Гоо үзэсгэлэнтэй байх хэмжүүр дотоод соёлоор илэрхийлэгдэнэ

Урин дулаан зуны эхэн сар гарсан хэдий ч цасаар нэг, шороогоор нэг шуурсан хоргодоо хаврын зэвэргэн нэгэн өдөр шавилхан биетэй, урсгал намуухан харцтай, яг л харц  шигээ зөөлөн яриатай бүсгүйн гэрт зочилж цөөн хором ярилцах завшаан тохиолоо.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд амжилттай  ажиллаж байгаа цөөхөн дайчин эмэгтэйчүүдийн нэг, үл хөдлөх хөрөнгө зуучлалынМэско Консалтинг” ХХК-ийн Ерөнхий захирал П.Одгэрэл манай My Top Shelf булангийн маань энэ удаагийн зочноор уригдлаа.

Yл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниа удирдахаас гадна, 2014 онд Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоог үүсгэн байгуулж 3 жил гүйцэтгэх захирлаар ажиллаад, одоо ТУЗын гишүүнээр ажиллаж байгаа юм байна. Бидний яриа уламжлал ёсоор түүний  товчхон намтраар эхэлсэн юм.

10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөний дараа МУИС-ын Математик Компьютерийн Сургуулийн Эдийн Засаг загварчлалын ангид сурч төгссөн, эдийн засагч мэргэжилтэй хэдий ч одоо өөр салбарт амжилттай ажиллаж яваа бүсгүй юм. Мөн барилгын хоёр ч компанид зөвлөхөөр ажилладаг юм байна.

 

Би их сургуулиа төгсөөд ажил амьдралын гараагаа нэгэн томоохон банканд эхлүүлсэн ба 6 сар л ажилласан байдаг. Нэг л өдөр гэрийнхэндээ ч хэлэлгүй ажлаасаа гаран бизнесийн салбарт хөл тавьсан бөгөөд энэ нь ганзагын наймаа байсан юм. Банк бол миний байх ёстой салбар биш, би бол хөдөлгөөнтэй ажлын хэв шинжтэй хүн. Олон таскыг боловсруулж нэг дор шийдвэр гаргах бүрэн дүүрэн ажиллах боломжтой. Яагаад би гэнэт банкан дахь ажлаа орхиж ганзагын наймааг сонгосон бэ гэхээр бас их түүхтэй. Их сургуулийн төгсөлтийн үеэр Бээжин явж гоёлын хувцсаа авчрахдаа илүү хэдэн ширхгийг авчирч зарсан нь багагүй ашигтай, мөн хурдан гүйлгээтэй байсан юм. Зориглоод л хүндэлж явдаг хамгийн том нагац ахаасаа 2500$ зээлээд бараандаа явж, 3, 4 дүгээр хороололд анхны хувцасны лангуугаа түрээсэлж байлаа. 7 жилийн турш лангуугаа ажиллуулж улмаар хотын төв рүү ONO SHOP нэртэйгээр өргөжүүлэн маш амжилттай явсан. Дэлгүүрээ ажиллуулж байх хугацаандаа хамгийн анхны 2 өрөө байр, машин зэргээ банкны зээл оролцуулан авч байжээ. Би гэхдээ маш их хөдөлмөрлөсөн. Амаргүй үе асар их тохиолдсон. 20 гаруйхан настай жоохон охин сард 2 удаа урагшаа бараандаа явна, гарын хуруугаа моонийтол ачаа бараа чихэж янзална, дамжиж аль болох хямд зардлаар явж байж ашиг гаргана гээд л  хориодхон настай бүсгүйд ахдах хүнд үе зөндөө тохиолдож байсан. Хүний газар ганцаараа тэгж явж байхдаа айж ичих, шантрах гээд л зөндөө их бэрхшээлүүд гардаг байсан. Нэг удаа үүрээр вокзал дээр буучхаад гэр лүүгээ явж байхдаа гоё ганган пальто өмсөж, сайхан үнэртэй ус ханхлуулсан, зөөврийн компьютер тэвэрсэн эмэгтэй надтай яг зөрж өнгөрч билээ. Тэр агшинд л би өөрийгөө мэдэрсэн. Тэр эмэгтэй чимээгүйхнээр хажуугаар минь зөрөхдөө миний амьдралыг бүхэлд нь өөрчилж өнөөдрийн, одоогийн Одгэрэлийг бий болгосон. Маш том хөшүүрэг болсноо тэр эмэгтэй мэдээгүй. Яг л тэр мөчид ер нь л мэргэжлээрээ ажиллая гэсэн үе үе цухалзаад байсан санаагаа улам баталгаажуулсан юм… Миний амьдралын хэмнэл ч бас энэ үед их буруу байж. Өглөө хүмүүсийг ажилдаа гарч байхад, шөнөжин галт тэргээр явж ирээд зөрөөд орох гээд л…

