Нохойн хошууны тос хэрэглэдэг үү та?

За тэгэхээр бүх л арьс арчилгааны  бүтээгдэхүүнүүдээ ганцхан наргил модны самрын тосоор орлуулахаа шахсан ч нүүрний  арьс тань гангар шаазан шиг гял цал болоогүй бөгөөд өөр нэгэн шинэ юм туршиж үзэхэд бэлэн  сууж байна уу бүсгүйчүүдээ. Хэрвээ та гоо сайхны салбарт юу болж байгаа талаар үнэхээр сонирхдог нэгэн бол уян зөөлөн болгох, хөгшрөлтийн үйлчилгээтэй нохойн хошууны  тосны талаар дуулсан л байх. Эсвэл зүгээр л нэг дөвийлгөсөн сурталчилгаа гэж бодож байна уу? 

Нохойн хошууны тосыг сарнайн бутны үрнээс гаргаж авдаг ба витамин ба антиоксидантааар маш баялаг, арьсанд зайлшгүй шаардлагатай тосны  хүчлүүдийг өөртөө агуулсан байдаг. Victoria Secrets-ын сахиусан тэнгэр Miranda Kerr байнга нохойн хошууны тосыг арьс арчилгаандаа хэрэглэдэг гэдгээ зарласан бөгөөд, одоогоор  энэ тосны өнгөө алдсан, батга гарамтгий арьсанд ямар ид шидийн юм шиг үйлчилдэг талаарх сэтгэгдлүүд Amazon дээр 5000 гаруй үлдсэн байна. Арьсны мэргэжилтнүүд ч нохойн хошууны тосонд арьсанд сайн олон тооны ашиг тус байгаа гэдэг дээр дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр ямар ашиг тустай  талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

ECOCERT -оор баталгаажсан, 100 % USDA баталгаатай органик нохойн хошуу жимсний  тос (rosehip oil) нь арьсанд тэжээл өгөх үйлчилгээтэй.Нохойн хошууны хандыг нохойн хошууг шахаж  гаргаж авдаг ба тэжээллэг чанар нь маш өндөр бөгөөд, ийм аргаар гаргаж авахад хүний биед хэрэгтэй элементүүд нь чанараа  алддаггүй байна. Нохойн хошууны тос нь витамин А, omegа 3,6,9 -ын найрлагатай бөгөөд хуурай арьсыг чийгшлээр хангах үйлчилгээтэй.  Мөн арьсны өнгөн давхаргыг бэхжүүлж, уян зөөлөн болгоно.

Хэрвээ арьс тань хуурайшаад байвал 

Өглөө ба оройдоо тонер, эссэнц, чийгшүүлэх тосондоо охь тосноос хоьж чийгшүүлэх хамгаалалтын бүрхүүл үүсгээрэй. 

Хэрэв үхэжсэн арьс илүүдэл арьс санааг тань зовоож байгаа  бол

Арьсыг цочроохоос сэргийлж гуужуулагчтайгаа охь тостой  хольж арьсаа гуужуулаарай.  

Арьс тань байнга байнга улайгаад байвал

Нэмэлт өнгө үнэргүй, ургамалын гаралтай цэвэр охь тосыг хэрэглэж  чийгшлийн балансаа олоорой.

Арьс тань өнгөө алдаж  бүрзийгээд байвал 

BB крем болон шингэн энгэсэгтээ охь тосноос хольж хэрэглэн гялалзсан арьстай харагдаарй.  

Хэрэв биеийн арьсаа чийгшүүлмээр байвал

 Бие ба гарын тостойгоо уг охь тосноос холин түрхэж  арьсаа чийгшүүлэн, үхэжсэн арьсаа гуужуулаарай. 

Сайхан өнгөлөг торгомсог уруултай болмоор байвал

Охь тосыг хуурай урууландаа түрхэж, уруулаа хамгаалаад зогсохгүй уруулаа тэжээлээр хангаарай. 


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд