Салаалсан үсийг эмчлэх аргууд

1. Шүршүүрт орж байхдаа өргөн шүднүүдтэй сам хэрэглэ

Үс нойтон байхдаа илүү их гэмтэх магадлал өндөртэй байдаг. Гэхдээ шүршүүрт орж байхдаа ангижруулагчаа түрхсэний дараа маш өргөн шүднүүдтэй самаар самнах хэрэгтэй. Ингэснээр дараа нь үс ширэлдэхгүй сайн талтай.  Мөн ангижргуулчийг үсэнд тэнцүү хуваарилж, үс гэмтэхээс сэргийлдэг байна. Мөн шүршүүрээс гарсны дараа орооцолдсон үсээ самнавал үс асар ихээр гэмтдэг.  Бидний ихэнх нь уснаас гараад нойтон орооцолдсон үсээ самнах тал ажиглагддаг ба энэ нь таны үсийг асар ихээр гэмтээж байгааг ойлгоорой.

2. Үсний  үзүүр хэсгийн орооцолдоог эхлээд гарга

Үсний орооцолдоог гаргахдаа мөн самнах техникээ маш зөв эзэмших хэрэгтэй.

Үргэлж үсний угаас буюу оройноосоо эхлэж самнаарай.  Орооцолдоог гаргах үед үсний үзүүр дээр хамгийн их ачаалал ирдэг буюу хамгийн ихээр гэмтдэг. Тиймээс үсний үзүүрийн ширэлдээг эхэлж гаргаад дараа нь дунд хэсгээр самнаж, эцэст нь оройн хэсэг буюу үсний  угийн хэсгийг самнаарай.

3. 7 хоног бүр үсэндээ маск хэрэглэ

Яг л бидний нүүрний арьстай нэгэн адилаар үсэнд маань чийг тэжээл дутаж байдаг, ялангуяа өвлийн улиралд. Чийгшүүлэх маскыг 7 хоногтоо нэг удаа хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа үсээ угаасныхаа дараа. Хэрэв хатаад хуйх нь хуурай болчихвол яг хугараад гэмтсэн үсний үзүүр дээрээ  маскаа тавиарай. Ингэсэн тохиолдолд үсээ сэнсдсэн ч гэсэн үсийг гэмтээхгүй ба үс зөөлөрч, хугаралт уналт ч багасна.

Argan Damage Care Hair Mask

Цэвэр ургамалаас шууд гаргаж авсан тоснуудын агууламж нь үсийг тэжээлээр хангана.

Арган ойл, Моринга ойл, Бабасу ойл нь үсийг уян зөөлөн болгож эрүүлжүүлнэ.  Хугарамтгай, гэмтэлтэй, салаалсан үсэнд маш их үр дүнтэй. Байнга будуулж, хими хийлгэснээс  болж гэмтэж салаалсан үсэнд гайхалтай үр дүнтэй.

4. Шүршүүрт орсныхоо дараа үсээ хатаахдаа микрофайбер ( microfiber) алчуур хэрэглэж шингээж ав.

Нойтон үсээ алчуураар ороогоод толгойн дээрээ  овоолоод орхичихдог бидний ихэнх нь. Энэ бол үс гэмтээдэг хамгийн том шалтгаан. Үүний оронд  microfiber алчуур хэрэглэж сур. Даавуун болон бусад төрлийн алчуур хэрэглсэнээс илүүтэйгээр ийм алчуур хэрэглэж үсний үзүүрийн хүртэл усыг шингээж авах нь үсийг харьцангуй  бага гэмтээдэг.

Үсээ сэнсдэхдээ сайтар анхаар   

Халуун юмаар үлээлгээд байх нь үсэнд асар муу гэдгийг хэн хүнгүй мэдэх байх гэж найдаж байна. Гэхдээ бид үсээ сэнсдүүлсээр л байдаг. Хэзээ ч хаяж чаддаггүй. Гэхдээ үсээ сэнсдэхээсээ өмнө заавал хошуунд нь тусгаарлагч толгойг нь хийж бай, мөн түүнчлэн мөн үзүүр хэсэг рүү шууд халуун агаар хүргэхээс зайлсхий, түүний  оронд үсний угийг бөөрөнхий самны тусламжтайгаар эргүүлж сэнсдээрэй.

5. Таарах бүтээгдэхүүн хэрэглэ

Олон сараар үсээ тайруулаагүй үедээ үсний үзүүр дээрээ аливаа төрлийн бүтээгдэхүүн, эссэнц түрхээрэй.

Argan Damage Care Hair Eccence

 

Уг эссэнц нь амьтны гаралтай ямар ч найрлагагүй ба  ханаагүй тос, витамин Е-гээр баялаг бөгөөд Argan oil ба Moringa oil -ын найрлагатай. Уг эссэнц нь гэмтэлтэй үсэнд зориулагдсан ба тэжээлээр хангаж эрүүлжүүлэх үйлчилгээтэй.  Байгалийн гаралтай орц найрлагууд нь үсийг гялалзсан торгомсог болгон, чийгээр хангана.

Эцэст нь хэрэв та дээрх аргуудын аль нэгийг хэрэглээд ч үс тань гэмтэлтэй хэвээр байвал үсний  салон орж үсний гэмтэлтэй үзүүрийг тайруулж аваарай. Мөн хуйхаа 7 хоногтоо нэг удаа гуужуулж заншаарай!

Rosemary Scalp Scrub

Уг гуужуулагч ба цэвэрлэгч нь далайн давсны найрлагатай ба үс ба хуйхны хуралдсан бохирдлыг цэвэрлэнэ. Rosemary Scalp Scrub нь Израйлын сөнөсөн тэнгисийн давсыг найрлагадаа  агуулдаг ба хуйхыг гуужуулж цэвэрлэнэ. Rosemary, brinjal, coriander ба oregano орцууд нь үсний угийг тэжээлээр хангана.  Хэрэв таны үс хагтаад, хуйхнаас чинь эвгүй үнэр ялгараад байвал хуйхны арьсаа гуужуулах хэрэгтэй гэсэн дохио шүү.