Ингээд би ганзагын наймаагаа орхиж, харин юу хийх вэ гэж асар удаан эргэцүүлэн бодсоны эцэст үл хөдлөх хөрөнгө борлуулъя, би бол төрөлхийн борлуулах авьяастай хүн гэсэн дүгнэлтэд хүрсэн.

 

Хүн ер нь чаддаг юмаа хийхэд л амжилтад хүрнэ гэж үргэлж дотроо хэлдэг. Урд нь банканд ажиллаж байхдаа үл хөдлөхөөр чиглэсэн борлуулалт манайд их дутагддаг юм байна гэдгийг судалсан байсан л даа. Ингээд 2009 онд жижигхэн оффистоо нэг менежер, 1 ширээтэйгээр үл хөдлөх хөрөнгө зуучийн бизнесийн гараагаа эхэлж  “Мэско Консалтинг”ХХК байгуулж өдий хүртэл олонд танигдсан компани болон өргөжөөд байна. Хамгийн их аз жаргалтай байсан хоёр үеэ би мартдаггүй юм. Анхныхаа борлуулалтыг хийчхээд, мөн лист-дээ 7 байртай болчхоод сэтгэл минь маш их аз жаргалаар бялхаж байсан. Барилгын салбарт ажиллаж эхэлснээсээ хойш өөрийгөө бусдад илүү их хүлээн зөвшөөрүүлэх, зарим үед хүчтэй харагдуулах шаардлагатайгаа анзаарч үсний засалт, хувцаслалтaa өөрчилж эхэлсэн. Найзууд заримдаа намын гишүүн шиг болоод байна гэж шоолж байлаа. Олон нийтийн телевизэд ярилцлага өгнө, олон нийтэд холбоогоо төлөөлнө гээд л . Ер нь би оюутан байхдаа үнэтэй л гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэвэл сайн гэж андуу ташаа бодож явж. Loreal, Clinique гэх мэт брэндүүдийн хэт хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг байлаа. Арьсандаа маш гамгүй хандсан гэж хэлж болно. Маш ихээр гоо сайханд орж шахуулдаг ч байж. Үнээс болж нүхжилт их бий болсон, нүхжилтээс болж арьс унжих гээд байдаг юм байна. Харин ой тоондоо сайн буулгаж, хатуу дагадаг зүйл бол нүүрээ сайн цэвэрлэх хэрэгтэй гэдгийг л мэддэг байлаа. Одоо бол хагас жилдээ ганц удаа л гоо сайханд ордог. Гэрийн нөхцөлд цэвэрлэгээгээ л их сайн хийхийг хичээдэг. Ер нь энэ тал дээр их хөдөлмөрч ханддаг болсон. Энэ их ажлын хажуугаар гэрийн нөхцөлд яаж ингэж арчилж амждаг юм бээ Одноо гээд л зарим найзууд их гайхдаг. Энэ бол цэвэр хувийн зохион байгуулалт. Бүрэн цэвэрлэгээ хийхэд 8-10 минут л шаардлагатай. 7 хоногт 3 удаа л гуужуулахгэх мэт бүтэн цэвэрлэгээ хийхэд хангалттай. Чи арьсандаа цаг гаргаж яаж хандана, яг тэр чигээрээ чамайг үзэсгэлэнтэй сайхан харагдуулна.Хамгийн чухал хэсэг бол нарны хамгаалалт.  Би байнга нарны тос түрхдэг. SPF -г нь харахаас гадна PA гээд хэдэн нэмэхтэй байх нь тун чухал .Би ихэвчлэн 4 нэмэхтэйг сонгодог. Өнгөрсөн жил MIZON брэндийн  UV SUN PROTECTOR CREAM SPF 50+ PA+++ хэрэглэж дуусаад, дараа дахиад танайх оруулж ирдэг Wish Formula брэндийн Fermented Oil Free Dr.Mild Sunblock SPF 50+ PA+++ тосыг хэрэглэж байна одоогоор. Маш зөөлөн бүтэцтэй, арьсанд их хурдан шингэдэг, бас нүүр будгийн доор түрхэхэд ч хөнгөн зөөлөн. Маш их таалагддаг. Би ер нь танай цахим худалдааны вебсайтаар үйлчлүүлэх дуртай. Над шиг маш завгүй хүнд яг л таарсан үйлчилгээ. Хурдан шуурхай, хамгийн гол нь найдвартай бүтээгдэхүүнүүдтэй шүү. Дашрамд дурдахад нийт уншигч, үйлчлүүлэгч бүсгүйчүүдийнхээ өмнөөс Beauty Secrets -ийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.Салфеткан маскуудыг янз бүрээр авч хэрэглэх дуртай. Арьсны чийгийг энгийн аргаар хадгалах шилдэг арга.

