Тонер, эссэнц, сэрум ба ампул-н ялгаа болон үзүүлэх үйлчилгээ

Америкт K-beauty буюу Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүд улам хүчээ авч  байгаа энэ үед та зарим бүтээгдэхүүнийх нь талаар ямар ч ойлголтгүй, урд огт хараагүй тохиолдлууд маш ихээр гардаг байх л даа. Солонгосын 10 үе шатлалт арьс арчилгаа нь тонэр, эссэнц, сэрум, ампул гэх зэрэг арьс арчилгаанд гол үүрэг гүйцэтгэдэг асар олон бүтээгдэхүүнүүдтэй бөгөөд үүгээрээ л нэр алдартай болсон юм. Тэдгээр шингэн зүйлүүд нь хоорондоо юугаар ялгаатай вэ гэдгийг одоо хамтдаа мэдэж авцгаая.

1. Тонер:

Давхар цэвэрлэгээний дараа арьс арчилгааны 3 дахь шат нь тонер бөгөөд нэн түрүүнд тонер нь арьсны PH тэнцвэрийг барихад тусалдаг. Арьсны байх ёстой PH тэнцвэрт байдал нь 4,5-6,2 бөгөөд цэвэрлэгээний үүргээр ч орж болдог. Бага PH-тэй нүүр цэвэрлэгч нь тэнцвэргүй байдлыг багасгаж усаар угаасан ч гэсэн арьсанд шүлтлэг чанар үлдээгээд байдаг. Харин тонер нь эдгээр үр нөлөөнүүдийг саармагжуулж нүүрээ угаасны дараа арьсыг хэт хуурай болгох ба тослогтохоос хамгаалдаг. Мөн түүнчлэн нүүр цэвэрлэгчээр цэвэрлээд үлдсэн үлдэгдэл нүүр будалтыг хүртэл арилгачихдаг сайн талтай. Солонгос тонерүүд арьсыг тайвшруулж чийгээр хангадаг төдийгүй антиоксидантаар баяжуулдаг давхар үйлчилгээтэй.

2. Эссэнц

Эссэнц бол Солонгос арьс арчилгааны гол зүрх нь гэж хэлж болно. Гол үүрэг нь арьсыг чийгээр хангах явдал юм. Яг таарсан чийгшил нь арьсыг цаанаасаа л нэг гэрэлтсэн тунгалаг харагдуулна. Нэмээд хэлэхэд, эрүүл тунгалаг, чийглэг арьстай байхад харшилд өртөхгүй бөгөөд царай зүс гэрэл цацруулж буй мэт харагдана. Чийгшүүлэхээс гадна антиоксидант минералаар хангах ба энэ нь арьсыг тэжээлээр мөн хангана. Арьс арчилгааны эмчилгээ болох сэрумыг судлахаас өмнө бэлтгэл шат болох тонер ба эссэнцийн тухай сайтар мэдээд аваарай.

3. Серум

Сэрум нь Солонгост төдийгүй Америкт ч нэлээд түгээмэл бүтээгдэхүүнүүдийн нэг болоод байгаа. Өтгөн бүтэц найрлагатай байдаг сэрум нь гел хэлбэрийн шинжтэй бөгөөд, бараан нөсөө толбо, үрчлээний эсрэг үйлчилгээтэй сацуу ба өнгөө алдсан арьсыг сэргээж өгдөг.  Эссэнцийг бодвол илүү зунгааралдсан маягтай байдаг

4. Ампул

Ампул нь серумыг бодвол илүү концентрац өндөртэй бөгөөд тариа шиг зүйл юм. Тодорхой цагны хязгаартай хэрэглэдэг, маш нарийвчилсан найрлагатай.

Жишээ нь:

Та 7 хоногийн хугацаанд хэрэглэх ампулыг арьс маш асуудалтай байхад ч юм уу эсвэл томоохон арга хэмжээнээс 7 хоногын өмнө хэрэглэвэл зохимжтой. Ихэвчлэн бортого болон шилэн саванд савлагдсан байдаг.

Эцэст нь хэлэхэд тонер, сэрум, эссэнц, ампул нь брэнд брэндээсээ хамаараад чанар нь өөр өөр байдаг ч шингэнээс нь өтгөн гэсэн дарааллаар түрхэхэд арьсанд сайн шингэж өгдөг.


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд