Нүүрний маскыг хир давтамжтай хэрэглэх шаардлагатай вэ?

К-бьюти нь салфеткан маск бүхий гоо сайхны шинэ үеийг бий болгосон бөгөөд хөөсөрдөг маск, sleeping  маск гээд илүү олон төрлүүдтэй болсоор байна. Эдгээр маскууд нь үр дүн ихтэй бөгөөд та байнга хэрэглэснээр нүүрний арьсыг залуугаар нь хадгалах боломжтой юм.  Харин үүнээс маскийг хир давтамжтай хэрэглэх шаардлагатай байдаг вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Аливаа сайн зүйлийг их хэрэглэх нь зүгээр байдаг уу?

Зарим төрлийн маскийг тогтмол хэрэглэх боломжтой байдаг бол заримыг нь цөөн давтамжтай хэрэглэх шаардлагатай байдаг.

Ингээд гол дүрэм бол чийгшүүлэх төрлийн маскийг өдөр тутам хэрэглэж болох ба харин гуужуулах, хоргүйжүүлэх, хөгшрөлтийн эсрэг маскийг цөөн (долоо хоногт хэд хэдэн удаа) хэрэглэх нь зүйтэй. Таны арьсны төрөл мөн чухал тул маск тавьсны дараах арьсны байдлаа ажиглаарай. Тослог арьсанд шавран маскийг долоо хоногт 3 удаа тавьж болно. Харин мэдрэмтгий болон хуурай арьсанд долоо хоногтоо нэг удаа тавихад болно. Ингээд бид төрөл бүрийн арьсны асуудалд тохирох бүтээгдэхүүнээсээ хуваалцаж байна:

 

Өдөр тутам хэрэглэж болох чийгшүүлэх маскууд:

 

WHENThe Last Choice

 

 

Таны арьсанд илүү их чийгшэл хэрэгтэй байвал When The Last Choice хэрэглэж арьсны цангаагаа  тайлаарай. When The Last Choice-ыг хэрэглэсэнээр хуурай арьс, холцруутсан арьс гэдгийг та ор мөргүй мартах болно. Цангаагаа  тайлцгаая!

Зөөлхөн, цэлцэгнүүр шинжтэй уг маск нь наргил модны шүүсээр хийгддэг бөгөөд сэрум шингээгдсэн байдаг.  When The Last Choice нь sodium hyaluronate ба accharide isomerate–ыг найрлагадаа агуулдаг учир маш гүн чийгшүүлдэг байна. When  брэндийн бүх л маскууд гиалуроны хүчил ба хүн орхоодойн хандыг өөртөө шингээсэн байдаг учир арьсыг эрүүлжүүлнэ.  Парабен ба сульфатын агууламжгүй.

 

MIZONHyaluronic Acid Moisturizing & Moisture Essence Mask

 

Гиалуроны хүчил нь чийгийг хадгалдаг гойд чадвартай бөгөөд бүр тодруулбал усны өөрийнх нь чийгээс бараг 1000 дахин илүү чийгийг хадгалж чаддаг. Тиймээс энэхүү гиалуронтой маскыг түрхснээр арьсанд дээд зэргийн чийгшил өгч, арьсны чийгийг хамгийн удаан хадгална. Ингэснээр хуурайшилтыг мартаж, хуурайшилтаас үүсэх үрчлээ, хөгшрөлтийг ч удаашруулах боломжтой болно.

 

WISH FORMULAI’m Pro Ampoule Pad

Энэхүү ампул маск нь арьсыг гүн чийгшүүлж, тэжээл өгч цайруулж гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Найрлагад нь багтах ургамалын исэлдлүүд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.  Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн нь 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцхүйц үйлчилгээтэй юм. Аялалаар авч явахад эвтэйхэн ба зарим залхуурсан шөнүүдэд илүү тохиромжтой. Та нүүр цэвэрлэгч салфеткаар нүүрээ цэвэрлэсэний дараа нь уг бүтээгдэхүүнийг хэрэглээд л өглөө нь толигор арьстай сэрнэ. Өнгөө алдсан болон цонхигор, хуурай арьсанд маш тохиромжтой

 

Батгатай арьсанд:

 

HONEY TRAPClearing Two Step Clay Mask

 

Уг маск нь савлагаандаа  шавран ба тэжээлийн гэсэн 2 хэсэгтэй. Эхний шавран маск нь арьсан дахь бүхий л нүх сүвийг гүн цэвэрлэхээс гадна тослогжилтыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй.

Дараагийн салфеткан маск нь тослогжилттой арьсанд илүү тохиромжтой бөгөөд нүхжилтийг багасгах онцгой үйлчилгээтэй. Мөн арьсны үрчлээ арилгах, цайруулах, тайвшруулах гэсэн гурван үйлчилгээг давхар үзүүлдэг.

 

MIZONBye Bye Pimple Patch 

 

Гидроколлойд агуулсан наалт нь нянгийн халдварыг зогсоож, мөн арьсанд бохирдол үүсгэсэн бүхий л нян, тос, бактерыг гаргаж ирдэг. Ингэснээр батга гаралтыг бүрэн арилгах болно. Мөн арьсыг тайвшруулж, үрэвслийг намдааснаар сорвижилтгүй түргэн эдгэх нөхцлийг бүрдүүлдэг.

