ХОЖУУ АМЖИЛТАД ХҮРСЭН ХҮМҮҮСИЙН ТҮҮХҮҮД

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр хүмүүс өөрсдийн амьдралд өөрчлөлт байхгүйн талаар санаа зовниж суух нь элбэг болсон. Түүнчлэн өөрийн амьдралыг бусдыхтай харьцуулж сэтгэлээр унах ч нь цөөнгүй. Хүн бүрийн туулах амьдралын  цаг хугацаа өөр өөр явагддаг. Үүний сацуу таны амжилт, уналт мөн онолт ч гэсэн өөрийн гэсэн хугацаатай билээ. Ингээд уг нийтлэлээр ХОЖУУ амжилтад хүрсэн эрхмүүдийг танилцуулъя.

ХЭН НЭГЭН БОЛОХЫН ТУЛД ХЭЗЭЭ Ч ОРОЙТДОГГҮЙ.

-GEORGE ELIOT

Самуел Л Жексон
Холливудын алдарт жүжигчин Самуел 29 настайгаасаа эхлэн кинонд тоглож байгаа билээ. Тэрээр 1991 оны Spike Lee’s Jungle Fever кинонд тоглох хүртэлээ бусдад танигдаж чадаагүй аж. Тухайн үед тэрээр 43 настай байсан.

Стан Ли
Стан Ли 95 насандаа комик номын “Godfather” цолоор өргөмжлөгдсөн. Тэрээр анхныхаа комик номыг 39 насандаа бичиж байсан түүхтэй.

Хамгийн анхны түүний комик ном болох “Гайхамшигт Дөрөв” зохиолоо бүтээснийхээ дараа Хүн аалз, Хар ирвэс, Х-Men  зэрэг тоолж барамгүй олон домогт супер баатруудыг номноо буулгасан юм. Түүний зохиолууд дэлгэцнээ амилаад багагүй хугацааг өнгөрөөсөн бөгөөд Box Office-д аль хэдийнээ ноёлоод байна.

Жулиа Чилд

Жулиа Чилд амьдралынхаа ихэнх хугацааг зар сурталчилгааны чиглэлээр ажиллаж өнгөрөөсөн. Тэрээр анхны хоолны номоо 50 нас хүртлээ гаргаагүй бөгөөд энэ нь түүнийг алдаршуулж, алдарт тогооч нарын нэг болгосон бүтээл юм.

Родни Дэнджерфилд
Caddyshack, Easy Money зэргээр танигдсан Родни нь чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг билээ. Тасралтгүй карьераа хөөсөн тэрээр 46 насандаа Ed Sullivan шоунд оролцох хүртлээ олны нүдэнд тусаагүй аж.

Вера Ванг
Өөр нэг гайхмаар амжилтын түүхийн эзэн бол Вера Ванг юм. Олимпын уран гулгалтын тамирчин болохыг мөрөөддөг байсан тэрээр багаа бүрдүүлж чадаагүйн улмаас уг мөрөөдлөө орхиж байжээ. Тэрээр 40 насандаа загварын салбарт хөл тавьж, дараа нь дэлхийн загварын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг болсон юм.

Момофуку Андо
Момофуку Андо гэж хэн бэ? Хэрэв тэр байгаагүй бол таны амтархан иддэг нэгэн хоол ч бас байхгүй байсан.

Дэлхийн хаанаас ч олох боломжтой бэлэн гоймонгийн эхлэлгийг Момофуку тавьж байсан. Үүнийг бүтээхдээ тэрээр 50 настай байсан ажээ.

Ноён Сандерс
Зарим хүмүүс Ноён Сандерсийг одоо сая тэрбумаар үнэлэгдэж байгаа түргэн хоолны компанийн брэндийн нүүр царай хэмээн боддог.

Нэг талаараа энэ нь үнэн бөгөөд энэ бол KFC-ийн анхны үүсгэн байгуулагч, ноён Сандерс гэгддэг Харланд Сандерсийн баяр хөөртэй зураг юм. Тэрээр 1952 онд 62 насандаа компаниа франчайзинг хийж улмаар  компанийг хэдэн сая доллараар зарсан.

Эх сурвалж: Goalcast