясан, мөн хатуу дэглэм барьж зөвхөн нарийн дэглэмийн хоол идсэнээс болсон байна.  Тэгэхээр сүүлийн үеийн судалгаанаас харахад урт хугацааны хоолны дэглэм барих нь бага үр дүнтэй бөгөөд эрүүл мэндэд төдийлөн сайн бус юм.

Асуудлын гол нь сэтгэлийн тэнхээнд биш харин таны нерв мэдрэлд л байгаа юм.  Метаболик супресс гэдэг нь тархи биеийн жинг нэг хэвийн хэмжээнд барихад тусалдаг  олон хэрэглүүрүүдийн нэг бөгөөд энэ нь “тогтсон хэмжээ” гэж нэрлэгддэг.  Ген болон амьдралын туршлагаас шалтгаалан хүн бүрийнх өөр өөр юм.  Идэвхтэй “хоолны дэглэм сахигчдын” биеийн жин тогтсон хэмжээнээс доош ороход тэд бага калори шатаагаад зогсохгүй илүү их өлсгөлөн мэдрэмж төрүүлдэг гормоныг үйлдвэрлэдэг байна.

Яагаад хоолны дэглэм барисаар байхад жин тогтмол нэмэгддэг вэ?

Нэгт, хоолны дэглэм барих нь маш сэтгэл зүйн дарамттай.  Калори хязгаарлалт нь стрессийн гормон үйлдвэрлэж, хэвлийн таргалалтыг ихэсгэдэг. Хоёрт, хэт их жиндээ санаа зовниж байнга дэглэм барих нь хойшдоо хамаа замбараагүй иддэг болгох магадлалтай.

Жишээ нь:

Өсвөр насандаа хоолны дэглэм барьдаг байсан охид 4 жилийн дараа 3 дахин илүү жинтэй болсон байх нь ч бий. Өөр нэгэн судалгаанаас харвал өсвөр насандаа байнгын хоолны дэглэм барьдаг байсан охид хоолны дэглэм барьдаггүй охидыг бодвол 2 жилийн л хойно 12 дахин илүү замбараагүй иддэг хэвшилтэй болсон байж.

Тэгэхээр дээр дурьдсанаас үзвэл байнгын хатуу чанд хоолны дэглэм таныг тураахгүйгээр барахгүй  binge eating disorder буюу хамаа замбараагүй идэх өвчинтэй болгох магадлал асар өндөр юм байна. Судлаачдын үзэж байгаагаар эрүүл амьдралын хэвшилийг тогтоож, зөв хоолыг зөв цагт нь л идэх нь таргалалтгүй байх гол цөм юм. Мэдээж та өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийх нь бас нэгэн жингээ барих , мөн эрүүл байх өөр нэгэн хүчин зүйл юм.  Харамсалтай нь завгүй нийгмийн стресс, боломжуудаас шалтгаалаад тэр бүр заал руу гүйгээд байх боломжгүй ч хүмүүс байгаа. Эдгээр шалтгаануудыг нарийн судлаад богино хугацаанд үр дүнтэйгээр илүүдэл жингээсээ салах  эрүүл аргуудыг эрдэмтэд нээсэээр байна. Та гол нь өөртөө тохирсон аргаа олоход л болно.

 

Source: New York Times