Сүйт бүсгүйн гоо үзэсгэлэн ба тунгалаг арьстай харагдах нууц

 

Тиймээ, би зөвшөөрч байна гэж хэлснээс хойш та бүх зүйлээ төлөвлөж цаг авч болох ч хамгийн гол зүйл болох гоо сайхныхаа тухай бүү орхигдуулаарай. Бүр make up artist-д хуримын өдрийнхөө будалтыг даатгаж болох ч, та будалтанд зориулж арьсаа сайхан арчлах хэрэгтэй. Маш олон зураг авхуулж хуримын өдрийнхөө нандин агшинг фото зурагт мөнхлөх нь мэдээж. Тэгвэл Beauty Secrets-ийн зүгээс толигор арьстай болоход тань туслах зөвлөгөөг хүргэж байна.

Хурим болохоос 3 сарын өмнө:

Дэглэм тогтоогоод үүнийгээ яс барь. Арьс судлалын эмч эсвэл гоо засалчтай уулзан арьсаа тодорхойлуулж, ямар арчилгаа зөв зүйтэй болохоо мэдэж ав.

Мэргэжлийнхэн л таны арьсанд ямар бүтээгдэхүүн гойд тохирохыг хэлж өгч чадна шүүдээ.  Та өөрт тохирох бүтээгдэхүүнээ мэдчихсэн бол маш үнэнчээр хэрэглэж үр дүнг нь үзээрэй. Тогтвортой тууштай хэрэглээ бол гол зүйл юм шүү. Гоо сайханд л арьсны гүн цэвэрлэгээг хийлгэх боломжтой боловч гэрийн нөхцөлд бас маш сайн цэвэрлэх нь сайхан арьстай байхын салшгүй нууц билээ.   

Гол нь өглөө оройдоо сайн цэвэрлэх хэрэгтэй бөгөөд будагтай нүүртэйгээ орондоо орно гэж санасаны ч хэрэггүй. Гэхдээ сайн цэвэрлэх гэж байгаа нь энэ гээд арьсанд таарахгүй харшил өгөхөөр хүчтэй цэвэрлэгчээр цэвэрлэвэл арьс тань час час хийх бөгөөд хүчтэй бодис бүхий цэвэрлэгч нь тослогыг маш ихээр бий болгож харшил өгнө. Харин үүний оронд давхар цэвэрлэгээ хийвэл илүү үр дүнтэй бөгөөд, арьсыг цочроолгүйгээр тослог ба бохирдлыг маш сайн арилгадаг. Харин хялгасан үрчлээ ба нөсөө толбондоо тохирох серум хэрэглэх нь үр дүнтэй ба хамгийн багадаа 6 долоо хоног хэрэглэж байж үр дүн нь гарна шүү гэж арьсны мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ ойр ойрхон солиод байх нь арьсыг дордуулах магадлал өндөртэй гэдгийг сайн санаарай. Таны арьс асуудалтай буюу батга гарамтгай бол хоолны дэглэм барисан нь дээр. Зарим сахартай холбоотой хоолны дэглэмүүд үрэвсэл үүсгэх гээд байдаг.

C15 SERUM

Витамин С, E -ийн өндөр концентрацтай серум нь арьсыг антиоксидантаар хангаж, арьсны колагений үйлдвэрлэлийг дэмжиж, сэвх гарч ирэхээс өмнө арьсыг нөхөн сэргээж, сэвх, толбыг бүдгэрүүлэн арьсыг цайруулах үйлчилгээтэй.

Хурим болохоос хоёр сарын өмнө:

Өдөр тутмын арьс арчилгааны дэглэмээ эргэж нэг харах хэрэгтэй.  Ямар нэг бүтээгдэхүүн таарахгүй байгаа эсэхийг олж мэдээрэй. Гэхдээ нэг удаад нэг л бүтээгдэхүүнээ солиорой гэж арьсны эмч зөвлөж байна.  Хоёр сарын зай үлдсэн байнаа гэдэг бас ч гэж багагүй хугацаа. Арьсны мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө аваад бүтээгдэхүүнээ сонгон туршиж үзэх хэрэгтэй. Энэ үедээ арьсаа сонсоод үзээрэй. Сайн гоо сайханч бол арьсанд тань юу хэрэгтэй байгаад мэдэрч эмчилгээгээ тохируулдаг. Хүний арьс 28 хоног тутам гуужиж өөрийгөө шинэчлэж байдаг. Гуужуулагч бүтээгдэхүүнийг 7 хоногт 2 удаа хэрэглэх ба аль болох зөөлөн найрлагатайг сонгоорой. Самрын хальс агуулсан скрабнаас татгалзаарай, арьсыг урж гэмтээх магадлалтай. Хэрвээ та гормоны тэнцвэржилтээс болж эрүү хавиар гардаг батгатай бол өдөр тутмын иддэг зүйлээ анхаараад үзээрэй.  Томоохон өөрчлөлт хүсэж байгаа бол Microdermabraison эмчилгээнд орсон нь үр дүнтэй, таны арьс гялалзан эрүүлжинэ.

