Xуурай aрьсыг тодорхойлох арга ба түүний эмчилгээ

Төрөхдөө ямар арьстай төрнө насан туршдаа тийм л арьстай байна гэсэн үг. Таны арьс олон үе шатыг дамжиж цаг агаар гэх мэтийн олон зүйлээс шалтгаалан өөр өөр болох боловч төрөлхийн шинжээ хэзээ ч орхихгүй.  Арьсыг ерөнхийд нь Хуурай, Тослог, Хэвийн буюу Энгийн, Холимог, Эмзэг мэдрэмтгий гэж ангилдаг ба хоорондоо ялимгүй ялгаатай байдаг гэж ярьдаг ч нэлээд нарийвчлан судлаад үзэцгээе.

Хуурай арьс

Хуурай арьстай эсэхээ яаж мэдэх вэ?

Өвлийн улиралтай салшгүй холбоотой. Урт амралтын үе, цасан шуурга, зузаан ноосон цамц НЭМЭХ нь хуурай арьс. Агаар хуурайшиж температур доошлох тусам арьс маань дасан зохицож эхлэнэ. Бүх хүмүүс ийм дасан зохилдлоготой байдаг. Гэвч таны арьс бүх л улирлын турш хуурайшаад байгаа бол энэ нь таны арьсны онцлог бөгөөд улирлын хувьсалтай огтхон ч хамаагүй. Таны арьсны өөхөн булчирхай арьсыг чийгшүүлж хамгаалах хангалттай хэмжээний тосыг ялгаруулж чадахгүй тохиолдолд арьс хуурайшдаг.  Энэ нь дараах олон шалтгааны улмаас үүддэг : хэт хурц саван, цаг агаар, наранд хэт удаан байх, экзема өвчний үед болон генетикийн шалтгааны улмаас гэх мэт.  Ийм арьсыг чийгшүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулах ёстой ба хэт хуурай арьснаас болж эрт хөгшрөлт мөн үрэвсэлт өвчин ч үүсэх магадлалтай. 

HEIMISHRefresh Water

Мист, гуужуулагч тоник усны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх дээд зэргийн уг бүтээгдэхүүн нь арьс арчилгааны чухал шатуудын нэг юм. Спиртийн агууламжгүй уг Hemish Refresh Water нь нүүр будгын үлдэгдлийг ул мөргүй сайтар цэвэрлэхийн зэрэгцээ ямар ч харшил үүсгэхгүй. Байгалийн гаралтай ургамал, цэцгийн хандыг найрлагадаа агуулах Refresh Water нь тоник ба зөөлөн гуужуулагч болохоос гадна өдрийн туршид арьсыг тань сэргээх мист болдгоороо онцлог бүтээгдэхүүн юм. Жүржийн ханд ба органик AHA BHA нь арьсыг зөөлнөөр гуужуулж гүн цэвэрлэдэг бол, сарнайн усны найрлага нь PH-ыг тэнцвэржүүлнэ. Аливаа нэгэн нэмэлт үнэр болон парабены агууламжгүй болно

MIZON – Hyaluronic Acid 100

Гиалуроны хүчил нь өөрөө чийгийг хадгалах ид шидтэй бөгөөд aрьсны чийгийг маш удаан  хугацаанд хадгалах чадвартай.

1) Гиалуроны 50%-ийн хүчлээс үүдэлтэй тул арьсыг дотроос нь чийгшүүлж, чийгшилийг найдвартай барина.

(2) Уг серум нь арьсны давхаргыг бэхжүүлж, чийг алдагдахаас сэргийлдэг

(3) Мөн серумын найрлаганд орсон бөөрөлзгөний ханд нь антиоксидант ихээр агуулсан учир чөлөөт радикалаас хамгаална.

