Нурууны батганаас хэрхэн салах вэ ?

Гоо сайхны ухагдахуунаар нь аваад үзвэл энэ нь яльгүй л “тослогжилт” юм.
Нурууны батгатай тэмцэх эхний алхам бол эмэзэгэлгүй зүгээр л хүлээгээд ав. Сайн ажиглавал 4-7 ширхэг жижигхэн ягаан цэгүүд л байгаа. Үүнийг хүлээж авахдаа зөвхөн сайн хүмүүст л тохиолддог азгүйтэл, эмчлэх боломж зөндөө байгаа гэж өөртөө шивнэ. Мөн нурууны батгатай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүнээс салах аргын талаар та сонсоод баярлаж догдлох нь гарцаагүй. Зуны улиралд нурууны батга гарах нь элбэг байдаг ба харин 8 дугаар сард үүнээс салах магадлал өндөр байдаг юм байна.  Бидэнд итгэ, та амьдралынхаа хэдхээн хэвшлийг өөрчлөөд л нурууны батганд баяртай гэж хэлж чадна.

1. Бие угаагчны сонголтондоо анхаар:

Маш зөв сонголт хийх нь чухал. Ямар ч брэндийг сонгосон бай гол нь найрлагадаа химийн гуужуулагчтайг нь сонгоорой. Жирийн л байдаг саван бол арьсыг чинь цэвэрхэн л байлгахаас биш батганаас салгаж чадахгүй. Харин бидний хайж байгаа бүтээгдэхүүн бол арьсыг цэвэрлээд зогсохгүй  “арьсан доогуур” сайтар цэвэрлэх чадамжтай байх ёстой, тиймээс л хүчил хэрэгтэй байгаа юм.

2. Биеийн тосоо зөв сонгох хэрэгтэй:


Угаагчтай адилаар мөн л ухаалаг зөв сонголт хийх хэрэгтэй. BHA-тай биеийн чийгшүүлэгч тос сонгоорой. Чийгшүүлэхийн зэрэгцээ гуужуулж, салицилийн хүчил нь арьсны гүнд нэвтэрч өгнө.
Шампунь хэрэглээд л, биеэ скрабдаад л байх шаардлагагүй, харин өдөр тутмын хуваарьтаа нэг удаа шүршүүрт орох гээл нэмчих.  Хальт л орчиход болно. 5 минут байхад л хангалттай, биеийн тань үхэжсэн арьс гуужиж өдрөө сайхан эхлүүлэх талтай. Халуун бүлээн ус байвал тун зүгээр. Хэт халуун ус дэмий.

3. Бүх зүйлээ угаа:


Хэрэв та нуруундаа батгатай бол дээгүүрх хувцасаа хэт бариу биш нэвсгэр, цагаан, 100% хөвөн даавууныг сонгохыг хичээгээрэй. Даавуун хувцас өмсвөл хөлсийг шингээж аваад, буцаагаад биед шингээж улмаар үрэвсэлт юм гардаг гэж шинжлэх ухааны үүднээс тайлбар өгдөг. Дараагийн нэг чухал зөвлөгөө бол хувцас болон цагаан хэрэглэлээ илүү их давтамжтайгаар угаагаарай гэж хэлэх байна. Бүр 7 хоногтоо хэд хэдэн удаа шүү. 

 

Beauty Secrets Tips:

 BS  цахим дэлгүүрт худаалдаалагдаж байгаа Wish Formula брэндийн биеийн гуужуулагч нь нурууны батганаас салахад танд туслана. Уг бүтээгдэхүүн нь биеийн үхэжсэн арьсыг маш зөөлнөөр гуужуулдаг бөгөөд нурууны батгыг хатааж, биеийн арьсны нүх сүвний бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй. Гол үндсэн найрлага нь байгалийн гаралтай АНА ба хангалттай хэмжээний витамин С болон, ургамалын хандууд юм. Эдгээр олон найрлагын тусламжтайгаар илүүдэл сэбумыг цэвэрлэж, чийгшүүлдэг байна. Нэлээд хэдэн удаа хэрэглэсэний дараа биеийн арьс мэдэгдэхүйц цайрч, бараан толбонууд бүдгэрч, арьс чийгтэй сайхан болно.

 

За танд амжилт хүсье!