APPLE SMOOTHIE PEELING GEL 

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

Хурим болохоос 1 сарын өмнө:

Шинэ бүтээгдэхүүн огт туршиж болохгүй үе, ялангуяа та эмзэг мэдрэмтгий арьстай бол.  Харин та хэвийн болон хуурай арьстай бол чийгшүүлэгч маскыг 2 хоног тутамд хэрэглэж эхлээрэй. Арьсыг тань эрүүлжүүлнэ.  Солонгост эмэгтэйчүүд өдөр бүр салфеткан маск тавьдаг шүү дээ.   

PAWPAW POLIS ROYAL HONEY MASK 

Papaw  Polis Royal Honey Mask нь хуурайшиж холцруутсан арьсанд илүү тохиромжтой, 100% целлолюз материалтай ба наалдамхай бус шинж чанартай зөгийн балыг өөртөө шингээсэн Honey Trap брэндийн бас нэгэн bestseller бүтээгдэхүүн юм. Найрлагад нь багтах royal honey нь арьсыг уян зөөлөн болгож, чийг тэжээлээр хангадаг бол папаяа жимсэнд арьсны үхэжсэн эсийг гуужуулах байгалийн гуужуулагч агуулагдсан байдаг ба мөн арьсыг сэргээх өндөр тунтай антиоксиданттай байдаг. Папаяа жимсэнд папайн гэх энзим байдаг бөгөөд энэ нь арьсны эсийн гадаргууг гуужуулж, чийгшүүлэх, нүхжилтийг хэмжээг багасгах, үрчлээнээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.

 

Бидний зүгээс нэгэн бяцхан зөвлөгөө өгөхөд та салфеткан маск тавихаасаа өмнө гиалуроны хүчилтэй серум түрхээрэй. Үнэхээр гайхалтай үр дүнг та харах болно.  Хэрвээ сэрум нь антиоксидантаар баяжуулагдсан бол бүр ч их үр дүнтэй.  Стресс  бол үрэвсэл үүсгэх гол хүчин зүйл бөгөөд та бясалгал хийж сэтгэл санаа болон бие, арьсаа эрүүлжүүлээрэй. Headspace аппликэшн татаж аваад бясалгаад үзээрэй.

Хурим болохоос 7 хоногийн өмнө:

Хуримнаас 7-10 хоногийн өмнө гоо сайханд ороорой.  Энэ хамгийн сүүлийн хугацаа шүү. Бохирдлыг цэвэрлэж, арьс тань уян зөөлөн ямар ч өөгүй байх болно таны нандин өдрөөр.  Гоо сайханд орж батгаа шахуулахад арьс хэвэндээ ороход дор хаяж  7 хоног шаардагддагыг битгий мартаарай.  Сүүлийн 7 хоног юу идэж уухаа бас сайн тооцоолоорой.  Юу дуртайгаа идэж уугаад байж болохгүй шүү, ялангуяа спиртийн төрлийн ундаа болон давснаас татгалзах үе юм.  Яагаад гэвэл шингэнийг тогтоож арьсыг хавантай мэт харагдуулдаг.  Хэрэв батга гарчихвал хурдан зуур эдгээх бүтээгдэхүүн хэрэглээрэй гэж зөвлөх байна.  (MIZON; Acence blemish out pink spot ). Хэрэв бүр том хэмжээтэй үрэвсэлтэй юм гарсан бол шахаж болохгүй бөгөөд арьс судлалын  эмч дээр очиж кортизон (cortisone ) тарилга хийлгээрэй.  24 цагын дотор хэмжээ нь багасаж үр дүн гарна.  Мөн эдгээр өдрүүддээ 5 минутын хугацаагаар нүдэн дээрээ хүйтэн жин тавиарай.

Хуримын өмнөх шөнө:

Маш их хэмжээгээр ус уугаарай, ингэснээр дотроосоо чийгшүүлж  арьсыг улам гялалзсан тунгалаг харагдуулна.  Унтахаасаа өмнө шөнийн тосоо түрхэхийг сануулж байна.  Үр дүн нь таны арьс нүүр будалтыг гайхалтай шингээж авна.  Гол  нь сайн унтаж амраарай. Сайн унтаж амарсан сүйт бүсгүйн арьс  илүү толигор, гялалзсан харагдаж та цор ганц тохиох хуримын нандин өдрөөрөө сувд мэт гялалзана. Танд баяр хүргэе!