Сүүлийн үед гоо сайхны редакторууд болон, арьс арчилгааны компаниуд мөн хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний үнэнч улаан фэнүүд гиалуроны хүчлийг асар ихээр сонирхож байна. Гиалуроны хүчил зөвхөн тарилга хэлбэрээр байгаад зогсохгүй сэрум, лосьон, чийгшүүлэгч тос, маск, бүр шингэн энгэсэг, пример, хацар өнгөлөгч, уруулын будагын найрлагад хүртэл ороод байгаа билээ. Ийм их нэр хүндтэй юм чинь арьсанд ямар нэгэн байдлаар гайхалтай үр дүн үзүүлэх л ёстой тийм ээ ?
Гиалуроны хүчлийг нэлээд хэдэн жилийн турш өнгөцхөн судлаад янз бүрийн л дүгнэлтүүд гаргаж ирж байсан ба эцэст нь ямар учраас таны арьсанд гиалурон хэрэгтэй вэ гэдгийг нээжээ. Та ямар ч ойлголтгүй явж байгаа бол, юугаараа тийм гайхшруулсан найрлага болоод байгаа, мөн яаж хэрэглэх талаар мэдэхийг хүсэж байгаа бол доорх нийтлэлд анхаарлаа хандуулна уу.
Гиалуроны хүчил гэж юу вэ ?
Шинжлэх ухаан талаас нь харцгаая. Гиалуроны хүчил гэдэг нь глюколик (glycolic), салисилик (salicylic) гэх мэт үхэжсэн арьс гуужуулдаг хүчлүүдээс огт өөр төрлийн хүчил юм. Хүний биед байгалиасаа аажмаар бий болж байдаг polysaccharide гэх бодис нь үс, арьс, нүд, мэдрэлүүд болон үе мөчид зөөллөвч ба тослогтуулах үүргийг гүйцэтгэдэг. Гиалуроны хүчил нь арьсны харагдах байдалд маш чухал, яагаад гэвэл хүний биеийн нөөцийн 50 орчим хувь нь арьсны эд эсэнд агуулагдаж байдаг ба тэрхүү цэлцэгнүүр мэт зүйл нь хэсэг хугацаанд ч гэсэн арьсыг зөөлөн, толигор уян хатан байлгаж байдаг. Нас явахын хирээр бидний биемахбодийн гиалуроны хүчил үйлдвэрлэх чадвар аажмаар буурч арьс суларч унжин үрчлээтэж, хуурайшдаг. Ийм шалтгааны улмаас косметик компаниуд өөрсдийн хиймлээр гаргаж авсан гиалуронтой бүтээгдэхүүнээ хэрэглэхийг шахаж, алдсанаа нөхөж аваарай гэдэг. Гиалуроны хүчил яагаад хэрэгтэй талаарх өөр нэгэн шалтгаан нь түний цорын ганц молекул шинж чанар юм. Энэ нь юу вэ гэхлээр гиалурны хүчлийн молекулын өөрөөсөө 1000 дахин их ус өөртөө татаж хадгалах өвөрмөц чанарт оршино. 1000 шүү дээ! Биологийн ямар ч шинж чанараас хамаагүй илүү. Дурлахгүй байхын аргагүй байгаа биз?
Яагаад гиалуроны хүчлийг филлэр тарилгад хэрэглэдэг юм бол?
Урьд нь хэрэглэгддэг байсан коллагентэй тарилгууд тийм ч сайн зүйл байгаагүй юм. Тэдгээр тарилгууд харшлын эсрэг сорил зайлшгүй шаарддаг бөгөөд үйлчилгээ нь ч нэг их үргэлжилдэггүй. Ийм шалтгааны улмаас зах зээлээс татан буугдаж үүний оронд гиалуроны хүчилтэй тарилгууд нэвтэрч эхэлсэн.
Та урьд нь Juvederm ба Restylane гэж сонсож байсан уу? Энэ бол гиалуроны хүчлүүд.
