Нүүр цэвэрлэх шингэн тос (cleansing oil), нүүр цэвэрлэх балм 2-ын ялгаа ба аль нь илүү танд тохиромжтой вэ?

Тосон төрлийн цэвэрлэгчид буюу  давхар цэвэрлэгээний анхан шатанд зайлшгүй шаардлагатай цэвэрлэх бүтээгдэхүүнүүд нь нарны тос, нүүр будаг, илүүдэл тослогжилт зэргийг үр дүнтэйгээр цэвэрлэдэг. 2 төрөл байдаг ба  шингэн тос ба өтгөн гэсэн балм гэсэн 2 хэлбэрээр байдаг байна. Энэ 2 бүтээгдэхүүний хооронд ямар ялгаатай болох талаар та гайхаж л байсан байх. Доорх нийтлэлд энэ ялгааны талаар тайлбарлая.

Бидэнд хамгийн түгээмэл тавигддаг асуултууд бол:

1.  Cleansing oil буюу цэвэрлэгч шингэн тос гэж  юу вэ? Энэ нь миний арьсыг илүү тослогтуулах уу? 

2. Өдөрт нэг удаа цэвэрлэх үү эсвэл 2 удаа  цэвэрлэх үү? 

3. Дараагийн маш чухал асуулт бол Цэвэрлэгч шингэн тос (cleansing oil), цэвэрлэгч балм (өтгөн тосон цэвэрлэгч) 2-ын гол ялгаа юу вэ?  

Энэ удаад хамгийн чухал асуулт болох 3дугаар асуултад хариулъя. 

Шингэн цэвэрлэгч тос ба өтгөн тосон цэвэрлэгчийн хооронд үндсэн 2 том ялгаа бий, бүтэц буюу тэкстүр, савлагаа.

 Шингэн тосон цэвэрлэгч нь шахуургатай өндөр саванд савлагдсан байдаг бол өтгөн тосон цэвэрлэгч нь масло шиг бүтэцтэй ба намхан пагдгар саванд савлагдсан зориулалтын шпатулатай байдаг. 

King’s berry гэж  нэршилээр алдартай black chokeberry нь зайлшгүй шаардлагатай  phyto тэжээл, ба витаминууд, антиоксидантаар баялаг бөгөөд арьсны нүх сүвийг цэвэрлэхийн зэрэгцээ арьсыг чийгшүүлж зөөлөн торгомсог болгоно. Өндөр үйлчилгээтэй  антиоксидантууд нь арьсыг гадна  орчны  бохирдолоос  хамгаалан, арьсны уян хатан байдлыг сайжруулна. Спирт, үнэртүүлэгч, parabens, benzophenone ба нэмэлт өнгө оруулагч бодисгүй болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Хувь хүний өөрийн сонголтдоо тулгуурлан аль нэгийг нь сонгох байх л даа. Сонголт хийхэд тань зориулж дэлхийн бараг л бүх шингэн тосон цэвэрлэгчийг хэрэглэж үзсэн арьс судлалын мэргэжилтнүүд давуу болон сул талууд, зохистой болон зохисгүй  талуудыг дурдаж дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.      

Давуу  тал: Шингэн тосон цэвэрлэгчүүд эрүүл ахуй талаасаа маш сайн. Дээр дурдсаны дагуу тосон цэвэрлэгчүүд шахуургатай өндөр саванд савлагдсан байдаг ба энэ нь агаарт өртөөд байхгүй сайн талтай.  Харин тосон цэвэрлэгчийг хуруугаараа авч хэрэглэх магадлал асар өндөр. Яагаад гэвэл тэрхүү жижиг шпатула нь алга болчих талтай. 

Давуу  тал: Шингэн цэвэрлэгчээр нүүр будгийн багснууд болон beauty blender -ээ мөн цэвэрлэчихдэг сайн талтай. 

Сул тал: Шингэн тосон цэвэрлэгч нь замбараагүй бохир заваан байх талтай. 

Ихэнх хэрэглэгчид, цэвэрлэгээний өтгөн цэвэрлэгч тосон дээр ( cleansing balm) саналаа өгсөн хэрэглэгчид шингэн тосыг хэрэглэхэд хэтэрхий бохир заваан гэжээ. Сав, угаалтуур, гар гээд л хүрэхгүй бохирдуулахгүй газар байдаггүй гэжээ.  Гарын бугуй хүртэл савирч гоождог гэж дүгнэсэн байна.  

Сул тал: Шингэн тосон цэвэрлэгч нь хэтэрхий “тослог” 

Хэрэв арьсан дээрээ “тос” шууд түрхэх нь нэг л биш санагдаж байвал өтгөн тосон цэвэрлэгч нь танд илүү тохирох  юм байна. Яг л тос шиг байдаг учраас нэлээд урсамтгай төлөвтэй байдаг шүү.   

Давуу  тал: Өтгөн тосон цэвэрлэгчийг аялал зугаалгад авч явахад хялбар юм. 

Цэвэрлэгч балм нь хатуу шинж чанартай учир онгоцны  буудал дээр хураагдахгүй, гоожиж заваарахгүй, жижиг саванд таслаад ийш тийшээ явахдаа ч аваад явчихна. 

AROMATICA брэндийн бага зэрэг хүчиллэг шинж чанартай Orange Cleansing Sherbet цэвэрлэгч нь нүүр будаг ба арьсны бохирдлыг цэвэрлэж, арьсны ялгаруулах тослогжилтыг тэнцвэржүүлнэ. Sherbet төрлийн ( мөхөөлдөс шиг) цэвэрлэгчүүд нь арьсыг гүн цэвэрлэж, зөөлрүүлж чийгээр хангадаг. Canola Oil ба органик babassu үрийн тос нь бохирдлыг уусгаж гүн цэвэрлэдэг ба үхэжсэн арьсыг гуужуулна.

Давуу  тал: Өтгөн тосон цэвэрлэгч нь нүүр будгийг арилгахдаа үнэхээр сайн. Нүүрээ маш зузаан будаж, шингэн энгэсгийг ихээр зузаан хэрэглэдэг хүнд ийм төрлийн цэвэрлэгч үнэхээр үр дүнтэй. 2 хацар дээрээ жижиг хэмжээтэйг авахад л бүхий  л нүүрэнд хүрэлцээтэй. 

Сул тал:  Өтгөн цэвэрлэгч нь илүү их ажиллагаа шаарддаг.

Залхуу утгагүй сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ бид маш ихээр ядарч, хурдхан шиг л орлуугаа орчихмооор үед савтай  цэвэрлэгчээ нээгээд, хутгаж гаргаж ирээд, нүүрэндээ түрхэж иллэг хийнэ гэдэг нь залхуутай төвөгтэй сонсогдож байгаа биздээ. Харин шингэн тосыг гар дээрээ хэд шахаад л нүүрээ  цэвэрлэчих нь амар биш гэжүү…

Харин одоо та өөртөө тохиромжтой  цэвэрлэгчээ сонгоорой.


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд