Таны арьс арчилгаанд яагаад сэрум чухал гэж?

Хэрэв та өдөр тутмын арьс арчилгаандаа сэрум хэрэглэдэггүй бүл бид хэрэглэсэн нь дээр гэж  зөвлөх байна.

Гэхдээ бидний зөвлөгөөг дагахаасаа өмнө чийгшүүлэх тос ба сэрумын ялгааг мэдээд аваарай. Сэрум бол илүү хөнгөн бүтэцтэй, маш өндөр концентраци бүхий найрлагуудыг өөртөө шингээсэн байдаг ба үйлчилгээ маш өндөр. Арьсны тухайлсан тодорхой нэг асуудалд чиглэж өгсөн байдаг. Бидний тусгайлан энд санал болгож байгаа сэрумүүд нь асуудалтай арьс буюу батга гарамтгий арьсанд зориулсан эсвэл сэвх нөсөө толбонд зориулагдсан, мөн түүнчлэн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй буюу үрчлээг багасгах сэрум гэх мэтээр янз бүрийн тухайлсан үйлчилгээтэй байдаг байна. Та өөртөө яг таарах үйлчилгээтэй сэрумыг сонгож арьс арчилгааны үе шатныхаа хоёрдугаарт та өглөө ба оройдоо хэрэглэдэг болсноор та гайхалтай итгэмээргүй өөрчлөлтийг арьсан дээрээ харах болно. Нэгдүгээр алхам арьс цэвэрлэгээ, хоёрдугаар алхам сэрум, гуравдугаар алхам чийгшүүлэгч тос, дөрөвдүгээр алхам SPF өндөртэй нарны хамгаалалт. Ийм л энгийн 4 алхамыг та өдөр тутмын арьс арчилгаандаа дагаж хэвшил болгоход арьсанд гарах өөрчлөлт таныг алмайруулах болно.

Арьсны тэнцвэрт байдлаа олох

Pore Tightening Serum

Хэрэв та холимог арьстай бол танд маш тууштай байх хэрэг гарна. Арьсныхаа тэнцвэртэй байдлыг байнга хангаж, шөнийн турш арьсыг тань нөхөн сэргээх бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл өдрийн турш арьс чинь хүрээлэн байгаа гадна орчны бохирдол,  сэтгэл санааны дарамт, нарны хэт ягаан туяаны хор гээд л олон хүчин зүйлсээс болж арьс гэмтсэн байдаг. Энэ бүтээгдэхүүн нь олон төрлийн ургамалын хандны агуулгатай ба, өглөө сэрэхэд арьс тань зөөлөн толигор, жигдхэн сайхан болсон байна. 

Арьсны онгорхой байгаа нүхнүүдийг тэжээлээр хангаж, тослог чийгийн тэнцвэрийг хангана. Танины хүчлийн найрлага нь нүхжилтийг багасгах үйлчилгээтэй ба арьсыг  зөөлөн болгохоос гадна арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Цайруулах

Vitamin A Shot

Өндөр концентрацитай, маш өтгөн бүтэц найрлагатай уг бүтээгдэхүүн нь арьсанд зориулагдсан бүтэн хайрцаг витамин л гэсэн үг юм. Витамин А нь ретинолоор баялаг ба коллагеныг нэгтгэж, үрчлээг багасгана. Мөн толбонуудыг бүдгэрүүлж арьсыг чийгээр хангана. Хөгшрөлтөөс сэргийлэх өдөр тутмын бүтээгдэхүүн юм. Өдрийн цагт хэрэглэхдээ витамин Е агуулсан эсвэл нарны тостой хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Чийгшүүлэх

Hyaluronic Acid 100

Чийгшүлэх тосыг дангаар нь түрхэхэд арьсыг хангалттай сайн чийгшүүлж чаддаггүй. Тиймээс чийгшүүлэх үйлчилгээтэй сэрум заавал хэрэглэх хэрэгтэй. Гиалуроны хүчилийн найрлагтай учируг сэрум нь 24 цагийн турш гүн чийгээр хангана.   

Детокс  -Цэвэрлэгээ

Bulgarian Rose Mist Serum 

Heimish брэндийн Mist Serum нь өдрийн турш арьсыг гүн чийгээр хангах бүтээгдэхүүн юм.  Уг бүтээгдэхүүний найрлагын 88% нь Bulgarian rose ба арьсанд зайлшгүй хэрэгтэй витамин минералуудаар баялаг юм. PH -ыг тэнцвэржүүлж, хоргүйжүүлнэ. Маш хурдан арьсанд шингэж сэргээн, чийгшүүлнэ.  Үнэргүй, нэмэлт өнгө будаггүй, арьсанд ямар ч харшил өгөхгүй.