21 настай Одгэрэлд юуг захиж хэлэх вэ?

Aжил амьдралын хувьд хэлэхэд чи бол эдийн засагч, математикч хэзээ ч биш. Харин чи шинийг санаачлагч, харилцааны, борлуулалтын ур чадвартай гайхалтай дайчин бүсгүй. Өөрийгөө хурдан нээ. Төвлөр. Олон зүйл рүү бүү үсч. Ээжийнхээ хэлээд байгаа арьс арчилгааг бүгдийг нь хүлээж аваад биелүүл. Гар хүзүүндээ үргэлж массаж  хий, нүүрээ тослохдоо доороос нь дээш нь түрх. Хүмүүст таалагдах гэж бүү хичээ, өөрийнхөөрөө бай. Оюун санаа, бие физиологийн хөгжилдөө анхаарал хандуул. Байр машинтай болох гэж бүү яар, танин мэдэхүйг судал…. Гэж  л хэлнэ дээ.

Ажлын ширээн дээр байнга байдаг гоо сайхны бүтээгдэхүүн? 

Уруул өнгөлөгч, мист, гавар.  Mist Serum-ээ ширээн дээр заавал байлгадаг. Их ажлын дундуур хэрэглэж өөрийгөө сайхан сарнайн үнэрээр сэргээх дуртай. Их нарийн цацагчтай. Сайн чийгшүүлдэг.

Дуртай хувцас?

Жинсэн өмд, пиджак

Мөнгө хайрладаггүй авдаг зүйл?

Гоо сайхны бүтээгдэхүүн, ном, вино

Сонсох дуртай podcast ?

Positive Mongolians, The connections, Today’s business radio, Эсгий хот

Стресстэхээрээ  юу хийдэг вэ?

Халуун ваннaд хэвтэж, улаан дарс уудаг.  Дарсны зохистой хэрэглээ хүнийг тайвшруулж булчингуудыг суллаж амраадаг.

Амьдралын хүнд хэцүү үед өөрийг тань өргөж урмаар тэтгэдэг зүйлс?

Мэдээж хүний амьдрал л юм чинь хугарлын цэгүүд зөндөө байсан. Жишээ нь би ганзагын наймаа хийдэг байхдаа бүх мөнгөө юань доллар болгосон байж байгаад дэлгүүр дээрээсээ алдчихсан. Гэхдээ би ямар ч хэцүү үе тохиолдсон унадаггүй шантардаггүй. Алдахаараа улам хүчирхэгждэг. Зорилгоо ухаарч сайтар боддог. Ээж минь бага байхаас зовлон бэрхшээл тохиолдох юм бол үсээ улам сайхан самнаад, бүсээ чангалаад босож байгаарай миний охин гэсэн үгийг байнга бодож  явдаг.