Эдгээр бүтээгдхэнүүд нь хэрэглэхэд аюулгүйн зэрэгцээ заавал харшлын сорил шаардагдахгүй мөн хэрэглэгчдэд илүү өндөр үр дүн үзүүлдэг. Тарилга хийсний дараа арьс шингэнээр дүүрч тэнийж үрчлээгүй харагдана. 3-12 сарын хугацааны турш гиалуроны хүчил хүний биед шингэж уусдаг. Коллаген уусах чанараас удаан юм энэ нь. Дээр дурдсанаар гиалуроны хүчил харшил өгдөггүй, хэрвээ танд таалагдахгүй байвал аажмаар арьсанд шингэхээс нь өмнө буцаан соруулж авч бас болдог байна.
Та Монголдоо хаана энэ үйлчилгээг авах вэ? гэж санаагаа чилээж байна уу.
Бидний судалгаагаар Kyoto Clinic энэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд багагүй хугацааг үдсэн бөгөөд бүсгүйчүүдийн очих дуртай газар болоод байна. Энэ эмнэлгийн гиалуронтой тарилгын давуу тал нь давхар цайруулах үйлчилгээтэй.
Урт удаан хугацааны турш гиалуроны хүчлийн молекулууд хэт том байсны улмаас арьсны гадна өнгөн давхарга буюу гадаргууд нэвтэрч ороход асуудалтай байсан ба үр нөлөө нь ч хязгаарлагдмал бөгөөд голдуу маш сайн чанарын чийгшүүлэгч тосонд л агуулагддаг байв. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр орчин үед молекулын жин нь бага, арьсанд маш сайн нэвчдэг, арьсны өнгөн хэсгийг чийгшүүлэхийн зэрэгцээ тэжээл өгөх чадвар бүхий хангалттай олон бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх болжээ.
Бид энэ тал дээр судалгаа эрэл хайгуул хийсэн бөгөөд, Монголд энэ үйлчилгээг Le Beautique Spа оруулж ирж зах зээлд нэвтрүүлж байгаа бөгөөд энэ нь гиалуронтой иллэг юм. 140 минутын турш үргэлжлэх, арьс залуужуулан чангалж чийгшүүлэх массаж нь тунгалгийн булчингийн цэвэрлэгээг давхар хийдэг байна. Швэд улсын алдарт CLINICARE брэндийн гиалуронтой бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж бүсгүйчүүдийнхээ гоо сайханд үнэт хувь нэмрээ оруулж байна.
Маш олон төрлийн гоо сайхны тренд бий болж, тэдгээрийн сайн талуудын тухай дурьдахаас ямар сөрөг нөлөөтэйг нь мэдээлдэггүй. Гэсэн хэдий ч Гиалуроны хүчил нь хамгийн өргөн хүрээнд хэрэглэгдэж байгаа, үр дүнтэй, юугаар ч орлуулашгүй тренд юм. Гиалуроны хүчил нь арьсны эд эсийг сэргээн, чийгшил барих чадварыг нэмэгдүүлдэг. Гиалуроны хүчлийг арьсанд шингээж өгснөөр үрчлээс тэнийж, арьс тэжээлээр хангагдан, арьсны өөрийн дархлаа сэргээгддэг.
Гиалуроны хүчил ба гиалуронтой бүтээгдэхүүнийг зөвхөн хуурай, ширүүн хүйтний улиралд хэрэглэх шаардлагатай мэт ташаа ойлголт байдаг. 365 хоногийн турш арьсандаа шингээн, нөхөн төлжүүлж байх хэрэгцээ бидний өмнө тулгарч байна. Учир нь хүмүүс урьд урьдынхаас илүү их бохирдолтой орчинд амьдарч, нарны хэт ягаан туяаны арьсанд үзүүлэх сөрөг нөлөөлөл жилээс жилд нэмэгдсээр байна. Хэрвээ хүний арьс 100 нанометр хэмжээтэй зүйлийг шингээдэг гэж үзвэл Клининкейрын гиалуроны хүчил агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь 5 нанометрийн хэмжээтэй тул таны арьсанд дээд зэргээр гиалуроны хүчлийг шингээж өгдөг.