Таны арьсанд гиалуроны хүчил яагаад хэрэгтэйн вэ ?

Хэрэв та арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авч байхдаа ямарваа нэгэн байдлаар бараг бүх чийгшүүлэгч тосны найрлагад гиалуроны хүчил орсон байгааг ажигласан бол танд баяр хүргэхээс аргагүй. Та бол маш сайн ажигч хүн юм. Харин та энэ ямар учиртай хүчил болохыг хараахан мэдэхгүй бол санаа зовсны хэрэггүй, та ганцаараа биш. Гиалуроны хүчил гэдэг нь ямар нэгэн тодорхой тайлбаргүйгээр хаа сайгүй л сонсогдож байдаг “лоозон” үгнүүдийн нэг юм. Бид зар сурталчилгаа болон маркетингийн бодлогыг зүгээр л нэг хий хоосон даган баясагч нар биш билээ. Бидэнд доорх мэдээлэл шиг ийм л ойлгомжтой эмх цэгцтэй мэдээлэл нэн шаардлагатай байна. Цаашид ердөө ч сандрах хэрэггүй ээ .

Гиалуроны хүчил гэж юу вэ?

Гиалуроны хүчил гэдэг нь чихэрлэг молекул бөгөөд ( New York Times сонинд бичсэнээр тунгалаг өнгөтэй чихэрлэг) арьсны бүтцэд аажмаар үүсэж биеийн бүхий л эд эсийг бүхлээр нь холбож өгөхийн зэрэгцээ бие дэх үе холбоосуудыг хангалттай чийгээр хангаж өгснөөр тэдгээр холбоосуудыг зохих ёстой газартаа тохирох хэлбэрт байхад нь тусалдаг.

Тэгэхээр миний биед гиалуроны хүчил байгаа гэсэн үг үү?

Тиймээ таны биед байгаа бөгөөд энэ талаар гоо сайхны ертөнц ч нэлээдгүй хугацааны турш судалж байна. Гиалуроны хүчлийг маш ихээр агуулсан бүтээгдэхүүнийг та өөрийн ч мэдэлгүй хэрэглэсээр ирсэн байх магадлал маш өндөр. Та айж сандарсны хэрэггүй. Энэ нь их сайн хэрэг юм.

Яагаад гиалуроны хүчил миний арьсанд сайн нөлөөтэй гэж?

Гиалуроны хүчил нь бүх зүйлийн чийгийг хадгалж үлдээх гайхалтай чадвартай бөгөөд бүр тодруулбал усны өөрийнх нь чийгээс бараг 1000 дахин илүү чийгийг хадгалж чаддаг. Хэрэв чийглэг гэдэг нь чийгшлийн гол мөн чанар юм бол чийгшэл нь өөрөө гоо сайхны гол мөн чанар юм. Тиймээс таны бие дэх гиалуроны хүчил чадах чинээгээрээ чийгшлийг хадгалж байдаг гэдэгт та бүү эргэлзээрэй. Мэдээж арьс хөгшрөхийн хэрээр аажимдаа арьс чийгшлээ алдаж байдаг бөгөөд таны арьс арчилгааны бүтээгдэхүүнд гиалуроны хүчил нэмснээр санааг тань чилээж буй арьсны унжилт сулралтай тэмцэх болно.

Гиалуроны хүчлийг зориудаар нэмж түрхэх хэрэгтэй юу?

Та мөрийцсөн ч алдахгүй. Урт удаан хугацааны турш гиалуроны хүчлийн молекулууд хэт том байсны улмаас арьсны гадна өнгөн давхарга буюу гадаргууд нэвтэрч ороход асуудалтай байсан ба үр нөлөө нь ч хязгаарлагдмал бөгөөд голдуу маш сайн чанарын чийгшүүлэгч тосонд л агуулагддаг байв. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр орчин үед молекул жин нь бага, арьсанд маш сайн нэвчдэг, арьсны өнгөн хэсгийг чийгшүүлэхийн зэрэгцээ тэжээл өгөх чадвар бүхий хангалттай олон бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх болжээ.

HYALURONIC ACID 100

Гиалуроны хүчил нь өөрөө чийгийг хадгалах ид шидтэй. Гиалуроны хүчил нь Солонгост нэлээд түгээмэл найрлагын нэг болоод байгаа төдийгүй, арьсны чийгийг маш удаан  хугацаанд хадгалах чадвартай. Арьсанд шингэх чадвар өндөртэй уг серум нь бүх төрлийн арьсанд тохиромжтой боловч хуурай арьсанд илүү тохиромжтой юм.

HYALURONIC ULTRA SUBOON CREAM

Гиалуроны  хүчил болон модны шүүсээр баялаг уг тос нь арьсыг гүн чийгшүүлж, торгомсог зөөлөн болгоно. Ямар ч нэмэлт өнгө будаг, парабен, үнэргүй Гиалуроны хүчилтэй тос нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй.  30%-ийн цэвэр гиалуроны хүчлийн найрлагатай уг тос нь ядарсан болон хуурай арьсанд илүү тохиромжтой.

HYALURONIC ACID SHOT

Өндөр концентрацитай маш өтгөн бүтэц найрлагатай уг бүтээгдэхүүн нь арьсанд зориулагдсан бүтэн хайрцаг витамин л гэсэн үг юм. Уг тариур хэлбэрийн гиалуроны хүчил нь чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд өөрийн үндсэн жингээс 1000 дахин илүү их усыг агуулсан байдаг ба хуурайшсан арьсыг асар богино хугацаанд чийгээр хангана.  Арьсны гүнд шингэхдээ маш үр дүнтэй.

Тэгвэл та тарилгуудын талаар ямар бодолтой байна вэ?

Үнэхээр та маш сайн судалжээ гэдгийг хэлье. Урьд нь хэрэглэгддэг байсан коллагентэй тарилгууд тийм ч сайн зүйл байгаагүй юм. Тэдгээр тарилгууд харшлын эсрэг сорил зайлшгүй шаарддаг бөгөөд үйлчилгээ нь ч нэг их үргэлжилдэггүй. Ийм шалтгааны улмаас зах зээлээс татан буугдаж үүний оронд гиалуроны хүчилтэй тарилгууд нэвтэрч эхэлсэн. Та урьд нь Juvederm ба Restylane гэж сонсож байсан уу? Энэ бол гиалуроны хүчлүүд. Эдгээр бүтээгдхэнүүд нь хэрэглэхэд аюулгүйн зэрэгцээ заавал харшлын сорил шаардагдахгүй мөн хэрэглэгчдэд илүү өндөр үр дүн үзүүлдэг.

Бидний бэлдсэн энэхүү богинохон нийтлэлийг уншаад ТА гиалуроны хүчил гэж юу болох, бидний арьсанд ямар хэрэгтэй болох тухай ойлголт авсан гэж найдаж байна.