Онгоцны цонхон талд суухад ямар аймшигтай зүйл болдог вэ ?

 

Та  урьд нь энэ тухай сонсож байсан уу?

Энэ  бол та суудлын бүсээ  зүүнэ  үү гэдэгтэй агаар нэгэн зүйл юм.  Энэхүү багахан мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 2015 онд JAMA Dermatology нэгэн судалгаа хийсэн бөгөөд энэ нь ямар судалгаа вэ гэхээр онгоцны  нисгэгчид 30000 feet буюу 9.14 км –ын өндөрт 56.6 минут нисэхэд 20 минут наранд биеэ шарсантай  ижил үр дүнтэй байна гэдгийг тогтоожээ. Мэдээжээр, цонхны шил UVB нарны туяанаас хамгаалдаг гэлээ ч UVA буюу арьсанд маш гүн нэвтэрч, арьсны хавдар үүсдэг гол арьсны давхаргын эсийг гэмтээдэг туяанаас хамгаалж чаддаггүй  болох нь тогтоогджээ.

Хамгийн аймшигтай  хэсэг нь юу гээч?

Онгоц үүлэрхэг болон цастай үед нисэхэд бүр ч илүү аюултай гэнээ.  Гэхдээ та  нисгэгчийн кабинд суугаад бүх л талаас чинь нарны  хурц гэрэл шарахгүй байгаа ч  гэлээ, Allure сэтгүүлд гарсан нийтлэлээс  харахад зорчигчдын танхимд ч нарны хэт ягаан туяаны хор уршиг илүү их байдаг байна. Магадгүй та, 28 хоногын турш наранд явсан хүнд оврын машины жолоочийн нүүрний зүүн талын хэсэг нь илүү их үрчлээтэж, арьс нь гэмтсэн байгааг гаргасан зураг олж харсан л байх. Энэ бол газарт болсон явдал, нарны гэрэлд  ойроос өртдөг, байнга онгоцоор нисдэг хүмүүсийг төсөөлөөд үздээ.

Тэгэхээр яаж үүнээс сэргийлэх вэ?

Цонхон талдаа нислэгийн суудал захиалах нь сайхан юм шиг санагдах боловч  бодож  төсөөлснөөс дор байх нь. Харин та голд эсвэл захын суудалд сууж  байгаа бол цонхон талд сууж байгаа найз нөхөд болон танихгүй нэгэнд цонхны  хаалтаа буулгаж  арьсаа хамгаалахыг зөвлөөрэй. Мөн нарны тосоо биедээ үргэлж авч  яван, нислэгийн үеэр сэргээж түрхэж байгаарай  гэж зөвлөх байна. Beauty Secretsийн зүгээс бид бүсгүйчүүддээ  дараах нарны тоснуудыг санал болгож  байна.

UV SUN PROTECTOR CREAM SPF 50+ PA+++

Мизон брэндийн нарны  хамгаалалттай тос нь хэт ягаан туяанаас хамгаалж чийгшүүлэх тос юм. Ургамалын гаралтай, тэжээллэг чанар өндөртэй, түрхсэний дараа  хөнгөн мэдрэмж  өгдөг.  Арьсыг зөөлрүүлж чийгшүүлэн сэргээх үйлчилгээтэй.

PERFECT UV PROTECTOR S  

Эмзэг арьсанд зориулсан, дөнгөж төрөөд 4 долоо хоногтойгоос эхлэн нялх хүүхдийн арьсанд түрхэх боломжтой Perfect UV Protector S нарны тосыг бүтээжээ. SPF50 PA+++.

SHISEIDO брэндийн нарны тос юугаараа онцлог вэ?

Shiseido брэндийн бүх нарны тос SuperVeil-UV 360TM болон Profense CELTM гэсэн 2 гол технологитой байдаг.

SuperVeil-UV 360TM .

Таны арьс энгийн нүдээр харахад тэгш гадаргатай мэт харагдах боловч үнэн хэрэгтээ хотгор гүдгэр бүтэцтэй байдаг. Та нарны тосоо яаж ч хичээж түрхсэн арьсны гадаргуу дээр жигд түрхэгдэлгүй, хотгор хэсэгт илүү шигдэн гүдгэр хэсэгт бага түрхэгдэж, нарны хэт ягаан туяа нэвтрэх аюул үүсдэг. Тэгвэл SuperVeil-UV 360™ технологийн тусламжтайгаар арьсны бүтцээс үл хамааран арьсыг жигд бүрхэн хамгаалах нарны тосыг SHISEIDO бүтээж чаджээ. Нарны хэт ягаан туяанд нэвчиж орох ил талбай үлдээлгүй арьсыг бүх өнцөг булангаас хамгаална гэсэн үг юм.

Profense CELTM .

Арьсыг эсийн түвшинд хамгаалах энэ технологи нь арьс унжилт, үрчлээг үүсгэдэг ферментийн эсрэг үйлчилгээ үзүүлж, DNA буюу эсийн түвшин дэхь гэмтлээс сэргийлдэг.

Дэлхий дахинд нарны хамгаалалтын хувьсгал хийсэн #WetForce технологийг 2015 онд SHISEIDO брэнд анх танилцуулжээ. Бидний арьсаа хамгийн их нарнаас хамгаалахыг хүсдэг үе нь хурц нартай халууны улирал байдаг. Их хөлөрөхөөс гадна, гол устай газар, далайн эргээр амарч зугаалдаг тул нарны тосны тогтоцын асуудал бидний санааг зовоодог. Тэгвэл SHISEIDO нарны тос зөвхөн усанд тогтвортой байхаас гадна, усны тусламжтайгаар нарнаас хамгаалах чадвар нь улам хүчирхэгжих гайхамшигтай аргыг нээжээ. Хүний биенээс ялгардаг хөлс, далайн ус, крантны ус нь калци магни зэрэг эрдэст бодис агуулдаг ба эдгээр нь нэмэх цэнэгтэй байдаг байна. SHISEIDO нарны тосондоо нэмэх цэнэгийг татах ионы мэдрэгч суулгаж өгснөөр нэмэх хасах цэнэгүүд хоорондоо таталцаж, усны эрдэст бодисын тусламжтайгаар нарны тосны хамгаалах чадвар улам нэмэгдэж байгаа юм.

FERMENTED OIL FREE Dr.MILD SUNBLOCK SPF 50+ PA+++

Зөөлөн найрлагатай уг нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос нь UVB, UVA туяануудаас арьсыг хамгаалах үйлчилгээтэй. Уг тос нь тосны агууламжгүй бөгөөд эсгэж гаргаж авсан найрлагтайгаараа онцлог юм.