 

Эмзэг хуурай арьсанд:

 

HONEY TRAPPawpaw Polis Royal Honey Mask

Papaw  Polis Royal Honey Mask нь хуурайшиж холцруутсан арьсанд илүү тохиромжтой, 100% целлолюз материалтай ба наалдамхай бус шинж чанартай зөгийн балыг өөртөө шингээсэн Honey Trap брэндийн бас нэгэн bestseller бүтээгдэхүүн юм. Найрлагад нь багтах royal honey нь арьсыг уян зөөлөн болгож, чийг тэжээлээр хангадаг бол папаяа жимсэнд арьсны үхэжсэн эсийг гуужуулах байгалийн гуужуулагч агуулагдсан байдаг ба мөн арьсыг сэргээх өндөр тунтай антиоксиданттай байдаг. Папаяа жимсэнд папайн гэх энзим байдаг бөгөөд энэ нь арьсны эсийн гадаргууг гуужуулж, чийгшүүлэх, нүхжилтийг хэмжээг багасгах, үрчлээнээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.

 

Цайруулах :

 

WHENSnow Song 

 

Simply When Snow Song  Ultra soft буюу маш зөөлөн ноолууран хөвөн материалтай уг маск нь найрлагадаа Niacinamide and Vitamin C  ( Витамин Ц ба Ниацинамид)-ыг агуулсан ба бараан толбыг ба нарны хорт цацрагаас  үүдэлтэй тобо нөсөөг арилгах үйлчилгээтэй. Simply When брэнд нь массыг хамрах зорилготой  гарсан дээд зэрэглэлийн брэнд юм. “affordable luxury” буюу боломжын үнэтэй хэрнээ дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн хайж байгаа залуу  хэрэглэгчдэд зориулсан брэнд гэж ойлгож болно. Хийгдсэн материал нь хүүхдийн арьс шиг маш зөөлөн ноолууран хөвөн ба амьсгалдаг материал юм. Маш өндөр шалгуураар сонгож  авсан дээд зэрэглэлийн найрлагууд бүхий уг маск нь 20 минут Спад орсонтой ижил үйлчилгээг бүх цаг үе, нөхцөл байдалд танд мэдрүүлнэ.

 

Хөгшрөлтийн эсрэг:

 

WHENYouth Recharger for Neck

MIZONEnjoy Vital-Up Time Firming Mask

 

Энэхүү өргөж чангалах үйлчилгээтэй салфеткан  маск нь цэвэр анар жимсний хандны найрлагатай бөгөөд унжиж суларсан арьсны эмчлэгч гэдгээрээ алдартай найрлага юм. Анар жимсний ханд нь арьсыг цайруулах,  өнгөлөг гялалзсан харагдахад тусалж, найрлагад нь их хэмжээгээр багтах антиоксидант, polyphenols ба танин нь арьс үрчлээтэхээс сэргийлнэ. Уг маск нь нүүрний хэлбэрт гайхалтай таарах ба нүүрний өнцөг хэсэгт хүртэл хүртээмжтэй.  Найрлагад нь Mizon-ы “vital essence” багтсан. Мөн аllantoin -ы  найрлага нь арьсыг сэргээх үйлчилгээтэй бол Trehalose нь байгалийн гаралтай чийгшүүлэгч юм. Харин гиалуроны хүчил нь өөрийн жингээс 1000 дахин илүү ус агуулдаг бол Sc-glucan нь арьсыг зөөлрүүлж, чийг тэжээлээр хангаж сэргээдэг найрлага юм.

When Youth Recharging for Neck Bio Cellulose Sheet Mask . Уг хүзүүний арьсанд тусгайлан зориулагдсан мask нь olloidal platinum, enzymatic collagen мөн Сувдны нунтаг (powder)–ын найрлагатай  ба хүзүүний арьсыг зөөлрүүлж залуу харагдахад тань туслана. Мөн түүнчлэн Залуу насыг цэнэглэгч хэмээх уг маск нь арьсыг цайрууулах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй niacin amide ба adenosine хэмээх өндөр үр дүнтэй найрлагуудыг агуулсанаараа онцлог юм.

 

Нүхжилтийн эсрэг:

 

MIZONRose Pore Care & Moisturizing Essence Mask

 

Сарнай нь эссенз агуулсан энэхүү иж бүрдэл нь арьсны гүний давхаргын мембраны тогтворжилтонд сайнаар нөлөөлж задралын процессийг багасгаснаар хөгшрөлтийг удаашруулж, цайруулан таны арьсыг  өнгөлөг, толигор, гэрэлтсэн болгоно.  Мөн антиоксидант бүхий Ц витаминаар баялаг учраас арьс гэмтэхээс хамгаалж, эрүүл байлгадаг. Нарны хэт ягаан туяанаас хамгаалж ядарсан арьсыг тайвшруулан нүхжилт багасган, гүн чийгшил өгөх үйлчилгээтэй.

