Нойр ба арьсны үрэвслийн шууд уялдаа холбоо

Та эмгэн хумс, пептид, шинээр гарсан нэмэлт орц найрлага бүхий бүтээгдэхүүнээр арьсны өөгөө далдалж болох ч сайхан арьстай байх үнэгүй нэгэн арга бол хангалттай унтаж амрах явдал юм. Та дутуу нойр нь зөвхөн зовхин доорх үрчлээ, хавагналтыг үүсгэдэг гэж бодож магадгүй энэ нь мөн арьсны үрэвсэл, арьсны хөгшрөлтийг бий болгодог. Ингээд та хир хэмжээний нойр авах хэрэгтэй, мөн яагаад нойр нь гоо сайханд чухал болохыг тайлбарлая:

Таньд яагаад нойр хэрэгтэй вэ?

Клиникийн болон шинжлэх ухааны судалгаагаар насанд хүрэгсэд өдөрт 7-9 цаг унтаж амрах шаардлагатай байдаг. 6 цагийн нойр авах нь аливаа өвчний үндэс болдог.

Унтаж амрах нь яагаад хүний биед чухал байдаг вэ?

Хүний тархины энергийн нөөцөд дагалдах бүтээгдэхүүн гэж бий. Энэ нь машин жолоодоход шатахуун зарцуулагдаж, шатахуун дуусахтай ижилхэн ойлголт юм. Зөвхөн унтаж амарч байх үед л хүний тархи хороо гадагшлуулдаг. Үүнтэй ижилхэн нүүрний арьсанд ч гэсэн хоногийн цаг гэж байдаг ба оройдоо арьсны үрэвслийг эдгээж, арьсны эд эсийг сэргээх хэрэгтэй байдаг.

Hoйр таны арьсанд хэрхэн нөлөөлөх вэ?

“Таныг унтаж байх үед арьсны эсийн задралын хурд нэмэгдэж, арьс үрэвслээ эдгээж, кортизолийн түвшин буурдаг. Биднийг зүүрмэглэж байх үеэр олон төрлийн даавар биеийг нөхөн сэргээхээр ажилладаг. Бүх дааврууд өглөөнөөс орой болтол өөр өөрсдийн шинж чанартай” гэж Нью Йоркийн арьс гоо засалч Жошуа Зекнер хэлсэн. Хүний нойрны цикль алдагдахад кортизолийн түвшин нэмэгдэж, арьсны үрэвсэл үүсч, арьс буруу эдгэрч батгагарахад нөлөөлдөг. Улмаар бөөрний булчирхай хэт их кортизол дааврыг ялгаруулж, өөхний булчирхай илүү их тос боловсруулж, арьсыг хэт тослог болгодог.

Нойрны дутагдал нь стрессийн адил хүний биенд олон төрлийн нөлөөг үзүүлдэг байх нь. Хамгийн гол нь олон төрлийн дааврын холбоос нь батгажилтыг улам дордуулдаг. Агуйрийн хэлснээр “Та цагийн зөрөөтэй газраар аялж байгаа, шөнөжин нойргүй хоносон зэргээс болоод дутуу нойртой хоносон л бол дааврын өөрчлөлт үүсдэг” гэсэн байна. Жишээлбэл, таныг унтах үед хүний биеэс мелатонин гэх даавар ялгардаг бөгөөд энэ нь арьсны байгалийн антиоксидант юм. Энэ нь арьсны эсийг гэмтэхээс сэргийлдэг. Нойрны дутагдал нь дангаараа батга үүсгэхгүй ч генетикийн хүчин зүйлс болон буруу хоолны дэглэмтэй хамт бол батгыг улам нэмэгдүүлнэ.

Үрэвсэл нэмэгдэхэд эсийн бүтэц буурдаг. Таныг унтаад сэрэхэд (ялангуяа оройтож хоносны дараа) арьс нь улаан, толботой болсон байвал таны арьс үрэвсэж байгаагийн шинж юм. Тархинаас ирэх үрэвслийн эхний шинж нь хүний арьсан дээр илэрдэг бөгөөд арьс нь хамгийн том эрхтэн юм. Арьсан дээрх үрэвсэл их байх үед арьсны бүтцийг алдагдуулж, коллаген, эластинийг гэмтээж байдаг. Мөн кортизол дааврын илүүдэл нь батганы гаралтыг ихэсгэдэг. Зүүрмэглэх үеэр арьсыг сэргээх үйл явц явагддаг бөгөөд энэ үеийг тасалдуулбал таны арьсанд  асуудал үүсэхэд  бэлэн болдог. Хангалттай дуг хийх цаг гаргахын хажуугаар та мөн арьсаа антиоксидант агуулсан чийгшүүлэх үйлчилгээтэй шөнийн тос, сэрум хэрэглээрэй.

C15 Serum

C15 Serum- Витамин С, E -ийн өндөр концентрацтай серум нь арьсыг антиоксидантаар хангаж, арьсны колагений үйлдвэрлэлийг дэмжиж, сэвх гарч ирэхээс өмнө арьсыг нөхөн сэргээж, сэвх, толбыг бүдгэрүүлэн арьсыг цайруулах үйлчилгээтэй.

SHISEIDO- Ibuki Beauty Sleeping Mask

Энэхүү маскыг та орондоо орохдоо арьсандаа түрхээд л унтахад та гүн нойрсож, унтаж байх үеэр маск үйлчлэн өглөө гэрэлтсэн, тунгалаг, чийглэг арьстай сэрнэ. Мөн шалгалтанд бэлдэх, ажлын шаардлагаар, үдэшлэгийн дараа шөнө оройтож унтахдаа түрхээд унтвал маргааш нь таны арьс бүтэн нойртой хоносон мэт өнгөлөг, эрч хүчтэй байх болно!

Night Night 365 Sea Water Sleeping Pad Mask

Дотроо 26 ширхэгтэй өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүн. Тайвшруулж чийгшүүлэх, мөн өргөж чангалах үйлчилгээтэй уг бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд шөнийн турш арьсыг тань хэрэгтэй тэжээлээр хангана. Гиалуроны хүчил, гүн тэнгисийн усаар  баяжуулагдсaны зэрэгцээ, Macadamia Seed  Oil, Collagen- ы найрлагатай учир унтаж байх үед арьсыг чийг тэжээлээр хангаж, өргөж чангалах үйлчилгээтэй.

Та хэзээ орондоо орох хэрэгтэй вэ?

Aрьсыг нөхөн сэргээхэд таны унтах цаг мөн чухал бөгөөд ойролцоогоор 10-11 цагийн хооронд унтахыг зөвлөдөг. Өсөлтийн даавар унтсанаас хойш эхний 3 цагт ялгардаг бөгөөд шүүрэл шөнийн 2 цагт зогсдог. Тиймээс та оройдоо 10-11 цагийн хооронд унтахыг эрмэлзээрэй.