Нөгөө л нэг нөсөө толбоо яаж арчлах вэ?

Сэвх, толбыг Америкчууд гоо сайхны алдаа гэж үздэг ч надад бол таалагддаг.

Хэд хэдэн удаа арьсны эмчид хандан, арьсаа гуужуулах,  сэвх арилгах бүтээгдэхүүнийг янз бүрээр хэрэглэж үзлээ. Цаашлаад make-up артистуудаар будуулж өнөө хэдэн сэвхээ өнгөлөн далдлах өчнөөн л хүчин чармайлт гаргаж байсан. Тэгээд би нэг зүйлийг ойлгосон. Нөсөө толбо бол миний нэг хэсэг. Энэ бол бодит үнэн. Би сэвхнээсээ салахын оронд зүгээр л хамгийн сайхнаар өөртөө зохицсон байдлаар харагдуулахыг хүсэх болсон.

Алдарт гоо сайханч Renee Rouleau  “Арьсан дахь мэнгэ, сэвх, толбо цэг гээд бүгд зүгээр л меланин эсээс хамааралтай зүйл. Нөсөө толбо бүхий эмзэг арьстай хүмүүс анхнаасаа ийм цэгүүдтэй төрдөггүй. Та нар хэзээ ч сэвхтэй нярай харж байгаагүй биз дээ. Үнэндээ арьсан дор байсан пигментүүд нас нэмэх тутам наашилсаар 2 хүрэхэд бага багаар гадаргуу дээр гарч эхэлдэг”  гэж хэлсэн байдаг. “Нөсөө толбо нь хурц наранд удаан байхаар улам тодорч гарч ирдэг, гэхдээ тийм ч муу зүйл биш” хэмээн Аmarte Арьс арчилгааны компанийн ерөнхийлөгч,  арьс өнгөний их эмч Крейг Крафферт хэлсэн.

“Гайхалтай нь бүхий л гоо сайхан, арьс арчилгааны мэргэжилтнүүд  сэвх толбоноосоо салахыг ятгадаг. Миний бодлоор хамар хацар дээрээ сэвхтэй бол цацарсан гэрэл шиг сэтгэгдэл төрүүлдэг.

Би хэзээ ч хэн нэгний сэвх толбыг арилгах гэж оролдохгүй “гэж The beauty of dirty skin-ий зохиогч, Нью Иоркийн арьсны эмч Whitney Bowe хэлжээ. Гэсэн ч сэвх толбоо сайхнаар авч үлдэн, нэмж тодруулахгүйн тулд та бүхнээс багагүй чармайлт шаардагдана шүү. Ингээд зуны улирлын арьс арчилгааны талаарх хамгийн супер зөвлөгөөнүүдийг эмхэтгэн хүргэе ээ.

Арьсаа сэрүүн байлга

Эхлээд нөсөө толбоо хөөрхөн чигт нь авч үлдэхийн тулд арьсаа нарнаас хамгаалах хэрэгтэй. Нар, халуун иог, саун гээд жаахан төдий ч халуун зүйл нь арьсан дахь меланиныг идэвхижүүлж, хар бараан толботой болгодог. Удаа хугацааны турш хүмүүс нарны гэрлийн шууд тусгалд өртдөг байснаас болж өнгө өнгийн арьстай болдог. Жишээ нь арьс хэт халсан үед пигмент эсүүд хөдөлгөөнд орж улайдаг шүү дээ.

Тиймээс нүүрээ халууцуулахгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Наранд түлэгдэхээс урьтаж мөсөн ус арьсруугаа цацах, эсвэл хүйтэн гелин маскыг ч тавьж болно.

Bulgarian Rose Mist Serum

Heimish брэндийн Mist Serum нь өдрийн турш арьсыг гүн чийгээр хангах бүтээгдэхүүн юм.  Уг бүтээгдэхүүний найрлагын 88% нь Bulgarian rose ба арьсанд зайлшгүй хэрэгтэй витамин минералуудаар баялаг юм. PH -ыг тэнцвэржүүлж, хоргүйжүүлнэ. Маш хурдан арьсанд шингэж сэргээн, чийгшүүлнэ.  Үнэргүй, нэмэлт өнгө будаггүй, арьсанд ямар ч харшил өгөхгүй.

