Хавар хэрхэн арьсаа арчлах вэ ?

Хаврын улирал албан ёсоор эхэлж байгаачлан бүсгүйчүүд бид ч арьс арчилгааны алхамуудаа ч  бас өөрчлөх хэрэгтэй болно.

Өвлийн улиралд бид нэлээд өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос хэрэглэн, маш их чийгшлээр хангах бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Гэвч, “хүйтэйн хуурай” улирлаас  “сэрүүн чийглэг ” улиралд шилжих үед хэрэглэх бүтээгдэхүүнүүд болон тэдгээрийг хэрэглэх арга нь өөрчлөгдөх хэрэгтэй болдгыг санаарай.

Хаврын улиралд  биеэс ялгарч байдаг тос хэвийн хэмжээнд очдог байна.  Ямар бүтээгдэхүүнүүд авах вэ ? гэсэн асуултад тань хариулт болгож танд доорх 7 шатлалт арьс арчилгааны зөвлөмжийг хүргэж  байна.

  1. Арьсаа зөв Гуужуулах маш чухал 

Өвлийн улиралд өнгөлөг гялалзсан арьстай байна гэж тун хэцүү, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Баяртай мэдээ гэвэл, хаврын улирал ирэхэд эргээд гялалсан сайхан арьстай болох тун амархан.

Өвлийн саруудад хэтэрхий их гуужуулвал арьсны чийглэгийг алдагдуулж, арьсыг хуурай харшламтгай болгодог. Товчхондоо  өөрт таарах зөөлөн гуужуулагчийг 7 хоногт 2-3 удаа хэрэглэх нь тохиромжтой  бөгөөд арьс тань зөөлөн, торгомсог, гэрэл цацруулсан арьстай болно.  

Beauty Secrets -ийн зүгээс  Apple Smoothie Peeling Gel -ийг танд санал болгож байна. Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

  1. Хавар нарны туяа нэмэгдэж байгаа нь нарны хамгаалалттай тос хэрэглэх болсон гэсэн үг юм

Улам л хурц нар гарна гээд боддоо. Өнгөрөгч 2,3  сараас ч илүүтэйгээр SPF хэрэглэх нь маш чухал ба нар гараагүй байсан ч давхар давхар нарны хамгаалалт түрхэх ёстой гэж олон зуун удаа сонссон байх.

Нарны хорт туяанаас арьсаа хамгаалах нь арьсны эрүүл оршихуйд нэн чухал юм. Нүүрээ будахын өмнө SPF тэй чийгшүүлэх тос түрхэх нь арьсыг нарны хорт туяанаас хамгаалаад зогсохгүй шингэн энгэсэгийг удаан тогтоход туслана.  

Их өтгөн бүтэцтэй нарны хамгаалалт нь арьсны нүх сүвийг бөглөөд батга үүсгэх гээд байдаг тул хөнгөн зөөлөн бүтэцтэй, болж өгвөл тослогын агууламж багатай, тослог арьсанд ч тохиромжтой нарны хамгаалалт сонгоорой.

Дараах нарны хамгаалалттай тосыг бид бүсгүйчүүддээ санал болгож байна.

Fermented Oil Free Dr.Mild Sunblock SPF 50+ PA+++

Зөөлөн найрлагатай уг нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос нь UVB, UVA туяануудаас арьсыг хамгаалах үйлчилгээтэй. Уг тос нь тосны агууламжгүй бөгөөд эсгэж гаргаж авсан найрлагтайгаараа онцлог юм.

  1. Spa Water буюу Спа Ус их уух.

Өвлийн улиралд чийг тэжээл маш чухал байдагчлан хаврын улиралд ч нэлээдгүй хэрэгтэй. Өргөст хэмх, нимбэг, гаа бол спа усны гайхалтай сайн зохицсон найрлага юм.  

Бүсгүйчүүд минь хавар болж удахгүй дуртай хувцсаа өмсөх цаг болж байгаачлан нимбэг ба гаа нь хоол тэжээлийг маш сайн шингээхэд тусладаг бол өргөс хэмх арьсны чийглэг байдлыг сэргээх ба үрэвслийн эсрэг үйлчилгээ бүхий найрлахгуудтай. Иймд бид тогтмол  хэрэглэсэнээр өөрсдийн бие болон арьсандаа давхар бэлэг бариж болох юм.

