Сорви ба сорвитой холбоотой таагүй зүйлс

 

Тодорхой нэгэн шалтгаан болон таагүй зүйлс тохиолдсоны улмаас,  хүн болгон л ямар нэгэн төрлийн том бага, бүдэг тод төрлийн сорвитой байдаг. Өнөөдрийн зөвлөгөө булангаараа сорви ба түүний арчилгааны талаар бүсгүйчүүддээ бага сага мэдээлэл энэхүү нийтлэлээр өгөх болно. Нэн түрүүнд сорви гэж  юу болох, яаж үүсдэг тухай  товч мэдээлэл өгье.

Сорви буюу  сорвижилт гэж юу вэ ?

аливаа шарх аниж  эдгэрсний  дараа арьсан дээр үлдсэн ул мөр юм.  Шарх хичнээн гүнзгий байх тусам, арьсны  давхарга ( dermis) дээр сорви төдийчинээ үүснэ. Харин арьсны өнгөн хэсэг буюу epidermis-ийн гэмтэл бол ихэнх тохиолдолд сорви үлдээдэггүй  сайн талтай.  Сорви нь арьсны цаад гүн давхаргад бүтцийн өрчлөлтийг бий болгодог. Зүгээр л нэг арьсны өнгө өөрчлөгддөг зүйл биш юм. Эмбрионы эд эс ба mucosal эд эс нь ямар ч шархыг сорвигүй эдгээх чадвартай.

Сорвины төрлүүд

Цорын ганц төрлийн сорви байдаг. Сорвины харагдах байдал нь гэмтэл ба шархны байдал буюу явц, биеийн аль хэсэгт гарсан гэмтэл зэргээс шалтгаалаад өөр өөр байна. Эдгэрэлтийн процесын гажиг буюу буруу эдгэрэлт нь буруу явснаас keloid төрлийн сорви үүсдэг. Энэ төрлийн сорвинууд нь үзэшгүй муухай царайтай, загатнадаг, зузаан, улаан өнгөтэй, овон товгортой цагын аясаар томрох магадлал асар өндөртэй. Keloids нь үндсэн шархнаасаа голдуу  том байдаг.

Сорвижилт үүсэх шалтгаан

Хүний эд эсийн гэмтлийн энгийн эдгэрэх процессын явцад сорви үүснэ.

Сорвижилт үүссэн байгаа шинж тэмдгүүд

Сорвижилт нь  яг гэмтэлтэй хэсэг дээрээ  үүсдэг ба эхэндээ  улаан ягаан өнгөтэй байж  байгаад яваандаа овгор нь арай багасаж, өнгө нь ч цайвар болно. Дээр дурьдсанчлан сорви нь хэвийн эдгэрэх процессын нэг хэсэг болохоор эмчилгээ  хийх шаардлагагүй.

Сорвины эдгэрэлт

Шарх сорви буюу эд эсийн гэмтлийн дараа арьс  эдгэрэх явц нь 4 үе шаттай.  Үндсэн шарх гэмтэл нь жижиг байсан ч гэлээ дараагийн 4-6 долоо хоногт  улаан өнгөтэй болж, хэмжээ нь томордог. Идэвхт сорви нь голдуу улаан өнгөтэй, томорсон шинжтэй зузаандуу байдаг. Зарим тохиолдолд үрэвсэл гэж  андуурагдах тохиолдол байдаг.

Сорвио яагаад арилгаж чаддаггүй вэ?

Шарх үүсч эдгэсний дараа арьсанд сорвижилт явагдсан ч сорвины тосыг хэрэглэхгүй цаг алдсан учраас таны сорви арилахгүй үлддэг. Учир нь сорвины нөхөн төлжилт 6 сарын дотор дуусдаг тул сорви үүсмэгц сорвины тос хэрэглэх нь 85-100% эдгэх магадлалтай байдгийн Австралийн Арьс судлалын нийгэмлэгийн судалгаагаар  тогтоосон байна. Сорви удах тусам арилах магадлал буурдаг. Мөн арьсны өнгөн давхарга гэмтэж өөрийгөө чийгшүүлэх чадвар эрс муудсан байдаг. Сорвины тосыг хэрэглэж байгаа ч ийм сорвитой хэсгийн арьс хуурайшилттай байх нь арьсны эдгэрэлтийг удаашруулах, хагарах сөрөг үр дагаврууд гардаг. Хүн хүний  биеийн онцлогоос шалтгаалаад эдгэрэх процесс янз бүр. Ер нь сорвигүй  хүн гэж бараг байхгүй. Гоо сайханд орж батгаа шахуулсан ч арьсан дээр сорви үлдэж л байдаг. Сорвинд янз бүрийн дурын тос түрхэж болохгүй.  Ялангуяа бактерийн эсрэг үйлчилгээтэй тосон түрхлэг огт түрхэж болохгүй.

