Та яагаад арьс арчилгаандаа заавал антиоксидант хэрэглэх зайлшгүй шаардлагатай вэ?

Та урьд өмнө нь   чөлөөт радикал гэж  дуулсан л байх тиймүү? Товчхонд нь тайлбарлахад тэд бол арьсыг гэмтээдэг “муу залуус ” юм. Харин антиоксидант бол тэдний эсрэг тэмtsдэг баатрууд юм. чөлөөт радикалууд арьсыг гэмтээж, арьсны үрэвсэл үүсгэж, арьсны хөгшрөлт үүсгэж нөсөө сэвх үүсгэдэг.  Хэрэв та арьс арчилгаандаа антиоксидант хэрэглэдэггүй бол free radical –уудад бууж өгчээ гэсэн үг юм.  Өнгөлөг тунгалаг эрүүл арьстай байхын гол нууц бол антиоксидантууд юм. Дараах нийтлэлээс антиоксидантын ашиг тусын тухай уншаад өөрт тохирох бүтээгдэхүүнээ  сонгож хэрэглэж  эхлээрэй.

Антиоксидантын ашиг тус

Sonya Dakar Skin Clinic –ын үүсгэн байгуулагч, арьсны мэргэжилтэн Sonya  Dakar  хэлэхдээ антиоксидантууд бол  aka free radical-ын  үүсгэж арьсыг гэмтээдэг исэлдүүлсэн стрессээс сэргийлж хамгаалдаг гэжээ.  Утаа, стресс, хорт бодис, агаарын бохирдол, нарны хорт туяа гэх зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдээс чөлөөт радикалууд үүсдэг. Харин антиоксидантууд эдгээрийг цэвэрлэж, арьсыг гэмтээхээс хамгаалж, нэгэнт арьс гэмтсэн тохиолдолд эмчилдэг. Үнэн хэрэгтээ чөлөөт радикалууд арьсны  эсийн ДНХ-г гэмтээж, арьсны коллаген ба уян хатан чанарыг алдуулдаг байна.  Антиоксидантууд бол мөн түүнчлэн сүпер үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.  Арьсны тань даатгал л гэсэн үг юм.  Тэд арьсыг тань ирээдүйд гарах гэмтлээс хамгаалж, эмчилнэ. Та даатгалгүй машин жолооддоггүй биздээ?  Тийм атал яагаад арьсандаа антиоксидант хэрэглэлгүй гэрээсээ гарна гэж?

Хэр удаан хэрэглэсэнээр үр дүн гарах вэ?

Хэрэглэсэнээс хойш 30 хоногын дараа  илт сайжирсан үр дүн үзэгдэж эхэлнэ. Ретинол, гуужуулагч ба бусад бүтээгдэхэүүн шиг шууд нөлөөлөхгүй, аажмаар гэмтсэн арьсыг сэргээж, хамгаалдаг байна.  Арьс тань улам чангарч, илүү ихээр чийгшэж, уян хатан чанар нь нэмэгдэх болно.

Ямар төрлийн антиоксидантууд хэрэглэх вэ?

Өнгөгүй тунгалаг carotenoids –ын агууламжтай антиоксидант хэрэглэвэл илүү үр дүнтэй  гэж  зөвлөж байна. Carotenoid нь free  radical  -уудтай тэмцэж арьсыг хөгшрөлтөөс болон  нарны хэт ягаан туяанаас хамгаална. Ихэнх carotenoids –ууд агаарт гармагцаа хэвийн бус болж , хурдан исэлдэж , антиоксидантууд ба  хамгаалах  чадвараа алддаг.  Харин өнгөгүй  тунгалаг carotenoid-ууд  агаарт гарсан ч чанараа алддаггүй ба исэлддэггүй, арьсыг free  radicals  ба бусад гадаад орчны хүчин зүйлсээс хамгаалдаг байна.  Ногоон цай, усан үзмийн үр зэргийг хэрэглэхийг зөвлөжээ.

Мөн түүнчлэн   буржгар CBD (cannbidiol) нь витамин Ц, Е ээс хамаагүй илүү үр дүнтэй антиоксидант юм.  Мөн ургамалын  үндэсний эсийг агуулсан антиоксидант хэрэглэхийг мэргэжилтнүүд зөдлөж байна.  Ургамалын үндэсний эсүүд нь антиоксидантаар баялаг бөгөөд чөлөөт радикалууд саармагжуулж, гэмтсэн эд эсийг сэргээдэг. 

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр ака SAP  бол хамгийн тогтвортой, витамин Ц ээр баялаг хамгийн хүчтэй антиоксидант юм.

BS-ээс дараах антиоксидантаар баялаг бүтээгдэхүүнийг санал болгож байна.

I’m Pro Ampoule Pad C, Wish Formula

Ганцхан минутын дотор эрүүл эрч хүчтэй, өнгөлөг арьстай болмоор байна уу? Энэхүү ампул маск нь 10% ийн концентраци бүхий цэвэр витамин С -гийн найрлагатай бөгөөд арьсыг цайруулж гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Найрлагад нь багтах ургамалын исэлдлүүд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.  Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн нь 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцхүйц үйлчилгээтэй юм. Аялалаар авч явахад эвтэйхэн ба зарим залхуурсан шөнүүдэд илүү тохиромжтой. Та нүүр цэвэрлэгч салфеткаар нүүрээ цэвэрлэсэний дараа нь уг бүтээгдэхүүнийг хэрэглээд л өглөө нь толигор арьстай сэрнэ. Өнгөө алдсан болон цонхигор арьсанд маш тохиромжтой, хэт эмзэг мэдрэмтгий ба хуурай арьсанд, витамин С -гийн харшилтай арьсанд төдийлөн тохиромжтой биш.

Wish Formula  брэнд нь 2016 оны ХҮЧИРХЭГ БРЭНД (COS’IN KOREA),  K-BEAUTY EXPO KOREA -ийн ШИЛДЭГ 10 брэндийн нэгээр шалгарсан юм.

Anti-Gravity Cream, Huxley