  1. Зовхины тос

Хөгшин болтол зовхины тос хэрэггүй мэтээр боддог. Гэвч ирээдүйн арьсандаа та том хөрөнгө оруулахыг хүсэж байгаа бол одооноос  л хэрэглэж эхлэхийг санал болгож байна.

Зовхины арьс, нүдний эргэн тойрон дахь арьс бол маш нимгэн бөгөөд ердийн чийгшүүлэгч  тос хэрэглэвэл хэт их тослогтож цагаан батга үүсэх шалтгаан болж  өгдөг.

Харин үүнээс  сэргийлье гэвэл зовхины арьсанд зориулсан тосыг хэрэглээрэй.  Бидний зүгээс санал болгох бүтээгдэхүүн бол Eco Your Skin брэндийн  VOLUFILINE 15 EYE ESSENCE юм.

Энэхүү дээд зэрэглэлийн торгомсог зөөлөн гел нь нүдний эргэн тойронд цацраг хэлбэртэйгээр үүсдэг маш нарийн хялгасан үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.

Гол найрлага болох glutathione ба peptides коллагений үйлдвэрлэийг дэмжиж, зовхины арьсны уян хатан байдлыг хадгалж үлдээдэг байна. Цацраг хэлбэртэй (хэрээний савар ч) гэж нэрлэдэг хялгасан үрчлээг багасгадаг. Volufiline ба polylactic acid буюу хүчилийн 15% -ыг найрлагадаа агуулдаг учир нүдний доогуур үүсдэг үрчлээг арилгаад зогсохгүй нүдний давхрааны ч үрчлээг багасгадаг байна.

Мөн түүнчлэн дух, хүзүүний ч үрчлээг багасгадаг нь уг бүтээгдэхүүний онцлог байдал юм. Маш хөнгөн зөөлөн бүтэцтэй тул нүүр будгийн бүтээгдэхүүний ( зовхины тень) төгс суурь болж өгдөг.  

 

  1. Хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч тос хэрэглэх

Хаврын улиралд бороо хур тунадас гээд л чийглэг ихтэй байх ба  арьс гялалзсан тослогжсон байдалтай байна гэсэн үг.

Өвөл хэрэглэдэг маш өтгөн чийгшүүлэх тос хэрэглэх нь тохиромжгүй ба  арай хөнгөн тос хэрэглээрэй. Бидний зүгээс Huxley брэндийн SECRET OF SAHARA GLOW AWAKENING CREAM -ийг санал болгох байна.

 

Aрьсанд түрхсэн даруйд шингэж, хурдан үйлчилгээгээ үзүүлдэг давуу талтай үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Сахарын цөлд ургадаг өргөст лийр, кактусын үрийн найрлагатай Secret of Sahara Glow Awakening Cream нь арьсыг гэрэлтүүлж, xүрээлэн буй орчноос үүдэлтэй агаарын бохирдол, тоосжилт, чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалж, цайруулах өндөр үйлчилгээтэйгээс гадна гүн чийгшүүлдэг.  

Уг тосонд агуулагдах антиоксидант,  витаминууд нь арьсыг цагааруулж, хоргүйжүүлэх эрчимт үйлчилгээ үзүүлдэг бол няцинамид нь батганы сорив,  нөсөө толбо, уян налархай чанар алдагдалт, улайлт гэх зэрэг арьсны асуудлуудыг анагаах шидтэй юм.

  1. Энгийн нүүр будалтыг сонгоорой.

Арьс арчилгааны бүтээгдэхүүний нэгэн адилаар нүүр будгийн бүтээгдэхүүнээ болгоомжтой сонгож авах нь тун чухал. Аль болох парабен минерал тосны агууламжгүй эрүүл гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь маш чухал. Шөнө унтахаасаа өмнө заавал нүүр будгаа арилгаарай.  

  1. Гоо сайхан, спад орж байх

Шаардлагагүйдээ  гэж хэдий бодсон ч  та хааяа та мэргэжлийн гоо сайханд орж үйлчлүүлж байх нь тун чухал.  

Тэгэхээр бүсгүйчүүдээ, улирал солигдсонтой холбогдуулан дээрх 7 зөвлөгөөг амьдралдаа хэвшүүлээрэй. Мөн өөрийн үйлчлүүлдэг гоо сайханчдаа ч хандаж болно.

Танд үргэлжийн сайхан арьс, гоо сайхныг хүсье.