 

MIZONVolcanic Pore Clay Mask

 

Өмнөд Солонгос дахь Жэжү арлын галт уулын үнсийг найрлагадаа агуулах уг цэвэрлэгч маск нь илүүдэл себумыг гуужуулж, арьсны нүх сүвийг агшаахаас гадна өнгөө алдсан арьсыг сэргээж, хормын дотор л үхэжсэн арьсыг гуужуулна. Ороонго өвс, нарс мод, ногоон цайны ханд нь арьсны нүхжилтийг багасгаж, тослогын тэнцвэрт байдлыг хадгална.

 

Будахын өмнө:

 

WHENMakeup Base

 

Нүүр будгын бүтээгдэхүүнүүдээ сайн шингээж гайхалтай сайхан харагдая гэвэл When брэндийн Glamour Basе маскыг хэрэглээд үзээрэй. Тусгай арга хэмжээтэй тэр өдөр тань ойртоод байна уу?

Зөөлхөн, цэлцэгнүүр шинжтэй уг маск нь cалфеткан маск шиг харагдаж байгаа хэдий ч наргил модны шүүсээр хийгддэг бөгөөд сэрум шингээгдсэн байдаг нь гайхалтай. Glamour Base маск нь аденозин, коллаген ба пептидыг найлагадаа агуулах учир арьсны уян хатан чанарыг сайжруулна. When брэндийн бүх маскнууд гиалуроны хүчил ба хүн орхоодойн хандны найрлагатай учир арьсыг эрүүл байлгахад тусладаг. Парабен, сульфатын найрлагагүй.

 

WISH FORMULADay Day 365 All in One Boosting Pad

Маш сонирхолтой энэхүү маск нь Кератин, сэбум, арьсанд наалдсан маш нарийн тоос шороо бохирдлыг цэвэрлэнэ. Серум, лоcьон, эссенц гурвын үүргийг ганц удаагийн түрхэлтээр арьсанд гүн шингээж мөн үхэжсэн арьсыг гуужуулна. Найрлагад нь багтах Витамин С болон В5 нь арьсыг тэжээлээр ханган чөлөөт радикалыг саармагжуулж, гэмтсэн эд эсийг сэргээж, гликоликийн хүчил нь нүхжилтийг багасгадаг бол, Niacinamide ба ургамалын исэлдүүлсэн ханднууд нь эрч хүчтэй гялалзсан арьсыг бэлэглэнэ.

 

Унтаж байхдаа:

 

WHEN10 pm

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй био-целлюлоз наргил модны шүүсээр хийгдсэн маск.

Таны арьс ядраад өнгөө алдаад, та сэргээхийг хүсэж байна уу?  When 10:00 PM маск танд туслах болно.

When 10:00 PM маск нь сэргээх үйлчилгээ бүхий витамин Ц, Lipopene, тарвасны хандыг найрлагадаа агуулсан бөгөөд, харин анимо хүчил ба арьс чангалах үйлчилгээтэй коллагены найрлага нь шөнийн турш арьсыг амрааж сэргээх ба, ялангуяа шөнийн 10 цагаас өглөөнийй 02 цагын хооронд арьс сэргээлтийг маш сайн авдаг байна.  When 10:00 PM маск нь өдрийн эцэст арьсанд тань хэрэгтэй байгаа бүх л үйлчилгээг өгөхийн зэрэгцээ өглөө өнгөлөг, амарсан сайхан арьстай сэрнэ.

 

MIZONGood Night White Sleeping Mask 

 

Аялал зугаалгаар авч явахад тохиромжтой хэмжээгээр савлагдсан уг Good Night Sleeping Mask нь чийгшүүлж, унтаж байхад шөнийн турш арьсыг тань цайруулна. Мөн түүнчлэн арьсыг гялалзсан тунгалаг, эрч хүчтэй харагдуулах үйлчилгээтэй. Энэ тосны найрлагад байх ниацинамид /niacinamide нь арьсыг гэрэлтсэн тунгалаг болгодог бол гиалуpоны хүчил нь гүн чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Харин өөр нэгэн найрлагууд нь болох ургамлын хандууд нь арьсыг чөлөөт радикалгадаад орчны бохирдол, стрессээс хамгаалдаг. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

 

WISH FORMULA- Night Night 365 Sea Water Sleeping Pad Mask

Дотроо 26 ширхэгтэй өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүн. Тайвшруулж чийгшүүлэх, мөн өргөж чангалах үйлчилгээтэй уг бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд шөнийн турш арьсыг тань хэрэгтэй тэжээлээр хангана. Гиалуроны хүчил, гүн тэнгисийн усаар  баяжуулагдсaны зэрэгцээ, Macadamia Seed  Oil, Collagen- ы найрлагатай учир унтаж байх үед арьсыг чийг тэжээлээр хангаж, өргөж чангалах үйлчилгээтэй.

www.beautysecrets.mn -ээр зочилж маш сонирхолтой сонирхолтой Sephora болон Peach and Lily -д байдаг маскуудийг сонирхоорой! Бид Монголоосоо авах боломжийг бий болгохийн төлөө хичээж ажилласаар л байна.