Миний бодлоор арьс арчилгааны тал дээр охид бүсгүйчүүд дараах зүйлийг л сайн анхаарвал хялгасан үрчлээ суухаас сэргийлж болно. Нүүрэндээ  ус хүргэсэн л бол тэр дор нь тонероор чийгшүүлж, мистээ цацаж бай. Биедээ байнга мист авч яв. Ариун цэврийн өрөөнд тонер мист хоёр байнга байдаг.  Гарт ойр тавичихаад уснаас гарангуутаа л хэрэглэдэг. Миний гоо сайхны нэг нууц энэ. Мөн 7 хоногтоо 3 удаа босох цагаасаа эрт босоод Youtube тавиад, гудсаа дэвсээд кардио дасгалууд хийдэг. Цаг завгүйн улмаас би тэр болгон  cпорт зал явах боломжгүй байдаг. Гэхдээ дасгал хөдөлгөөнийг хэзээ ч орхиогүй. Эрүүл байхын үндэс бол дасгал хөдөлгөөн. Эрүүл биетэй байж эрүүл оюун ухаантай сэтгэнэ. Миний бодлоор гоо сайхан гэж дотроосоо эрүүл саруул, амьдралын зөв хэв маягтай, дотоод соёлтой байхыг хэлнэ. Эмэгтэй хүн биеийн далд хэсэг болох цавь, суга зэргийн арьсаа сайн арчлах хэрэгтэй. Дүү нартаа ч их захидаг.

Биеийн арьс арчилгаандаа бас нэлээд ач холбогдол өгнө. Biomer, France брэндийн скраб тос хэрэглэж байна. Орой унтахдаа уруулдаа заавал вазелин түрхдэг. Харьцангуй асуудал багатай, өтгөвтөр үстэй. . Гэхдээ шампуниа маш сайн сонголт хийж авахыг хичээдэг. Аль болох химийн бодис ороогүй, натурал орц найрлагатайг сонгодог. Ер нь хуйхны эмчилгээ цэвэрлэгээтэйг сонгодог шүү. Одоогоор Aromatica брэндийн Cypress Dust Cleansing  Shampoo хэрэглэж байна. Мөсөөр нүүрээ их арчдаг. Гэхдээ дан мөс биш. Би усандаа тасалгаанд тарьдаг зуун настын ханд, нимбэгийн шүүс хийгээд хөлдөөчихдөг. Тэрүүгээрээ 7 хоногт 3-4 удаа нүүрээ арчдаг. Мөсөөр арчихад унжсан арьсыг хүртэл сэргээгээд босгоод ирдэг шүү. Зуун наст бол их хэрэгтэй  ургамал гоо сайханд. Өглөө болгон би зуун насттай ус уудаг гээд л хэрэглээ нь маш их. Найзууддаа ч зуун наст бэлэглэх дуртай. Бас нэгэн бүсгүйчүүддээ өгөх зөвлөгөө бол өдөр болгон нүүр гарын алчуураа соль, 2 хоног тутамд дэрний уутаа соль. Асар их нянг агуулж байдаг эдгээр нь.

Мөн байнга зовхины тос хэрэглэ. Би өөрөө Mizon брэндийн Intensive Skin Barrier Eye Essence хэрэглэж байна. Зовхины масктай учир надад маш их таалагддаг. Үнэ ч боломжийн.

Эцэст нь хэлэхэд хүн өөрийн гэсэн зорилготой, түүндээ үнэнч байхад хүссэн амьдралаа чи босгож чадна. Чи заавал баян ивээн тэтгэгч, баян нөхөртэй байх албагүй. Амжилттай явж байгаа бүсгүй хүнийг байнга л хардаж сэрдэж байдаг.  

Амьдралын төлөө, хоёр хүүгийнхээ ирээдүйн төлөө өдөр шөнийг үл алгасан зүтгэж байгаа ийм л нэгэн дайчин, шантаршгүй бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа буулгалаа.  

 

“Амьдралд бууж өгөлгүй өөдөс нь сөрвөл амьдрал чамайг асар их боломжоор шагнана.
Амьдралын алдаа бүхэн тань туршлага болно.” П.Одгэрэл

Ярилцлагыг Б.Оюунцэцэг
Гэрэл зургийг Ц. Балжинням

ORGANIC ALOE VERA GEL95% органик зуун настын гел. Арьсанд ямарваа нэгэн харшил өгөхгүй ба харшил өгсөн арьсанд түрхэхэд хурдан хугацаанд тайвшруулах үйлчилгээтэй. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэхэд тохиромжтой.  “Харшлах зүйлгүй” тестээр аюулгүй гэдэг нь батлагдсан тул маш эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой. Зуун настын гел нь наалдамхай бус ба өнгөгүй тунгалаг өнгөтэй юм. Нүүр ба биеийн арьсанд маш хурдан шингэх чадвартай.  Түрхсэний дараа арьс тань зөөлөрч чийгшилээр хангагдсан байх болно.