Унтахаасаа өмнө утсаараа оролдох арьсанд хэр хортой вэ?

Ухаалаг утасны  хэрэглээ нь хөгшрөлтөд нөлөөлдөг үү? 

Энэ  талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан бөгөөд унтахаасаа өмнө Instagram-аар эргэлдэхээ  даруй зогсоох нь тун зүйтэй талаар дараах нийтлэлээс уншаарай бүсгүйчүүдээ.

Бид бүгдээрээ л ухаалаг утас болон таблетууд нойр сэргээж, мэдрэлд нөлөөлж, нүдэнд маш их ачаалал өгдөгийг мэддэг хэдий ч технологит донтох нь таны арьсыг гэмтээдэг гэдгийг мэдэхгүй байх шүү.

Blue light буюу дэлгэцийн цэнхэр гэрлийн үр нөлөөг судалсны  үндсэн дээр энэ гэрлийн хорны  эсрэг үйлчилгээтэй арьс арчилгааны шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд бүтээсэн бөгөөд та өөрийн өдөр тутмын арьс арчилгаандаа өөр нэгэн үе шат нэмэхээсээ өмнө мөн Netflix –тэй  хамт байх цагаа багасгахаасаа өмнө доорх мэдээллийг гүйлгээд хараарай.

Цэнхэр гэрэл гэж юу вэ?

Цэнхэр гэрэл гэдэг нь ЛЕД дэлгэцтэй телевизор, таблетууд, зөөврийн компьютер, ухаалаг утас гэх мэт цахилгаан хэрэгслээс ялгарах гэрэл юм. Арьсны мэргэжилтнүүд цэнхэр гэрэл нь арьсанд маш их нөлөөлдөг болохыг дараах байдлаар тайлбарлаж байна. Дийлэнх судалгаа нь нарны хэт ягаан туяаны нөлөө ба бид яагаад арьсаа заавал нарнаас хамгаалах ёстой вэ гэх судлагдахуун дээр гол анхаарлаа хандуулсан байна. Ухаалаг утас гэх зүйл бидний амьдралд орж ирээд тийм ч их хугацаа өнгөрөөгүй ба, арьсны мэргэжилтнүүд дөнгөж л нүдэнд харагдах гэрлийн талаар судалж  эхэлж байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад энэ гэрэл нь сэвх нөсөө толбыг ихэсгэдэг ба мелазма өвчнийг ( арьсны өвчин) улам сэдрээдэг хэмээн Нью Йорк NYU Langone-ы арьсны мэргэжилтэн Nada Elbuluk мэдэгдсэн байна.  2015 онд Oxidative Medicine and Cellular Longevity сэтгүүлд гарсан нийтлэлд  уг цэнхэр гэрэл нь радикал үүсгэдэг гэжээ. Free radical ( чөлөөт радикал нь ) арьсны эд эсийг гэмтээн, коллагенийг сүйтгэдэг. Ингэснээр хорт хавдар үүсэх нөхцөл бүрэлдэж, хөгшрөлтийг түргэсгэдэг.  Мэргэжилтнүүд зөвлөхдөө энэ цэнхэр туяанаас хамгаалахын тул үнэтэй гоё бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй, витамин Ц агуулсан бүтээгдэхүүн ба энгийн өргөн хэрэглээний нарны хамгаалалт л түрхэхэд л хангалттай гэжээ.

WISH FORMULA – C15 SERUM

Витамин С, E -ийн өндөр концентрацтай серум нь арьсыг антиоксидантаар хангаж, чөлөөт радикалаас хамгаалж, арьсны колагений үйлдвэрлэлийг дэмжинэ. Нөсөө толбо/ сэвх үүсэхээс өмнө арьсыг нөхөн сэргээж, сэвх, толбыг бүдгэрүүлэн арьсыг цайруулах үйлчилгээтэй.

WISH FORMULA – FERMENTED OIL FREE DR. MILD SUNBLOCK SPF 50 +PA +++

 

Зөөлөн найрлагатай уг нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос нь UVB, UVA туяануудаас арьсыг хамгаалах үйлчилгээтэй. Уг тос нь тосны агууламжгүй бөгөөд эсгэж гаргаж авсан найрлагтайгаараа онцлог юм.