BS Tips: SCAR GEL SPF 50+  , Froika , 15 мл

 

Силикон гел:

Сорви үүсээд 3-с 6 сарын дотор хэрэглэхэд арьсны коллагений нийлэгжилтийг хэвийн болгож сорви үүсэхээс сэргийлж, шинэ сорвийг багасгах сорвины эмчилгээний алтан стандарт болсон арга юм.  Уг силикон гелэн хэлбэрийн тос нь лазер, пийлинг, мэнгэ үү ургацаг авхуулсны дараа, маажисны сорви, батга шахуулсны дараа, арьс гэмтсэний дараа сорви үүсэхээс сэргийлэх бүтээгдэхүүн юм.

  • Арьсны хамгийн гаднах гадаргуу болох эпидермис нь шарх үүссэний дараа ихэнхидээ  хоёр долоо хоногийн дотор бүрэн өөрийгөө нөхөн төлжүүлсэнээр  шарх хаагдаж эхлэдэг байна. Энэ үед  буюу шарх хаагдаж буй үед ямар нэг сорвины эсрэг тос хэрэглэх нь тохиромжгүй байдаг ба холбогч эд буюу коллаген нь шархны эдгэрэлтэнд  их хэмжээгээр очиж өгсөнөөр шархны эдгэрэлтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ.
  • Дараагийн шатанд шинэ үүссэн стратум корнум буюу арьсны шинэ үүссэн давхарга нь их хэмжээгээр трансэпидермал /эпидермисийн хооронд/ давхаргаас чийгшилийг алдагдуулж эхлэдэг. Энэ байдал нь кератиноцитийг их хэмжээгээр цитокиныг үйлдвэрлэж фибробластыг их хэмжээгээр коллагеныг ялгаруулахад нөлөөлнө.
  • Ингэснээр шинэ үүссэн коллаген нь тухайн сорвины хэсэгт их хэмжээгээр очиж өгсөнөөр сорви үүсэлтийг ихэсэгэж өгдөг байна.
  • Силикон гел хэрэглэснээр тухайн шинэ үүссэн арьсны давхарга стратум корнемыг чийгшилийг хэвийн арьстай мэт болгож зохицуулж мөн фибробластыг их хэмжээгээр коллаген эсийг тухайн сорвитой хэсэгт их хэмжээгээр очиж хуримтлагдахаас сэргийлж өгнө.

Дэлхийн арьс судлалын нийгэмлэгээс мэдэгдсэнээр сорвитой арьс нь хэвийн сорвигүй арьсыг бодвол нарны туяанд маш мэдрэг байдаг байна.  Нарны туяа сорвийг бусад арьснаас ялгарч өнгө өөрчлөгдөж борлосон сорвийг тод үлдээдэг. Иймээс наранд ил гарах үедээ сорвитой хэсгийг ил гаргахгүй эсвэл нарнаас хамгаалах тосыг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй.

BS Tips:UV SUN PROTECTOR CREAM SPF 50+ PA+++, Mizon 50 мл

Мизон брэндийн нарны  хамгаалалттай тос нь хэт ягаан туяанаас хамгаалж чийгшүүлэх тос юм. Ургамалын гаралтай, тэжээллэг чанар өндөртэй, түрхсэний дараа  хөнгөн мэдрэмж  өгдөг.  Арьсыг зөөлрүүлж чийгшүүлэн сэргээх үйлчилгээтэй.

BS Tips:ACENCE BLEMISH OUT PINK SPOT, Mizon, 30 мл

Энэхүү маш өндөр концентраци бүхий бүтээгдэхүүн нь батганы эсрэг үйлчилгээтэй.  Өнгөн хэсгийн шар өнгийн давхарга нь АHА, БHА найрлагадаа  агуулах бөгөөд үхэжсэн арьсыг гуужуулж, хар батгыг цэвэрлэдэг бол, ягаан хэсэг нь арьсны үрэвслийг намдаана. Эдгээр найрлагууд цугтаа арьсыг гадны гэмтлээс хамгаалж, арьсны үрэвслийг намдаадаг. Бүх төрлийн арьсанд  тохиромжтой ба батга  гарамтгий арьсанд  илүү тохиромжтой.