Хуурай арьсны эмчилгээ

Хуурай арьс нь байнга загатнах, улайх, үрэвсэх мөн харшил өгөх гэх зэрэг таагүй мэдрэмжийг өгдөг.  Эмзэг мэдрэмтгий ба хуурай арьс нь хоорондоо ижил төстэй шинжүүдтэй. Хэрэв таны арьс ягаандуу бөгөөд эмзэгдүү бол та хуурай арьстай гэсэн үг. Шүршүүрт орсны дараа таны арьс ягаарч эмзэгшиж байгаа бол таны хэрэглэж байгаа саван ба бусад бүтээгдэхүүнүүд чинь хэт хатуу найрлагатай, ус нь хэт халуун байсан байна гэсэн үг юм. Өвлийн хуурай ширүүн уур амьсгалтай үед ууранд суух нь арьсыг тань тайвшруулж, чийгшүүлж сэргээнэ. Хэрэв та толинд ойрхноос анхааралтай харвал саарал гуужсан эсвэл өнгөө алдсан арьс ажиглагдана. Арьс хуурайшсанаас болж холцруутаж хуулрана, арьсны өнгө шаравтар болно мөн өнгөлөг байдлаа алдана. Үхэжсэн арьс таны арьсны гадаргуу дээр байсаар байгаатай холбоотой юм.

MizonApple Smoothie Peeling Gel

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

Хэрэв та хуурай арьстай бол нүхжилт гэдгийг мартаж болно. Яагаад гэвэл хуурай арьс бараг тос ялгаруулдаггүй учраас нүхжилт бараг үүсдэггүй. Нүдний эргэн тойрон мөн, инээхэд амны эргэн тойронд хялгасан үрчлээс үүссэн байвал та хуурай арьстай гэсэн үг юм.

HEIMISHBulgarian Rose Water Hydrogel Eye Patch

Энэ зовхины маск нь маш олон төрлийн эрдэс бодис, витаминууд найрлагандаа агуулсан бөгөөд хайдрогел материалаар хийгдсэн учир концентраци өндөртэй буюу маш өтгөн эмчилгээний эссэнцийг арьсны тань гүнд сайн нэвтрүүлнэ. Энэхүү хөгшрөлтийн эсрэг маск нь Болгарын сарнайн найрлагатай учир залуужуулах үйл явцыг идэвхжүүлж өнгөц үрчлээг багасгахаас гадна арьсыг тань цайруулж, хөгшрөлттэй холбоотой урган гардаг нүдний доогуурх хар хүрээг арилгаж нүдний доод зовхийг чангалан, арьсыг сэргээж эрч хүчтэй болгоно. Мөн зөвхөн зовхи гэлтгүй хэрэгцээтэй хэсэгт хэрэглэж болно. Ямарваа нэг нэмэлт үнэргүй, мөн парабены агууламжгүй болно.

Тослог байдал дутагдсанаас болж эрт үрчлээ үүсэх магадлал маш өндөр. Зөөлөн орц найрлагатай гоо сайхын бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй ба 7 хоногтоо хэд хэдэн удаа үхэжсэн арьсаа гуужуулаарай. Хэт халуун шүршүүрт орох,  хүчтэй найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэт зуршлуудаа хаясан нь дээр шүү.

MizonCollagen Power Lifting Cream

Энэхүү байгалийн гаралтай өндөр концентраци бүхий хөгшрөлтийн эсрэг тос нь арьсыг чангалж чийгшүүлнэ. 75% -ийн тэнгисийн коллагены найрлагатай ба хүний арьсны эсүүдтэй төстэй молекулын бүтэцтэй далайн коллаген нь арьсны уян хатан чанарыг сайжруулж коллагены дутагдлыг нөхөж өгнө. Коллагены ханд нь арьсыг өргөж чангалдаг бол KFDA-ээр баталгаажсан аденозин нь хялгасан үрчлээс үүсэхээс сэргийлдэг. Өдрийн турш арьсыг зөөлрүүлж чийгшлээр хангана. Аливаа нэгэн нэмэлт үнэр, өнгө болон парабены агууламж байхгүй болно.