Антиоксидантаа эрчимтэй нэмэгдүүл

Хэрэв та нөсөө толботой бол зуны улиралд заавал витамин С- ийн хэрэглээгээ нэмэгдүүл. Мөн Витамин С- ээ SPF- тэй хослуулан нарны хамгаалалтаа хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт 2 удаа витамин С- тэй бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна

I’m Pro Ampoule Pad C

Энэхүү ампул маск нь 10% ийн концентраци бүхий цэвэр витамин С -гийн найрлагатай бөгөөд арьсыг цайруулж гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Найрлагад нь багтах ургамалын исэлдлүүд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.  Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн нь 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцхүйц үйлчилгээтэй юм.

Artless Glow Base SPF 50 +PA +++

Нүүр будгийн суурь болон нарны хамгаалалтын үүргийг зэрэг гүйцэтгэж  байгаагаараа онцлог алдартай бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн нь нүүр будгийн үндсэн суурь бөгөөд чийгшүүлэхээс  гадна арьсыг цайруулж, нарны  туяанаас хамгаалах гэсэн үндсэн үүргүүдтэй. Artless  Glow Base нь арьсыг гэрэлтсэн тунгалаг харагдуулна. Түрхэхэд маш хөнгөн мэдрэмж өгөхөөс гадна арьсыг чийгшүүлж,  бүхэл өдрийн турш гэрэл цацарсан арьстай явахад тань туслана. Rosehip жимс, Ганга өвсний ханд, Origanum Majorana навчны  ханд, Гааны навчны ханд зэрэг  ургамалын  зөөлөн найрлагуудтай учир арьсыг тэжээлээр хангаж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. Нүүр будгийн суурь болгож хэрэглэхээс гадна дангаар нь хэрэглэсэн ч болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Гуужуулагчид анхаарлаа хандуулаарай

Арьсаа өнгөлөг толигор байлгах гол түлхүүрүүдийн нэг бол тогтмол гуужуулах явдал юм. Үхэжсэн арьс нь нөсөө толбоны пигментийг агуулж байдаг. Иймээс долоо хоногт хоёр удаа гуужуулахыг зөвлөж байна.

Apple Smoothie Peeling Gel

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

C 200 Bubble Peeling Pad

Давхар үйлчилгээтэй энэхүү гуужуулагч нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны бохирдлыг цэвэрлэхийн зэрэгцээ гол үндсэн  найрлага болох Витамин С  ба ургамалын исэлдүүлж гаргаж авсан найрлагууд нь арьсыг гэрэлтүүлэн цайруулна. Шүршүүрт орж байхдаа бие ба нүүрний арьсаа  гуужуулахдаа хэрэглэх боломжтой.

Lactic Acid бол байгалийн гаралтай гуужуулагч бөгөөд арьсыг зөөлрүүлдэг бол сelery, cabbage, tomato, broccoli, turnip, carrot нь арьсанд тэжээл өгнө.

Нарнаас хамгаалах тосоо нэн тэргүүнд тавь

Нөсөө толбууд наранд хамгийн дуртай байдаг. Тиймээс ч зун арьсны сэвх тодорч өвөл бүдгэрдэг. Гэхдээ жилийн аль ч улиралд үндсэн пигмэнт нь арьсанд байсаар л байдаг. Тиймээс өвөл зуны алинд ч ялгаагүй нарны тосыг тогтмол түрхэж заншаарай. Мэдээж хэрэг зуны улиралд өөрийн хэрэглэдэг тосныхоо SPF-ийг нэмэгдүүлж, 90 минут тутамд будалтаа сэргээж, нарны хамгаалалт бүхий крем энгэсэг түрхэх хэрэгтэй.

Fermented Oil Free Dr. Mild Sunblock SPF 50 + PA +++

 

Зөөлөн найрлагатай уг нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос нь UVB, UVA туяануудаас арьсыг хамгаалах үйлчилгээтэй. Уг тос нь тосны агууламжгүй бөгөөд эсгэж гаргаж авсан найрлагтайгаараа онцлог юм.

Эцэст нь арьсны эрүүл эсэхээс хамаарч нөсөө толбо бүдгэрч тодордог. Мөн нүдний ойр, бусад толбоноосоо өөр өнгөтэй эсвэл бүр загатнаж байвал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авахад гэмгүй шүү.