Нурууны батганаас нэн түргэн салах аргууд

“Энэ намар миний хувьд үнэхээр гайхалтай мартагдашгүй зүйл болно. Тэр нь юу гэвэл би  хуримаа хийнэ. Тиймээ үнэхээр амьдралд ганцхан тохиох хэзээ ч мартагдашгүй мөч минь энэ жил болох нь ээ. Гэхдээ хуримын бэлтгэл гэж нүсэр завгүй энэ зуныг өнгөрөөснөө нуух юун. Ингэж гүйж байгаад нуруун дээр минь нэлээн их батга гарсныг ч анзаарсангүй. Үсээ шуугаад нуруу ил гарсан даашинз өмсөх байдаг. Даруй батгаа эдгээх нэн чухал шаардлага гарсан юм. Ингээд найз нөхдөөсөө асууж, интернэтээс судласны эцэст нурууны батганы эсрэг хамгийн үр дүнтэй гуужуулагч олж авсандаа их баяртай байна” хэмээн нэгэн хэрэглэгч маань бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм.

Цээж, нуруугаар батга гарах нь гол төлөв, өөрт таараагүй биеийн тос, саван хэрэглэх, мөн арьсны хэт тослогжилтоос үүдэлтэй. Мөн зарим тохиолдолд нийлэг материалтай хувцас, хооллох буруу хэвшил, гармоны өөрчлөлт, стресс, ядаргаанаас болж батга гардаг. Тиймээс аль болох өөрийгөө тайван байлгаж, цэвэр даавуун хувцсыг өмсөн, эрүүл хооллож, гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй.

Нэгэнт батга гарсан тохиолдолд доорх аргуудаас өөрт тохирохыг сонгон туршаарай.

1. Овьёос

Овьёос нь арьсыг цэвэршүүлэх, үрэвсэл намдаах, нүх агшаах үйлчилгээтэй. Уг зуурмагийг бэлтгэхийн тулд, 1 цайны халбага овьёосон дээр бага зэрэг ус хийж, батгатай хэсэг дээрээ түрхээд тойрог хэлбэрээр иллэг хийнэ. Үүнийгээ 10 минут орчим байлгасны дараа бүлээн усаар зайлаарай. Өдөрт 1-2 удаагийн давтамжтай хэрэглэх хэрэгтэй юм

2. Улаан лооль

Улаан лооль нь арьсны үрэвсэл намдааж, түргэн хатаах үйлчилгээг үзүүлдэг. Мөн өвчин намдаах үйлчилгээг давхар үзүүлдэг байна. Хэрчсэн улаан лоолийг батгатай хэсэг дээрээ үрж, шүүсийг нь сайтар түрхээд 10 минут орчим байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлж аваарай. Ийнхүү өдөрт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэх хэрэгтэй.

C450 BUBBLE PEELING PAD -for BODY

Хэрвээ маск бэлтгэх боломжгүй аваас нурууны батгыг хатааж, биеийн арьсны нүх сүвний бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Мэдээж зориулалтын бүтээгдэхүүн нь  байгалийн маскнаас илүү үр дүнтэй, ач холбогдолтой шүү дээ.

 C450 BUBBLE PEELING PAD -for BODY

нь байгалийн гаралтай АНА ба хангалттай хэмжээний витамин С болон, ургамалын хандууд юм. Эдгээр олон найрлагын тусламжтайгаар илүүдэл сэбумыг цэвэрлэж, батга тархалтыг бүрэн зогсоодог аж.  

За ингээд өнөөдрийн зөвлөгөө та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.